Skip links

“Холбооны нөөцийн сан” ирэх гуравдугаар сард бодлогын хүүгээ нэмэгдүүлэх төлөвтэй байна.

Америкийн инфляци урт хугацааны зорилтот 2%-иас дээш өссөөр байгаа тул -ийн зүгээс энэ онд бодлогын хүүг гурав удаа нэмэгдүүлэх боломжтой гэж өмнө оны 12 сард мэдэгдээд байсан. Тэгвэл өнөөдөр буюу 1 дүгээр сарын 27-нд Холбооны нөөцийн сангийн дарга Жером Пауэлл мэдэгдэлдээ “ирэх 3-р сарын 15, 16-нд товлогдсон дараагийн хурлаар бодлогын хүүг нэмэгдүүлэх эсэх шийдвэрээ гаргана, гэхдээ хороо тохиромжтой нөхцөл мөн гэж үзвэл хүүг нэмэгдүүлэхэд бэлэн байна” гэж мэдэгдлээ.  

Мөн Жером Пауэлл “одоогоор инфляци өндөр байгаа бөгөөд улам бүр дордох магадлалтай байна. ХНС-аас энэ жил зээлээ тогтмол танаж, коронавирусын тахлын үед АНУ-ын эдийн засагт үзүүлсэн онцгой дэмжлэгээ зогсоохоор төлөвлөж байна” хэмээн онцоллоо. Зарим эдийн засагчдын таамгаар ирэх 3-р сараас эхлэн бодлогын хүүг дор хаяж дөрвөн удаа нэмэгдүүлнэ гэж таамаглаж байна. 

(Бичвэрт агуулагдсан мэдээлэл нь зөвхөн мэдээллийн чанартай бөгөөд энд дурдагдсан хувьцаа болон аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно.)

Ашигласан эх сурвалж: finance.yahoo.com

Хуваалцах:

Бусад мэдээлэл