Хятад улс эдийн засгийн удаашралаа дэмжих зорилгоор зээлийн үндсэн хүүгээ (LPR) 2020 оны 4-р сараас хойшхи хугацаанд анх удаа бууруулана хэмээн Хятадын Ардын банкнаас (PBOC) Даваа гарагт мэдэгдэв.
Нэг жилийн хугацаатай зээлийн үндсэн хүүгээ 3.85%-аас 3.80% болгон бууруулсан нь зах зээлийн хүлээлттэй нийцсэн үзүүлэлт болсон бол ипотекийн зээлийн жишиг болох таван жилийн хугацаатай зээлийн хүүгээ 4.65%-д хэвээр үлдээлээ.
Зарим шинжээчид нэг жилийн зээлийн үндсэн хүүний бууралтыг Төв банкнаас энэ онд заавал байлгах нөөцийн харьцааг хоёр удаа бууруулснаар банкуудын санхүүжилтийн зардал буурсантай ч мөн холбон тайлбарлаж байна. “Capital Economics” судалгааны агентлагийн Азийн ахлах эдийн засагч Марк Уильямс тэмдэглэлдээ “Хятад улс 2022 онд нэг жилийн LPR-ийг дахин 0.045%-иар бууруулна гэж таамаглаж байна” хэмээн онцлов.
Ашигласан эх сурвалж: investing.com