Skip links

MONPAY БОНД

Санхүүгийн зохицуулах хороо 2021 оны 09 сарын 23 -ны хурлаар “Мобифинанс ББСБ” ХХК-ийн олон нийтэд санал болгон гаргаж буй 12 сарын хугацаатай, жилийн 14.0 хувийн хүүтэй, нэг бүр нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий нийт 10,000 ширхэг өрийн хэрэгслийг бүртгэх шийдвэр гаргалаа.

Энэхүү бондын онцлог нь анхдагч зах зээлийн арилжааг хамгийн анх удаа андеррайтерийн компани  болох “Өлзий энд Ко капитал ҮЦК  зохион байгуулж байгаа явдал юм.

Тодруулбал, андеррайтерийн компани болох “Өлзий энд Ко капитал ҮЦК” ХХК нь Монпэй аппликейшн /Monpay/ ашиглан хөрөнгө оруулагчдад үнэт цаасны данс нээх, өрийн хэрэгсэл худалдан авах боломжийг бүрдүүлж байна. Ингэснээр 2017 онд Үндэсний төлбөрийн системийн тухай хууль батлагдсанаас хойш цахим мөнгөөр үнэт цаас худалдан авч буй анхны тохиолдол болж цаашид хөрөнгийн зах зээл дэх цахим мөнгөний хэрэглээг нэмэгдүүлэх эхлэл тавигдлаа.

Хуваалцах:

Бусад мэдээлэл