Skip links

“Apple” компани зах зээлийн үнэлгээ 3 их наяд ам.долларт хүрсэн анхны компани боллоо.

2022 оны арилжааны эхний өдөр Цахиурын хөндийн Apple (NASDAQ:AAPL) компаниийн зах зээлийн үнэлгээ 3 их наяд доллараас давсан анхны хувьцаат компани боллоо. Улмаар компанийн хувьцаа 2.5%-иар өсч $182.01 ам.долларт хүрээд байна.

2007 оны 1-р сард үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал асан Стив Жобс анхны iPhone гар утсаа танилцуулснаас хойш Apple компанийн хувьцаа 5800 орчим хувиар өсч, S&P500-ийн мөн үеийн 230 орчим хувийн өсөлтөөс хол давсан байна.

Хиймэл оюун ухаан, 5G технологийн хурдацтай дэвшил болоод хэрэглээ нь Apple (NASDAQ:AAPL) болон бусад Big Tech компаниудын сэтгэл татам байдлыг илүүтэй нэмэгдүүлж байгаа нь хөрөнгө оруулагчдын анхаарлыг ихэд татах болжээ. Одоогоор дэлхийн хамгийн үнэ цэнэ бүхий цахилгаан автомашин үйлдвэрлэгч Tesla (NASDAQ:TSLA) болоод байгаа ч олон хөрөнгө оруулагчид Apple-ийг ойрын жилүүдэд өөрийн цахилгаан автомашинаа гаргана хэмээн найдаж байна.

(Бичвэрт агуулагдсан мэдээлэл нь зөвхөн мэдээллийн чанартай бөгөөд энд дурдагдсан хувьцаа болон аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно.)

Ашигласан эх сурвалж: investing.com

Хуваалцах:

Бусад мэдээлэл