Skip links

УУББ-ээр арилжаалагдсан бүтээгдэхүүний тоо хэмжээ  өмнөх жилээс 14.4%-иар нэмэгдсэн байна 

УУББ-ээр арилжаалагдсан бүтээгдэхүүний хэмжээ дүн 2025 оны жилийн эцсийн дүнгээр 27.8 сая тонн-д хүрч, өмнөх оны мөн үеэс 14.4%-иар, арилжааны дүн 7.35 их наяд төгрөгт хүрч, 16.4%-иар буурсан байна.

Дээрх хугацаанд УУББ-ээр нийт 4 төрлийн уул уурхайн бүтээгдэхүүн арилжаалагдсан бөгөөд арилжааны дүнг бүтээгдэхүүний төрлөөр харьцуулан авч үзэхэд нүүрсний арилжаа 5.6 их наяд төгрөгт хүрч, 31.8%-иар буурсан бол, жоншны арилжаа 51.9 тэрбум төгрөгт хүрч, 5.2 дахин, төмрийн арилжаа 1.34 их наяд төгрөгт хүрч, 2.4 дахин, зэсийн арилжаа 376.3 тэрбум төгрөгт хүрч, 9.3 дахин тус тус өссөн байна.

Харин тоо хэмжээний хувьд энэ онд нийт 21.8 сая тонн нүүрс биржээр арилжаалсан нь өмнөх оны түвшинд буюу ойролцоогоор 0.3%-иар буурсан бол 45.3 мянган тонн зэсийн хүдэр, баяжмал, 51.5 мянган тонн жоншны хүдэр, баяжмал,5.9 сая тонн төмрийн хүдэр, баяжмал тус тус арилжаалсан нь өмнөх оны мөн үеэс тус бүр 8.3 дахин, 2.9 дахин, 2.4 дахин нэмэгдсэн байна.

Тус онд УУББ-ээр арилжаалагдсан бүтээгдэхүүний биет хэмжээг нийт экспортын тоо хэмжээнд харьцуулж, дээрх графикт харууллаа.

Графикаас харахад төмрийн хүдэр, баяжмалын нийт экспортын 67.0%-ийг биржээр арилжаалж байгаа бол нүүрсний 24.3%-ийг, зэсийн баяжмалын 2.0%-ийг, жоншны хүдэр, баяжмалын 3.1%-ийг тус тус биржээр арилжаалсан байна.

Дээрх хугацаанд биржээр арилжаалагдсан нийт нүүрсний 28.8%ийг “Дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрс”, 27.5%-ийг “1/3 коксжих нүүрс”, 14.5% болон 14.6%-ийг “Баяжуулсан коксжих нүүрс”, “Эрчим хүчний нүүрс” тус тус эзэлж байна.

Бусад мэдээлэл