Skip links

🧐 ТОП 5 банк 2025 онд хэрхэн ажилласан бэ?

2025 онд системд нөлөө бүхий нээлттэй 5 банкны хувьд нийт актив болон зээлийн багцын өсөлт үргэлжилсэн бөгөөд зах зээлийн идэвх харьцангуй тогтвортой хадгалагдсан жил байлаа. Харин санхүүжилтийн өртөг, тэр дундаа хадгаламжийн хүүгийн зардал өссөн нь ашигт ажиллагаанд тодорхой хэмжээний дарамт үзүүлсэн ч банкнуудын санхүүгийн суурь үзүүлэлтүүд хэвээр хадгалагдсан байна. Таван банкны санхүүгийн гүйцэтгэлийг нэгтгэн харахад өсөлт, үр ашиг, эрсдэлийн удирдлагын хувьд ялгаатай онцлогууд тодорхой ажиглагдаж байна.

Хаанбанк ХК 2025 онд салбартаа цэвэр ашгийн хэмжээгээр тэргүүлж, ашиг өсөлтөө хадгалсан цөөн банкны нэг байв. Актив, зээлийн багцын тэлэлт өндөр түвшинд үргэлжилсэн бөгөөд өөрийн хөрөнгийн өгөөж (ROE) 24.6 хувьтай гарсан нь томоохон хэмжээтэй банкны хувьд ашигт ажиллагааг тогтвортой түвшинд хадгалж чадсаныг илтгэж байна.

Хасбанк ХК-ийн хувьд цэвэр ашиг өмнөх оны түвшинд ойролцоо хадгалагдсан боловч өөрийн хөрөнгийн өгөөж 21.8 хувьтай, чанаргүй зээлийн түвшин 2.5 хувьтай гарсан нь эрсдэлийн удирдлага, ашигт ажиллагааны тэнцвэрийг хадгалж буйг харуулж байна.

Харин Голомтбанк ХКХудалдаа Хөгжлийн банк ХКТөрийн банк ХК-ийн хувьд нийт актив, зээлийн багцын өсөлт харьцангуй өндөр түвшинд хадгалагдсан хэдий ч хүүгийн зардлын огцом өсөлтөөс шалтгаалан цэвэр ашиг буурах хандлага ажиглагдсан байна.

Салбарын суурь үзүүлэлтүүд (актив, зээлийн өсөлт, NPL) нийтдээ эрүүл, тогтвортой хэвээр байна. Хаанбанк ХК нь активын хэмжээ, ашигт ажиллагаа, үнэлгээний тэнцвэрийн хувьд хамгийн давуу байр суурьтай байна.

Хасбанк ХК нь эрсдэл багатай, тогтвортой өгөөж бүхий банк хэвээр байна.

Голомтбанк ХК-ийн цэвэр ашиг 2025 онд түр хугацаанд буурсан боловч зээлийн чанар сайжирч, зах зээлийн үнэлгээ харьцангуй доогуур түвшинд үнэлэгдсэн байх боломжтой байна.

Худалдаа Хөгжлийн банк ХК болон Төрийн банк ХК-ийн хувьд үнэлгээ харьцангуй бага боловч ашигт ажиллагаа, капиталын өсөлт сул байгаа нь хөрөнгө оруулалтын эрсдэлийг тодорхой хэмжээнд нэмэгдүүлүүлэх боломжтой байна.

Иймд дунд болон урт хугацааны хөрөнгө оруулалтын үүднээс ашигт ажиллагаа, эрсдэлийн удирдлага, үнэлгээний тэнцвэрийг харгалзан сонголт хийх нь зүйтэй гэж дүгнэж байна.

Бусад мэдээлэл

Бондод захиалга өгөх -> Бондуудын нөхцөл

Бондуудын нөхцөл

Арилжаанд оролцох-> Дотоод арилжаа

Дотоод арилжаа
  • Өөрийн үнэт цаасны дансны гүйлгээ, үлдэгдлийг хянах
  • Дотоодын хувьцааны арилжааны захиалга өгөх
  • Мөнгө хүсэх хүсэлтээ илгээх
  • Өөрийн ашиг алдагдал, өгөөж зэргийг хянах боломжтой

IPO захиалга өгөх буюу анхдагч зах зээлийн арилжаанд оролцох:    (Энэ нь хөрөнгийн бирж дээр анх удаа олон нийтэд хувьцаагаа санал болгож байгаа компанийн хувьцааг захиалах гэсэн үг юм.)

  • Ucc.mn вебсайтаар: Та анхдагч арилжааны данс буюу өөрийн үнэт цаасны дансанд мөнгөө байршуулаад захиалгаа өгнө.
  • Ulzii&Co capital app: Та анхдагч арилжааны данс буюу өөрийн үнэт цаасны дансанд мөнгөө байршуулаад захиалгаа өгнө

Хоёрдогч зах зээлийн арилжаанд оролцох:

Ucc.mn вебсайтаар Та хоёрдогч арилжааны данс буюу номинал дансанд мөнгөө байршуулаад захиалгаа өгнө.

Ulzii&Co capital app:
Та хоёрдогч арилжааны данс буюу номинал дансанд мөнгөө байршуулаад захиалгаа өгнө

Утсаар холбогдох:
Та дараах утсаар брокертой холбогдон арилжаанд оролцох боломжтой. (77776377)

Данс нээх -> Гадаад данс нээх

Салбараар үйлчлүүлэх

Харилцагч гадаад арилжааны данс нээлгэх бол Өлзий энд ко капитал ҮЦК-ийн байранд өөрийн биеэр хүрэлцэн ирэх /Сүхбаатар дүүрэг, 8 хороо Сити Тауэр, 25 давхар, 2506 тоот/

Брокертой холбогдох утас : 89996377

Данс нээх -> Дотоод данс нээх

Ucc.mn вебсайтаар
Жич: Мэдээлэл дутуу эсвэл буруу бөглөгдсөнөөр данс нээгдэхгүй хүлээгддэг учраас бүрэн бөглөнө үү. Таны илгээсэн мэдээллийг ҮЦТХТ-өөс шалгаад ажлын 1-2 хоногийн дотор үнэт цаасны данс нь нээгдэнэ.
Ulzii&Co capital app
Жич: Мэдээлэл дутуу эсвэл буруу бөглөгдсөнөөр данс нээгдэхгүй хүлээгддэг учраас бүрэн бөглөнө үү. Таны илгээсэн мэдээллийг ҮЦТХТ-өөс шалгаад ажлын 1-2 хоногийн дотор үнэт цаасны данс нь нээгдэнэ.
Апп татах
Салбараар үйлчлүүлэх
Иргэний үнэмлэхтэйгээ ирж данс нээлгэнэ. Насанд хүрээгүй бол эцэг эхийн аль нэгний иргэний үнэмлэх, хүүхдийн төрсний гэрчилгээнд үндэслэж нээнэ.