Skip links

“ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК” ХК-ИЙН ХЭХ-ААС ОНЦЛОХ 10 ИШЛЭЛ  

Хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцсэн асуудлуудаас онцлох 10 ишлэлийг дараах байдлаар бэлтгэн хөрөнгө оруулагч, харилцагчдадаа хүргэж байна. Үүнд:

  1. Зээлийн багцын хурдацтай, тасралтгүй өсөлт
    2025 оны эцэст ХХБ-ийн нийт зээлийн хэмжээ 7.9 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 28.1 хувиар өсөв. Энэ нь 2024 оны 25.3 хувийн өсөлтөөс 2.8 нэгж хувиар өндөр үзүүлэлт болсон байна.
  2. Нийт хөрөнгө 18.3 их наяд төгрөгт хүрэв
    2025 оны эцэст нийт хөрөнгө 18.3 их наяд төгрөгт хүрч, жилийн өсөлт 21.8 хувь болов. Хэдийгээр өсөлтийн хурд өмнөх оны 23.3 хувиас саарсан ч нийт хөрөнгийн өсөлт 20 хувиас дээш түвшинд хадгалагдсан байна.
  3. Хүүгийн орлого хоёр жилийн дотор ойролцоогоор хоёр дахин өсөв
    Хүүгийн орлого 2025 онд 1.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 32.2 хувиар өссөн боловч хүүгийн зардлын өсөлт үүнээс өндөр буюу 67.7 хувь байв. Үүний нөлөөгөөр цэвэр хүүгийн орлого 12.0 хувиар буурч, цэвэр хүүгийн зөрүү 5.3 хувиас 4.1 хувь болж агшсан байна.
  4. Хүүгийн бус орлого жил бүр өссөөр байна
    Шимтгэл, хураамжийн цэвэр орлого 2025 онд 86.0 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оноос 12.3 хувиар өсөв. Энэхүү үзүүлэлт сүүлийн гурван жил дараалан өссөн нь хүүгийн бус орлогын эх үүсвэрүүд тогтвортой нэмэгдэж байгааг харуулж байна.
  5. Өөрийн хөрөнгийн хүрэлцээ өндөр түвшинд хадгалагдав
    Нэгдүгээр зэрэглэлийн өөрийн хөрөнгийн хүрэлцээ 2025 онд 14.5 хувь болж, өмнөх оны 14.8 хувийн түвшинтэй ойролцоо хадгалагдав. Тайлант хугацаанд зээлийн багц 28.1 хувиар өссөн хэдий ч өөрийн хөрөнгийн хүрэлцээ зохицуулалтын шаардлагаас давсан түвшинд хэвээр хадгалагдсан байна.
  6. Олон улсын хөрөнгийн зах зээлээс нэмэлт 100 сая ам.долларын санхүүжилт амжилттай татав
    2024 онд гаргасан 200 сая ам.долларын бондын хүрээнд 2025 оны 2 дугаар сард 100 сая ам.долларын нэмэлт бонд арилжааллаа. Ингэснээр банкны урт хугацаат санхүүжилтийн эх үүсвэр нэмэгдэж, зээлийн үйл ажиллагааг дэмжих санхүүжилтийн суурь өргөжив.
  7. Moody’s агентлаг ХХБ-ийн зээлжих зэрэглэлийг ахиуллаа
    Олон улсын нэр хүндтэй Moody’s агентлаг ХХБ-ийн зээлжих зэрэглэлийг “B1, Stable” түвшинд ахиулан үнэлсэн байна. Энэхүү ахиц нь ирээдүйд гадаад эх үүсвэрийн өртгийг бууруулах чухал ач холбогдолтой юм.
  8. DFC, GuarantCo болон KDB зэрэг байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэв
    АНУ-ын Засгийн газрын агентлаг DFC-аас 120 сая ам.долларын санхүүжилтийг бүрэн татан төвлөрүүлж, GuarantCo-ийн баталгаанд суурилан Солонгосын Хөгжлийн Банктай хамтын ажиллагааг эхлүүлсэн нь ХХБ олон улсын хөгжлийн санхүүжилтийн зах зээлд итгэл хүлээсэн байгууллага болж байгааг харуулж байна.
  9. Байгууллагын зээлийн зах зээлд тэргүүлэгч байр сууриа хадгаллаа
    ХХБ нь банкны секторын байгууллагын зээлийн багцын 30.9 хувь, эх үүсвэрийн 28.4 хувийг бүрдүүлж байна. Ингэснээр байгууллагын сегментэд тэргүүлэх байр сууриа хадгалж, 3,000 гаруй аж ахуйн нэгжид санхүүгийн үйлчилгээ үзүүлж байна.
  10. Дундаж цалин 1,000 ам.долларт хүрлээ
    ХХБ 2025 онд нийт ажилтнуудынхаа цалинг дунджаар 25 хувиар нэмэгдүүлсэн бөгөөд банкны дундаж цалин 1,000 ам.долларт хүрсэн байна. Ингэснээр тус банк санхүүгийн салбар дахь өрсөлдөх чадвараа хадгалж, хүний нөөцөө тогтвортой бүрдүүлэхэд чиглэсэн бодлогоо үргэлжлүүлжээ.

Тэмдэглэл: Энэхүү тоймыг хувьцаа эзэмшигчдийн хурлын материалд үндэслэн эмхэтгэв. Тайлант хугацаанд цэвэр ашиг буурч, ROE, ROA болон зардал, орлогын харьцаа зэрэг ашигт ажиллагааны үзүүлэлтүүд өмнөх оны түвшнээс суларсан байна. Иймд дээр дурдсан эерэг үзүүлэлтүүдийг эдгээр өөрчлөлтүүдийн хамт цогцоор нь үнэлэх нь зүйтэй.

Бусад мэдээлэл

Бондод захиалга өгөх -> Бондуудын нөхцөл

Бондуудын нөхцөл

Арилжаанд оролцох-> Дотоод арилжаа

Дотоод арилжаа
  • Өөрийн үнэт цаасны дансны гүйлгээ, үлдэгдлийг хянах
  • Дотоодын хувьцааны арилжааны захиалга өгөх
  • Мөнгө хүсэх хүсэлтээ илгээх
  • Өөрийн ашиг алдагдал, өгөөж зэргийг хянах боломжтой

IPO захиалга өгөх буюу анхдагч зах зээлийн арилжаанд оролцох:    (Энэ нь хөрөнгийн бирж дээр анх удаа олон нийтэд хувьцаагаа санал болгож байгаа компанийн хувьцааг захиалах гэсэн үг юм.)

  • Ucc.mn вебсайтаар: Та анхдагч арилжааны данс буюу өөрийн үнэт цаасны дансанд мөнгөө байршуулаад захиалгаа өгнө.
  • Ulzii&Co capital app: Та анхдагч арилжааны данс буюу өөрийн үнэт цаасны дансанд мөнгөө байршуулаад захиалгаа өгнө

Хоёрдогч зах зээлийн арилжаанд оролцох:

Ucc.mn вебсайтаар Та хоёрдогч арилжааны данс буюу номинал дансанд мөнгөө байршуулаад захиалгаа өгнө.

Ulzii&Co capital app:
Та хоёрдогч арилжааны данс буюу номинал дансанд мөнгөө байршуулаад захиалгаа өгнө

Утсаар холбогдох:
Та дараах утсаар брокертой холбогдон арилжаанд оролцох боломжтой. (77776377)

Данс нээх -> Гадаад данс нээх

Салбараар үйлчлүүлэх

Харилцагч гадаад арилжааны данс нээлгэх бол Өлзий энд ко капитал ҮЦК-ийн байранд өөрийн биеэр хүрэлцэн ирэх /Сүхбаатар дүүрэг, 8 хороо Сити Тауэр, 25 давхар, 2506 тоот/

Брокертой холбогдох утас : 89996377

Данс нээх -> Дотоод данс нээх

Ucc.mn вебсайтаар
Жич: Мэдээлэл дутуу эсвэл буруу бөглөгдсөнөөр данс нээгдэхгүй хүлээгддэг учраас бүрэн бөглөнө үү. Таны илгээсэн мэдээллийг ҮЦТХТ-өөс шалгаад ажлын 1-2 хоногийн дотор үнэт цаасны данс нь нээгдэнэ.
Ulzii&Co capital app
Жич: Мэдээлэл дутуу эсвэл буруу бөглөгдсөнөөр данс нээгдэхгүй хүлээгддэг учраас бүрэн бөглөнө үү. Таны илгээсэн мэдээллийг ҮЦТХТ-өөс шалгаад ажлын 1-2 хоногийн дотор үнэт цаасны данс нь нээгдэнэ.
Апп татах
Салбараар үйлчлүүлэх
Иргэний үнэмлэхтэйгээ ирж данс нээлгэнэ. Насанд хүрээгүй бол эцэг эхийн аль нэгний иргэний үнэмлэх, хүүхдийн төрсний гэрчилгээнд үндэслэж нээнэ.