Skip links

QPAY IPO ЭХЭЛЛЭЭ

Монгол Улсын дижитал төлбөрийн системийн дэд бүтцийг амжилттай бүтээж банк, санхүү, худалдаа, үйлчилгээний салбарт QPay үйлчилгээг санал болгож буй Innovation Investment нь олон нийтэд НЭЭЛТТЭЙ ХУВЬЦААТ КОМПАНИ болохоор шийдвэрлэлээ.

Тус компанийн үйл ажиллагааны онцлог, цар хүрээ, цаашдын төлөвлөгөөг та бүхэнд тоймлон танилцуулая.

1. Хамгийн өргөн сүлжээтэй төлбөр тооцооны үйлчилгээ

Монгол улсын арилжааны 12 банкнууд, төрийн бүх үйлчилгээнүүд, 200,000 гаруй худалдаа үйлчилгээний байгууллагуудтай холбогдож, 2023 оны 10-р сарын байдлаар 3.2 сая хэрэглэгчидтэйгээр, 99 сая гүйлгээг хийж хамгийн өргөн сүлжээтэй төлбөр тооцооны үйлчилгээ болоод байна.

2. Олон улсын стандарт шаардлагад нийцсэн технологийн шийдэл, аюулгүй байдлыг бүрэн хангасан

  • Албан ёсны тусгай зөвшөөрөл, патентын эрх эзэмшдэг.
  • Монголд банк харгалзахгүй Qpay стандартын QR кодоор гүйлгээ хийж байна.
  • 2018 онд Unionpay, 2022 онд Wechatpay -тэй холбогдоод байна

3. Хил хязгаар, орон зай харгалзахгүй тэлэх боломж

Qpay нь Монгол улсын бэлэн бус төлбөр тооцооны зөвхөн 4,1%-ийг эзэлж байгаа бөгөөд дотоод болон гадаад зах зээл рүү үйл ажиллагаагаа тэлэх бүрэн боломжтой ирээдүйд цар хүрээ нь нэмэгдэх өсөлттэй зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаа бизнес юм.

4. Санхүүгийн үзүүлэлт

 2023 оны 3-р улирлын байдлаар цэвэр ашиг нь 3.5 тэрбум төгрөг буюу өнгөрсөн оны мөн үеэс 282%-иар өссөн бөгөөд 2027 онд 13.7 тэрбум төгрөг болж өсөх төсөөлөлтэй байна.

5. Хувьцаа эзэмшигчдийн бүтэц

IPO-ний дараах хувьцаа эзэмшлийн бүтцэд 20%-иас дээш хувьцаа эзэмшигч байхгүй болж байгаа нь засаглалын зохистой бүтцийг бүрдүүлж байна.

Анхдагч зах зээлийн арилжаа 2023 оны 12-р сарын 04-өөс 12-р сарын 8 хүртэл үргэлжилнэ.

IPO-той холбоотой бүхий л мэдээллийг: https://ipo.i-investment.mn/

УРЬДЧИЛСАН ЗАХИАЛГА ӨГӨХ: 👇https://forms.gle/ZRgvKP3gPgoZqvRF6

ХЭРХЭН ЗАХИАЛГА ӨГӨХ ВЭ?

1. Үнэт цаасны дансаа нээх

– dbx.ucc.mn

– ulzii&co capital аппликэйшн

2. Мөнгөө байршуулах

Үнэт цаасны дансандаа мөнгөн дүнг арилжааны шимтгэлийн хамт шилжүүлнэ

3. Захиалга өгөх

– Дээрх вебсайт, аппликэйшнээр дамжуулан захиалга өгөх

– Үнэт цаасны компанитайгаа холбогдон захиалга өгөх

Та бүхэн дэлгэрэнгүй мэдээллийг 7777 – 6377 дугаараас лавлана уу.

Бусад мэдээлэл

Бондод захиалга өгөх -> Бондуудын нөхцөл

Бондуудын нөхцөл

Арилжаанд оролцох-> Дотоод арилжаа

Дотоод арилжаа
  • Өөрийн үнэт цаасны дансны гүйлгээ, үлдэгдлийг хянах
  • Дотоодын хувьцааны арилжааны захиалга өгөх
  • Мөнгө хүсэх хүсэлтээ илгээх
  • Өөрийн ашиг алдагдал, өгөөж зэргийг хянах боломжтой

IPO захиалга өгөх буюу анхдагч зах зээлийн арилжаанд оролцох:    (Энэ нь хөрөнгийн бирж дээр анх удаа олон нийтэд хувьцаагаа санал болгож байгаа компанийн хувьцааг захиалах гэсэн үг юм.)

  • Ucc.mn вебсайтаар: Та анхдагч арилжааны данс буюу өөрийн үнэт цаасны дансанд мөнгөө байршуулаад захиалгаа өгнө.
  • Ulzii&Co capital app: Та анхдагч арилжааны данс буюу өөрийн үнэт цаасны дансанд мөнгөө байршуулаад захиалгаа өгнө

Хоёрдогч зах зээлийн арилжаанд оролцох:

Ucc.mn вебсайтаар Та хоёрдогч арилжааны данс буюу номинал дансанд мөнгөө байршуулаад захиалгаа өгнө.

Ulzii&Co capital app:
Та хоёрдогч арилжааны данс буюу номинал дансанд мөнгөө байршуулаад захиалгаа өгнө

Утсаар холбогдох:
Та дараах утсаар брокертой холбогдон арилжаанд оролцох боломжтой. (77776377)

Данс нээх -> Гадаад данс нээх

Салбараар үйлчлүүлэх

Харилцагч гадаад арилжааны данс нээлгэх бол Өлзий энд ко капитал ҮЦК-ийн байранд өөрийн биеэр хүрэлцэн ирэх /Сүхбаатар дүүрэг, 8 хороо Сити Тауэр, 25 давхар, 2506 тоот/

Брокертой холбогдох утас : 89996377

Данс нээх -> Дотоод данс нээх

Ucc.mn вебсайтаар
Жич: Мэдээлэл дутуу эсвэл буруу бөглөгдсөнөөр данс нээгдэхгүй хүлээгддэг учраас бүрэн бөглөнө үү. Таны илгээсэн мэдээллийг ҮЦТХТ-өөс шалгаад ажлын 1-2 хоногийн дотор үнэт цаасны данс нь нээгдэнэ.
Ulzii&Co capital app
Жич: Мэдээлэл дутуу эсвэл буруу бөглөгдсөнөөр данс нээгдэхгүй хүлээгддэг учраас бүрэн бөглөнө үү. Таны илгээсэн мэдээллийг ҮЦТХТ-өөс шалгаад ажлын 1-2 хоногийн дотор үнэт цаасны данс нь нээгдэнэ.
Апп татах
Салбараар үйлчлүүлэх
Иргэний үнэмлэхтэйгээ ирж данс нээлгэнэ. Насанд хүрээгүй бол эцэг эхийн аль нэгний иргэний үнэмлэх, хүүхдийн төрсний гэрчилгээнд үндэслэж нээнэ.