Skip links

“Nike” компанийн борлуулалтын дээд үзүүлэлт хувьцааны үнийг өсгөж байна.

2021.12.20-ны Даваа гарагийн орой пүүз үйлдвэрлэгчийн зүгээс нийлүүлэлтийн гинжин хэлхээний доголдлыг үл харгалзан жилийн хоёрдугаар хагасын санхүүгийн тайлангаар шинжээчдийн хүлээлтийг давсан орлого, борлуулалтыг үзүүлээд байгаа нь “Nike” (NYSE:NKE) компанийн хувьцааны үнийг 3.3%-иар өсөхөд нөлөөллөө.

Тус компанийн хоёрдугаар улиралын ашиг 1.34 тэрбум ам.доллар болж өмнөх оны мөн үеээс 7%-иар, нэгж хувьцаанд ногдох ашиг шинжээчдийн хүлээж байснаас 63 центээр давж 83 цент болсон нь өмнөх оны мөн үеээс 6%-иар өссөн өссөн дүнтэй байна.

Борлуулалтын орлого нь өмнө оны мөн үед 11,24 тэрбум ам.доллар байсан бол энэ улиралд хүлээгдэж буй 11,25 тэрбум ам.доллароос давж 11,36 тэрбум доллар болж өссөн байна. Хойд Америк дахь хамгийн том зах зээл бүхий “Nike” (NYSE:NKE) салбарын орлого 12% -иар өссөн нь бүх газарзүйн байршлын хувьд хамгийн өндөр өсөлтийг харуулж байна.

 Хэрэглэгчдийн онлайн барааны эрэлт нэмэгдсэн нь уг үр дүнг нэмэгдүүлэхэд нөлөөлсөн бөгөөд “Nike”(NYSE:NKE)-ийн онлайн сувгаар дамжиж хийгдсэн борлуулалт энэ улиралд 11%-иар өссөн бөгөөд дэлхийн хэмжээнд нийт орлогынхоо 25%-ийг онлайн сувгаар бүрдүүлж байна.

(Бичвэрт агуулагдсан мэдээлэл нь зөвхөн мэдээллийн чанартай бөгөөд энд дурдагдсан хувьцаа болон аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно.)

Ашигласан эх сурвалж: marketwatch.com

Хуваалцах:

Бусад мэдээлэл