2025 оны эхний хагас жилийн байдлаар ТОП-5 банкны нийт хөрөнгийн өсөлт дунджаар 16.2%, цэвэр зээлийн хэмжээ дунджаар 26.7%-иар тус тус нэмэгдсэн байна.

Ашигт ажиллагаа:
Цэвэр зээлийн өсөлт харьцангуй өндөр байсан ч банкуудын цэвэр ашигт бууралт ажиглагдаж байгаа нь зээлийн багцын өсөлтийн хурд саарсан болон өртөгт суурилсан зардлын өсөлт нэмэгдсэнтэй шууд холбоотой байна. Тухайлбал, 2025 оны 1-р улирлын байдлаар Хаан банкны цэвэр ашиг 21.8%-иар өссөн бол Хас банкны ашигт ажиллагаа өмнөх түвшинд хадгалагдаж байна. Харин бусад банкуудын хувьд цэвэр ашиг 21%–36%-иар буурсан үзүүлэлттэй байна.
Зээлийн чанар:
ТОП-5 банкны цэвэр зээлийн хэмжээ дунджаар 26.7%-иар нэмэгдсэн ч чанаргүй зээлийн хувь дунджаар 3.5% болж, өмнөх оны мөн үеэс дунджаар 1.0 нэгж хувиар буурсан нь зээлийн чанар сайжирч байгааг илтгэж байна. Энэ нь зээлийн эргэн төлөлт, зээлийн шалгуурын хяналт харьцангуй сайжирсны илрэл юм.

Хувьцааны үнэлгээ:
Зах зээлийн үнийг компанийн дансны үнэтэй харьцуулсан P/B харьцаанаас харахад Хаан банк ХК, Голомт банк ХК, ХХБ ХК, Төрийн ХК-ууд зах зээл дээрх дансны үнээсээ доогуур үнэлэгдэж байгаа нь тухайн банкууд харьцангуй хямд үнэлгээтэй байгааг илэрхийлж байна. Мөн P/E харьцаа дунджаар 3.8 нэгж байгаа нь банкны хувьцаануудын үнэлгээ харьцангуй боломжийн түвшинд байгааг бататгаж байна.
Та бүхэн дотоод хувьцааны арилжаанд оролцохыг хүсвэл дараах линкээр мэдээллээ бөглөнө үү 👇https://forms.office.com/r/kG33uwiF55
☎️ 7777 – 6377