Skip links

АПУ ХК ХЭХ-аас онцлох 10 ишлэл 

  1. АПУ ХК ирээдүйн зорилго, зорилттой уялдуулан эрхэм зорилго, алсын хараа, уриа үгээ шинэчлэн өөрчилсөн байна. 100 жилийн босгон дээр Монгол гэрийн бүтцэд тулгуурласан 5 баганат бодлогыг гарган “Бахархалт Mонгол 2030” тогтвортой хөгжлийн стратегийг боловсруулсан байна.  
  1. Борлуулалтын орлого 1.3 их наяд хүрч, өмнөх оны мөн үеэс 20.5%-иар өссөн нь түүхэн өндөр үзүүлэлт болсон байна.  Компанийн засаглалын кодексын хэрэгжилтийн үнэлгээгээр нийт хувьцаат компаниудаас 4-р байранд эрэмбэлэгджээ.   
  1. Үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүний төрөл 608-д хүрч өмнөх оноос 18.5%-иар өссөн байна. Орчин үеийн чиг хандлага, өөрчлөлтөд тулгуурлан судалгаа шинжилгээтэйгээр хатуулаг багатай бүтээгдэхүүн үйлчилгээний төрөлд түлхүү анхаарч ажиллаж байна. 16 нэр төрлийн шинэ бүтээгдэхүүн, 7 нэр төрлийн хатуулаг багатай бүтээгдэхүүн, 50 гаруй шинэ савлагааны төрөлжилт хийж гүйцэтгэсэн байна.  
  1. АПУ ХК сүүний салбарт ногоон үйлдвэрлэлийг эрчимжүүлэхээр Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголт хөгжлийн банктай 40$ сая долларын санхүүжилтийн гэрээ байгуулсан байна. Үүний үр дүнд “АПУ дэйри” сүүний үйлдвэрийн хүчин чадал 2.0-2.5 дахин нэмэгдэх боломжтой талаар дурдсан.  
  1. АПУ компанийн үйлдвэрүүд, АПУ Дэйри ХХК болон М-Би-Си Азиа Пасифик ХХК-ийн үйлдвэрээс гарч байгаа технологийн хаягдал усыг боловсруулах үйлдвэрийн ажлыг эхлүүлсэн бөгөөд 2026 онд ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Хоногт 800 тн буюу 1300 м3 саарал усыг дахин ашиглаж, буцаан ахуйн зориулалтаар ашиглах боломжийг бүрдүүлж байгаа нь Монгол Улсын хувьд анхдагч болох талаар мэдээлэл өгсөн байна.  
  1. 2024 оны байдлаар АНУ, БНХАУ, БНСУ, Тайланд, ОХУ, Казакстан, Польш, Итали, Швейцар тэргүүтэй 4 тивийн 12 оронд экспортын үйл ажиллагаа явуулж байна.  
  1. Хүний нөөцийн урамшуулал хөнгөлөлтийн цогц систем бүхий “NOVA EMPLOYEE LOYALTY” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.  
  1. Ногдол ашгийн тодорхой нээлттэй бодлогыг хэрэгжүүлж байна. Ногдол ашгийг 2020 оноос хойш жил бүр 2 удаа тогтмол тарааж байгаа бөгөөд 2005 оноос хойш 692.2 тэрбум төгрөгийг хувьцаа эзэмшигч нартаа хуваарилсан байна.  
  1. Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийн талаар компанийн зүгээс эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлсэн бөгөөд олон улсад үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүний өртгийг Монгол улсад үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний өртөгтэй харьцуулах нь өрөөсгөл ба 25%-30%-ийн ялгаатай байх талаар өөрсдийн судалгааны үр дүнг мэдэгдэв. Түүнчлэн үйлдвэрлэл эрхэлж байгаа аж ахуй нэгжүүдийн хувьд  том сорилт учирна гэж үзэж байгаа талаар онцоллоо.  
  1. Бүтээгдэхүүний өртөг хэмнэх бодлого болон багцын бүтээгдэхүүний борлуулалтын бодлого хэрэгжүүлж ажилласнаар 2024 оны хувьд бүтээгдэхүүн борлуулалтын тоо хэмжээ өмнөх онтой харьцуулахад өөрчлөлтгүй байгаа хэдий ч борлуулалтын орлогыг түүхэн өндөр хэмжээгээр өсгөсөн байна.  

Бусад мэдээлэл

Бондод захиалга өгөх -> Бондуудын нөхцөл

Бондуудын нөхцөл

Арилжаанд оролцох-> Дотоод арилжаа

Дотоод арилжаа
  • Өөрийн үнэт цаасны дансны гүйлгээ, үлдэгдлийг хянах
  • Дотоодын хувьцааны арилжааны захиалга өгөх
  • Мөнгө хүсэх хүсэлтээ илгээх
  • Өөрийн ашиг алдагдал, өгөөж зэргийг хянах боломжтой

IPO захиалга өгөх буюу анхдагч зах зээлийн арилжаанд оролцох:    (Энэ нь хөрөнгийн бирж дээр анх удаа олон нийтэд хувьцаагаа санал болгож байгаа компанийн хувьцааг захиалах гэсэн үг юм.)

  • Ucc.mn вебсайтаар: Та анхдагч арилжааны данс буюу өөрийн үнэт цаасны дансанд мөнгөө байршуулаад захиалгаа өгнө.
  • Ulzii&Co capital app: Та анхдагч арилжааны данс буюу өөрийн үнэт цаасны дансанд мөнгөө байршуулаад захиалгаа өгнө

Хоёрдогч зах зээлийн арилжаанд оролцох:

Ucc.mn вебсайтаар Та хоёрдогч арилжааны данс буюу номинал дансанд мөнгөө байршуулаад захиалгаа өгнө.

Ulzii&Co capital app:
Та хоёрдогч арилжааны данс буюу номинал дансанд мөнгөө байршуулаад захиалгаа өгнө

Утсаар холбогдох:
Та дараах утсаар брокертой холбогдон арилжаанд оролцох боломжтой. (77776377)

Данс нээх -> Гадаад данс нээх

Салбараар үйлчлүүлэх

Харилцагч гадаад арилжааны данс нээлгэх бол Өлзий энд ко капитал ҮЦК-ийн байранд өөрийн биеэр хүрэлцэн ирэх /Сүхбаатар дүүрэг, 8 хороо Сити Тауэр, 25 давхар, 2506 тоот/

Брокертой холбогдох утас : 89996377

Данс нээх -> Дотоод данс нээх

Ucc.mn вебсайтаар
Жич: Мэдээлэл дутуу эсвэл буруу бөглөгдсөнөөр данс нээгдэхгүй хүлээгддэг учраас бүрэн бөглөнө үү. Таны илгээсэн мэдээллийг ҮЦТХТ-өөс шалгаад ажлын 1-2 хоногийн дотор үнэт цаасны данс нь нээгдэнэ.
Ulzii&Co capital app
Жич: Мэдээлэл дутуу эсвэл буруу бөглөгдсөнөөр данс нээгдэхгүй хүлээгддэг учраас бүрэн бөглөнө үү. Таны илгээсэн мэдээллийг ҮЦТХТ-өөс шалгаад ажлын 1-2 хоногийн дотор үнэт цаасны данс нь нээгдэнэ.
Апп татах
Салбараар үйлчлүүлэх
Иргэний үнэмлэхтэйгээ ирж данс нээлгэнэ. Насанд хүрээгүй бол эцэг эхийн аль нэгний иргэний үнэмлэх, хүүхдийн төрсний гэрчилгээнд үндэслэж нээнэ.