Skip links

Премиум Нэксус ХК (CUMN) -ийн ХЭХ-аас онцлох 10 ишлэл 🧐🔎   

  1. Борлуулалтын орлого өнгөрсөн оны мөн үеэс 53.2%-иар өсөж, 598.4 тэрбум төгрөгт хүрсэн бол дэлгүүрийн тоо 19.0%-иар нэмэгдэж 445 болсон байна.   2024 онд нийт 71 дэлгүүр нэмж нээсний 49 дэлгүүрийг орон нутагт (12 аймагт) байгуулсан бөгөөд ингэснээр хөдөө орон нутаг дахь аялал жуулчлалын дэд бүтцийг сайжруулахад компани томоохон хувь нэмэр оруулж байна.        
  1. 2023 онд 32.7 тэрбум төгрөгийн алдагдалтай байсан компани 2024 оноос эхлэн 48.4 тэрбум төгрөгийн ашигтай (цэвэр) ажиллаж эхэлсэн нь компанийн хувьд эргэлтийн жил байлаа хэмээн ТУЗ-ийн дарга (хараат бус гишүүн) хэлсэн үгэндээ онцолсон юм.       
  1. Компанийн нийт орлогын 94.7%-ийг, цэвэр ашгийн 84.0%-ийг CU сүлжээ дэлгүүр бүрдүүлсэн ба нэгж дэлгүүрийн борлуулалт өсөж, зардлыг бууруулж чадсанаар ашигтай ажиллах нөхцөл бүрдсэн байна.                              
  1. Тус сүлжээ дэлгүүр нь 2024 онд давхардсан тоогоор нийт 58.5 сая хэрэглэгчид үйлчилгээ үзүүлсэн бөгөөд эдгээрээс байнгын үйлчлүүлэгч буюу үнэнч хэрэглэгчдийн тоо 41.0%-тай байсан байна. Энэхүү үзүүлэлт нь бусад улстай харьцуулахад (БНСУ-д 3.0% орчим байдаг) харьцангуй өндөр хэдий ч компани цаашид тус үзүүлэлтийг нэмэгдүүлэхээр олон ажлуудыг санаачлан хэрэгжүүлж байна.                    
  1. Технологийн дэвшлийг ашиглан үйлчлүүлэгчийн худалдан авалтын хурдыг 10 дахин бууруулахын зэрэгцээ Голомт банктай хамтран “СU Pay” зээлийн картыг (300.0 мянган төгрөгийн эрхтэй) нэвтрүүлснээр хэрэглэгчид тус дэлгүүрээр үйлчлүүлэхдээ зээлээр төлбөр, тооцоогоо “45 хоногийн хугацаанд хүүгүй, шимтгэлгүй” гүйцэтгэх боломжийг бүрдүүлсэн байна.         
  1. “Чингис шар айраг” үйлдвэрлэлийн бизнесийг 21.5 тэрбум төгрөгөөр худалдан авч, менежмент болон үйлдвэрлэлийн хүчин чадал (1 сая литр байсныг 2.5 сая литр болгосон)-д өөрчлөлт оруулснаар тус компанийн үнэлгээ 50.4 тэрбум (2024 оны жилийн эцсийн байдлаар) болсон байна. Ингэснээр тус компани өнгөрсөн жилийн тайланд 19.4 тэрбум төгрөгийн олз бүртгэсэн тухай тайлбар хийв.                       
  1. Одоогоор нийт дэлгүүрийн 16.4%-ийг франчайз эрхээр ажиллуулж байгаа бөгөөд зах зээлийн нөхцөл байдлаа харгалзан цаашид нэмэх эсэхээ шийдвэрлэнэ. Тус үйлчилгээ олон улсад, тэр тусмаа БНСУ, Японд 90.0 гаруй хувьтай байдаг бол Тайваньд 50.0 орчим хувьтай байна.      
  1. Компаниас хүний нөөцийн тал дээр сайтар анхаарч, цалин урамшууллын тогтолцоогоо өөрчилсөн бөгөөд “тасралтгүй ажиллаж байгаа нь илүү өндөр цалин авдаг байх” зарчмыг нэвтрүүлсэн байна.      
  1. 2025 оноос гадаад зах зээл дээрээс эх үүсвэр татах ажлыг эрчимжүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд дотоодын банкуудаас авах зээлийн хүүг харьцангуй өрсөлдөхүйц байдлаар тогтоож чадаж байгаа.     
  1. Жил бүрийн 1-р улиралд бизнесийн идэвхжил бага байдаг хэдий ч 2025 оны 1-р улирлын байдлаар компани ашигтай ажиллаж чадсан. Энэхүү үр дүнд үндэслэн тооцоход компани 2026 оноос эхлэн компанийн тухай хуулийн 47.1.2-т заасан шаардлагыг хангах нөхцөл бүрдэх бөгөөд ингэснээр ногдол ашиг хуваарилах боломж бий болно гэж харж байна. Мөн 2027 оноос эхлэн шинээр нээх дэлгүүрийн тоо буурч, зах зээл дэх тэлэлтийн хурд саарах төсөөлөлтэй байгаа тухай мэдээлэл өгсөн нь компани цаашид ногдол ашиг тогтмол тараах магадлалыг нэмэгдүүлж байна.       

Бусад мэдээлэл

Бондод захиалга өгөх -> Бондуудын нөхцөл

Бондуудын нөхцөл

Арилжаанд оролцох-> Дотоод арилжаа

Дотоод арилжаа
  • Өөрийн үнэт цаасны дансны гүйлгээ, үлдэгдлийг хянах
  • Дотоодын хувьцааны арилжааны захиалга өгөх
  • Мөнгө хүсэх хүсэлтээ илгээх
  • Өөрийн ашиг алдагдал, өгөөж зэргийг хянах боломжтой

IPO захиалга өгөх буюу анхдагч зах зээлийн арилжаанд оролцох:    (Энэ нь хөрөнгийн бирж дээр анх удаа олон нийтэд хувьцаагаа санал болгож байгаа компанийн хувьцааг захиалах гэсэн үг юм.)

  • Ucc.mn вебсайтаар: Та анхдагч арилжааны данс буюу өөрийн үнэт цаасны дансанд мөнгөө байршуулаад захиалгаа өгнө.
  • Ulzii&Co capital app: Та анхдагч арилжааны данс буюу өөрийн үнэт цаасны дансанд мөнгөө байршуулаад захиалгаа өгнө

Хоёрдогч зах зээлийн арилжаанд оролцох:

Ucc.mn вебсайтаар Та хоёрдогч арилжааны данс буюу номинал дансанд мөнгөө байршуулаад захиалгаа өгнө.

Ulzii&Co capital app:
Та хоёрдогч арилжааны данс буюу номинал дансанд мөнгөө байршуулаад захиалгаа өгнө

Утсаар холбогдох:
Та дараах утсаар брокертой холбогдон арилжаанд оролцох боломжтой. (77776377)

Данс нээх -> Гадаад данс нээх

Салбараар үйлчлүүлэх

Харилцагч гадаад арилжааны данс нээлгэх бол Өлзий энд ко капитал ҮЦК-ийн байранд өөрийн биеэр хүрэлцэн ирэх /Сүхбаатар дүүрэг, 8 хороо Сити Тауэр, 25 давхар, 2506 тоот/

Брокертой холбогдох утас : 89996377

Данс нээх -> Дотоод данс нээх

Ucc.mn вебсайтаар
Жич: Мэдээлэл дутуу эсвэл буруу бөглөгдсөнөөр данс нээгдэхгүй хүлээгддэг учраас бүрэн бөглөнө үү. Таны илгээсэн мэдээллийг ҮЦТХТ-өөс шалгаад ажлын 1-2 хоногийн дотор үнэт цаасны данс нь нээгдэнэ.
Ulzii&Co capital app
Жич: Мэдээлэл дутуу эсвэл буруу бөглөгдсөнөөр данс нээгдэхгүй хүлээгддэг учраас бүрэн бөглөнө үү. Таны илгээсэн мэдээллийг ҮЦТХТ-өөс шалгаад ажлын 1-2 хоногийн дотор үнэт цаасны данс нь нээгдэнэ.
Апп татах
Салбараар үйлчлүүлэх
Иргэний үнэмлэхтэйгээ ирж данс нээлгэнэ. Насанд хүрээгүй бол эцэг эхийн аль нэгний иргэний үнэмлэх, хүүхдийн төрсний гэрчилгээнд үндэслэж нээнэ.