“Binance” нь “Дубайн Дэлхийн Худалдааны Төв”-тэй (DWTCA) хамтран ажиллах санамж бичигт (MoU) гарын үсэг зурж, дэлхийн виртуал хөрөнгийн төв байгуулах ажлыг хурдасгах алсын харааг тодорхойлоод байна. “Binance”-ийн зүгээс Санамж бичгийг байгуулснаар дижитал инновацаар дамжуулан урт хугацааны эдийн засгийн өсөлтийг бий болгох, Олон улсын виртуал хөрөнгийн шинэ экосистемийг бий болгоход туслах болно гэлээ.
Дубайн шинэ мөрийн хөтөлбөр нь дэлхийн эдийн засгийн өсөлтөд хувь нэмэр оруулна гэж Binance үзсэн бөгөөд Үүнийг дэмжихийн тулд Виртуал хөрөнгийн дэвшилтэт зохицуултыг боловсруулахад ажилласан туршлагаа хуваалцах замаар энэхүү ажилд оролцох юм. Зорилго нь крипто биржүүд, блокчэйн үйлчилгээг санал болгодог бизнесүүд болон өөр олон төрлийн дижитал валют, хөрөнгийг Дубайд лицензтэй болгоход туслах явдал юм.
(Бичвэрт агуулагдсан мэдээлэл нь зөвхөн мэдээллийн чанартай бөгөөд энд дурдагдсан хувьцаа болон аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно.)
Ашигласан эх сурвалж: binance.com