🔝 Өнгөрсөн долоо хоногт ТОП-20 индекс 66,788.8 нэгжид хүрч, өмнөх долоо хоногоос 0.39%-иар буурсан бол оны эхнээс 22.6%-иар өссөн үзүүлэлттэй байна.
⬆️ Хамгийн их өссөн:
“Говь” ХК (GOV)-ийн хувьцааны ханш долоо хоногт 14.1%-иар өсөж, 285.9 төгрөгт хүрсэн нь тухайн долоо хоногийн хамгийн өндөр өсөлт байв.
⬇️ Хамгийн их буурсан:
“Премиум Нэксус” ХК (CUMN)-ийн хувьцааны ханш 3.9%-иар буурч, 287.2 төгрөгт хүрснээр долоо хоногийн хамгийн их бууралтыг үзүүлэв.
💰 Хамгийн их үнийн дүнгээр арилжаалагдсан:
“Ард санхүүгийн нэгдэл” ХК (AARD)-ийн хувьцаа долоо хоногт нийт 649.7 сая төгрөгийн үнийн дүнгээр арилжаалагдаж, арилжааны үнийн дүнгээр тэргүүлсэн байна.









