Skip links

БНХАУ-ын дарга Ши Жиньпин CEO нартай хийсэн уулзалтаас 🧐🧐

2025 оны 3-р сарын 28-нд БНХАУ-ын дарга Ши Жиньпин Apple, Alibaba, Toyota motor тэргүүтэй 20 орчим олон улсын томоохон компаниудын гүйцэтгэх захирлуудтай уулзалт хийж, дэлхийн худалдаа, үйлдвэрлэл, нийлүүлэлтийн сүлжээг хамгаалах талаар ярилцсан байна.

🧐 Хэлэлцсэн гол сэдвүүд:

  • Дэлхийн худалдаа, нийлүүлэлтийн сүлжээний тогтвортой байдал: Ши Жиньпин дэлхийн ЭЗ-ийн эрүүл хөгжлийг хангахын тулд үйлдвэрлэл, нийлүүлэлтийн сүлжээний тогтвортой байдлыг хамгаалах хэрэгтэйг онцолж, аливаа тасалдал нь сөрөг нөлөө үзүүлж болзошгүйг тэмдэглэсэн байна.
  • Гадаадын хөрөнгө оруулалтын ач холбогдол: Тэрээр гадаадын компаниудын Хятадын эдийн засагт оруулж буй хувь нэмрийг үнэлж, тэднийг Хятадын хөгжлийн чухал оролцогчид гэж тодорхойлсон байна.
  • Хамтын ажиллагааны уриалга: Ши Жиньпин бизнесийн удирдагчдыг хамтран ажиллаж, дэлхийн үйлдвэрлэл, нийлүүлэлтийн сүлжээг тогтвортой байлгахын төлөө хүчин чармайлт гаргахыг уриалсан байна.
  • Хэлэлцүүлэгт оролцсон гүйцэтгэх захирлуудын санал: Ши Жиньпин компаниудын тулгарч буй бэрхшээлүүдтэй танилцаж, зарим асуудлыг шийдвэрлэх арга хэмжээ авах болно гэж мэдэгдсэн.
  • Хятадын эдийн засаг дахь гадаадын компанийн хувь нэмэр: Гадаадын компаниуд Хятадын нийт импорт, экспортын 1/3-ийг, үйлдвэрлэлийн нэмэгдсэн өртгийн 1/4-ийг, татварын орлогын 1/7-ийг бүрдүүлдэг бөгөөд 30 сая ажлын байр бий болгосон.

📌 Дүгнэлт:

  • Үүнээс харахад, Хятадын эдийн засаг гадаадын хөрөнгө оруулалтаас ихээхэн хамааралтай тул нөхцөл байдлыг тогтвортой байлгахын тулд олон улсын компаниудтай хамтран ажиллах шаардлагатай гэдгийг Ши Жиньпин онцлон тэмдэглэж байна.
  • АНУ-ын шинэ тарифын бодлого нь Хятадын эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж болзошгүй бөгөөд энэхүү нөлөөллийг бууруулах хүрээнд олон улсын компаниудтай харилцаагаа сайжруулахыг зорьж байна.

Бусад мэдээлэл

Бондод захиалга өгөх -> Бондуудын нөхцөл

Бондуудын нөхцөл

Арилжаанд оролцох-> Дотоод арилжаа

Дотоод арилжаа
  • Өөрийн үнэт цаасны дансны гүйлгээ, үлдэгдлийг хянах
  • Дотоодын хувьцааны арилжааны захиалга өгөх
  • Мөнгө хүсэх хүсэлтээ илгээх
  • Өөрийн ашиг алдагдал, өгөөж зэргийг хянах боломжтой

IPO захиалга өгөх буюу анхдагч зах зээлийн арилжаанд оролцох:    (Энэ нь хөрөнгийн бирж дээр анх удаа олон нийтэд хувьцаагаа санал болгож байгаа компанийн хувьцааг захиалах гэсэн үг юм.)

  • Ucc.mn вебсайтаар: Та анхдагч арилжааны данс буюу өөрийн үнэт цаасны дансанд мөнгөө байршуулаад захиалгаа өгнө.
  • Ulzii&Co capital app: Та анхдагч арилжааны данс буюу өөрийн үнэт цаасны дансанд мөнгөө байршуулаад захиалгаа өгнө

Хоёрдогч зах зээлийн арилжаанд оролцох:

Ucc.mn вебсайтаар Та хоёрдогч арилжааны данс буюу номинал дансанд мөнгөө байршуулаад захиалгаа өгнө.

Ulzii&Co capital app:
Та хоёрдогч арилжааны данс буюу номинал дансанд мөнгөө байршуулаад захиалгаа өгнө

Утсаар холбогдох:
Та дараах утсаар брокертой холбогдон арилжаанд оролцох боломжтой. (77776377)

Данс нээх -> Гадаад данс нээх

Салбараар үйлчлүүлэх

Харилцагч гадаад арилжааны данс нээлгэх бол Өлзий энд ко капитал ҮЦК-ийн байранд өөрийн биеэр хүрэлцэн ирэх /Сүхбаатар дүүрэг, 8 хороо Сити Тауэр, 25 давхар, 2506 тоот/

Брокертой холбогдох утас : 89996377

Данс нээх -> Дотоод данс нээх

Ucc.mn вебсайтаар
Жич: Мэдээлэл дутуу эсвэл буруу бөглөгдсөнөөр данс нээгдэхгүй хүлээгддэг учраас бүрэн бөглөнө үү. Таны илгээсэн мэдээллийг ҮЦТХТ-өөс шалгаад ажлын 1-2 хоногийн дотор үнэт цаасны данс нь нээгдэнэ.
Ulzii&Co capital app
Жич: Мэдээлэл дутуу эсвэл буруу бөглөгдсөнөөр данс нээгдэхгүй хүлээгддэг учраас бүрэн бөглөнө үү. Таны илгээсэн мэдээллийг ҮЦТХТ-өөс шалгаад ажлын 1-2 хоногийн дотор үнэт цаасны данс нь нээгдэнэ.
Апп татах
Салбараар үйлчлүүлэх
Иргэний үнэмлэхтэйгээ ирж данс нээлгэнэ. Насанд хүрээгүй бол эцэг эхийн аль нэгний иргэний үнэмлэх, хүүхдийн төрсний гэрчилгээнд үндэслэж нээнэ.