Skip links

ТОП 20 ИНДЕКСЭД БАГТАХ ХК-ИУДЫН ХУВЬ ЭЗЭМШЛИЙН ТӨВЛӨРӨЛ 🧐🔎

2025.03.31-ний байдлаар ТОП 20 ХК-иудын хувьцаа эзэмшигчдийн тоо 258,126-д хүрч 2024 оны жилийн эцсээс 2.9%, 2023 жилийн эцсээс 23.4%-иар өссөн хэдий ч хувьцаа эзэмшигчдийн төвлөрөлд онцлох өөрчлөлтийг үзүүлээгүй байна.

📌Хувьцааны төвлөрөл гэж юу вэ?

Хувьцаат компанийн төвлөрөл нь компанийн хөрвөх чадвар, зах зээлийн үнэлгээ, хөрөнгө оруулагчдын шийдвэрт чухал нөлөөтэй байдаг.​ Хувьцааны төвлөрөл өндөр байх нь цөөн тооны хувьцаа эзэмшигч компанийн дийлэнх хувьцааг эзэмшиж байгааг илэрхийлдэг бөгөөд хөрөнгө оруулалт хийх, шинэ төсөл эхлүүлэх үед шийдвэрийг цаг алдалгүй гаргах боломжтой байдгаараа давуу талтай байдаг. Нөгөө талаас төвлөрөл өндөр хувьцаат компаниудын хувьд хөрвөх чадвар бага, арилжааны идэвхи сул байдаг бөгөөд дансны үнэ болон зах зээлийн үнэлгээний хооронд зөрүү үүсэх эрсдэлийг нэмэгдүүлж, олон нийтэд чөлөөтэй арилжаалагддаг хувьцааны тоо хязгаарлагдсанаар хөрөнгө оруулагчдын эрх ашиг хохирч болзошгүй байдаг.

ТОП 20 индекст багтах хувьцаат компаниудын хувьд нийт хувьцаа эзэмшигчдийн 0.02% нь нийт хувьцааны тоо ширхэгийн 83.9%-г бүрдүүлж байгаа бол үлдсэн 258,066 ширхэг хувьцаа эзэмшигч нийт хувьцааны тооны 16.1%-ийг бүрдүүлж байна.

  • ТОП 20 индексээс Хас банк ХК, Төрийн банк ХК, Сүү ХК, Худалдаа хөгжлийн банк ХК, Монгол шуудан ХК-иуд төвлөрөл хамгийн өндөртэй байна.
  • ТОП 20 индексийн хувьд нөлөө бүхий хувьцаа эзэмшигчид нийт хувьцааны тооны 80.5%-ийг эзэмшиж байгаа бол жижиг хувьцаа эзэмшигчид 19.5%-ийг бүрдүүлж байна.Дараах графикууд дээрээс дүгнэхэд:

💡Бусад улс орнуудаас хөрөнгийн зах зээлийн хөгжлөөр тэргүүлэгч Америкийн нэгдсэн улсын хувьд 2025 оны 4-р сарын 4-ний өдрийн байдлаар тус улсын хамгийн том 500 компанийг хамарсан S&P 500 индексийн зах зээлийн үнэлгээ 2010 онд 78%-ийг эзэлж байсан бол 2024 онд 84%-ийг эзэлж байна.

Америкийн нэгдсэн улсын хувьд нөлөө бүхий хувьцаа эзэмшигчид нь институцийн хөрөнгө оруулагч байдаг буюу мэргэжлийн сангууд байдаг нь амжилттай хөрөнгө оруулалтын стратегийг боловсруулж, эрсдэлийг тараан байршуулах, том хэмжээний хөрөнгө оруулалт хийх, харьцангуй бага зардлаар ил тод тогтолцоог бий болгож байна.

Та бүхэн дотоод хувьцааны талаар мэдээлэл авч арилжаанд оролцохыг хүсэж байвал дараах линкээр мэдээллээ бөглөнө үү. 👇👇 https://forms.office.com/r/kG33uwiF55

☎️ 7777 – 6377

Эх сурвалж: https://www.mcsd.mn/

Бусад мэдээлэл

Бондод захиалга өгөх -> Бондуудын нөхцөл

Бондуудын нөхцөл

Арилжаанд оролцох-> Дотоод арилжаа

Дотоод арилжаа
  • Өөрийн үнэт цаасны дансны гүйлгээ, үлдэгдлийг хянах
  • Дотоодын хувьцааны арилжааны захиалга өгөх
  • Мөнгө хүсэх хүсэлтээ илгээх
  • Өөрийн ашиг алдагдал, өгөөж зэргийг хянах боломжтой

IPO захиалга өгөх буюу анхдагч зах зээлийн арилжаанд оролцох:    (Энэ нь хөрөнгийн бирж дээр анх удаа олон нийтэд хувьцаагаа санал болгож байгаа компанийн хувьцааг захиалах гэсэн үг юм.)

  • Ucc.mn вебсайтаар: Та анхдагч арилжааны данс буюу өөрийн үнэт цаасны дансанд мөнгөө байршуулаад захиалгаа өгнө.
  • Ulzii&Co capital app: Та анхдагч арилжааны данс буюу өөрийн үнэт цаасны дансанд мөнгөө байршуулаад захиалгаа өгнө

Хоёрдогч зах зээлийн арилжаанд оролцох:

Ucc.mn вебсайтаар Та хоёрдогч арилжааны данс буюу номинал дансанд мөнгөө байршуулаад захиалгаа өгнө.

Ulzii&Co capital app:
Та хоёрдогч арилжааны данс буюу номинал дансанд мөнгөө байршуулаад захиалгаа өгнө

Утсаар холбогдох:
Та дараах утсаар брокертой холбогдон арилжаанд оролцох боломжтой. (77776377)

Данс нээх -> Гадаад данс нээх

Салбараар үйлчлүүлэх

Харилцагч гадаад арилжааны данс нээлгэх бол Өлзий энд ко капитал ҮЦК-ийн байранд өөрийн биеэр хүрэлцэн ирэх /Сүхбаатар дүүрэг, 8 хороо Сити Тауэр, 25 давхар, 2506 тоот/

Брокертой холбогдох утас : 89996377

Данс нээх -> Дотоод данс нээх

Ucc.mn вебсайтаар
Жич: Мэдээлэл дутуу эсвэл буруу бөглөгдсөнөөр данс нээгдэхгүй хүлээгддэг учраас бүрэн бөглөнө үү. Таны илгээсэн мэдээллийг ҮЦТХТ-өөс шалгаад ажлын 1-2 хоногийн дотор үнэт цаасны данс нь нээгдэнэ.
Ulzii&Co capital app
Жич: Мэдээлэл дутуу эсвэл буруу бөглөгдсөнөөр данс нээгдэхгүй хүлээгддэг учраас бүрэн бөглөнө үү. Таны илгээсэн мэдээллийг ҮЦТХТ-өөс шалгаад ажлын 1-2 хоногийн дотор үнэт цаасны данс нь нээгдэнэ.
Апп татах
Салбараар үйлчлүүлэх
Иргэний үнэмлэхтэйгээ ирж данс нээлгэнэ. Насанд хүрээгүй бол эцэг эхийн аль нэгний иргэний үнэмлэх, хүүхдийн төрсний гэрчилгээнд үндэслэж нээнэ.