Түмэн шувуут ХК -ийн 2021 оны эхний хагас жилийн санхүүгийн тайлан 4,5 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай гарсан ба тухай мэдээлэл зарласны дараа 3 сарын дотор хувьцааны ханш 170 төгрөгөөс 400 төгрөг хүртэл өсөлтийг үзүүлээд байгаа билээ. Сүүлийн 7 хоногт 52 долоо хоногийн дээд ханшнаас алгуурхан бууж 375 төгрөг хүрээд байна.
COVID _19 -ийн эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөлөл нь эсрэгээрээ Түмэн шувуут ХК -ийн үйл ажиллагаанд эерэгээр нөлөөлж импортоор орж ирж буй ижил төрлийн бүтээгдэхүүний тээвэрлэлт хойшилсноор нийт өндөгний зах зээлд эзлэх өөрийн хувь хэмжээг нэмэгдүүлж ажиллаж байна. Хөрөнгө оруулагч нарын зүгээс жилийн санхүүгийн тайлангын хүлээлт өндөр байна.