Өнгөрөгч он буюу 2021 оны 11-р сард дэлхийн хамгийн үнэ цэнэ бүхий криптовалют болох Биткойн 69,000 ам.долларт хүрснээр дээд амжилт тогтоож, 43,000 ам.доллар орчим хүртэл бууралт үзүүлээд байсан. Биткойны ханш уналттай байгаа энэ цагт “Goldman Sachs” хөрөнгө оруулалтын группээс криптовалютын ирээдүйг хэрхэн харж буйгаа хуваалцлаа.
Өдгөө 46,000 ам.долларын үнэ хүрээд буй уг криптовалют ойрын 5 жилийн хугацаанд өлхөн 100,000 ам.долларт хүрнэ хэмээн таамалалаа. Улмаар хамгийн тогтвортой металл болох алтыг ч хойноо орхиж, одоогоор алттай харьцуулахад үнэ цэнийхээ 20 хувийг хадгалдаг бол ирээдүйд 50 орчим хувиа хадгалдаг болох бүрэн боломжтой гэлээ.
(Бичвэрт агуулагдсан мэдээлэл нь зөвхөн мэдээллийн чанартай бөгөөд энд дурдагдсан хувьцаа болон аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно.)
Ашигласан эх сурвалж: cnn.com