Skip links

ТОП 20 ИНДЕКС = ₮1.1 ИХ НАЯДЫН НОГДОЛ АШИГ 🤩💸

Монголын хөрөнгийн биржийн ТОП 20 индекс-д багтах компаниудаас 14 ХК -иуд нийтдээ 2024 оны цэвэр ашгийнхаа талаас илүү хувь болох 53.2% -г ногдол ашиг болгон тараахаар шийдвэрлэсэн байна.

💸 НОГДОЛ АШГИЙН ӨГӨӨЖ, ДҮН:

2024 оны жигнэсэн дундаж ханшаар тооцоход (ТОП 20 индекс + QPAY)- ийн ногдол ашгийн өгөөжийн дундаж нь 10.5%-ийн үзүүлэлттэй байна.

Харин Тавантолгой ХК 25.0%-н ногдол ашгийн өгөөжөөр тэргүүлж байгаа бол Хаан банк ХК нийт ногдол ашгийн үнийн дүнгийн 32.8%-г дангаараа бүрдүүлж байна.

📈 ХАНШИЙН ЗӨРҮҮНИЙ АШИГ:

(ТОП 20 индекс + QPAY)- ийн ханшийн зөрүүний ашиг нь дунджаар 31.1%-тай байгаа бол 2024 онд Монголын хөрөнгийн бирж ХК хамгийн өндөр буюу 206.0% ханшийн зөрүүний өсөлтийг үзүүлсэн байна.

🧐 ТОДОРХОЙГҮЙ:

ТОП-20 индексэд багтсан компаниудаас Ард Кредит ББСБ (ADB), Ард санхүүгийн нэгдэл (AARD), Премиум Нэксус (CUMN), Говь (GOV) гэх 4 компани өнөөдрийн байдлаар 2024 оны цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах талаар мэдээлэл хийгээгүй байгаа юм.

Харин Түмэн шувуут ХК-ийн хувьд хувьцааны үнэ цэнийг нэмэгдүүлэхэд чиглэсэн тусгай хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх болсонтой холбоотойгоор ногдол ашиг тараахгүй байхаар шийдвэрлэсэн бол Худалдаа хөгжлийн банкны хувьд аудитлагдсан санхүүгийн тайлан гарсны дараа ногдол ашгийн дүнгээ мэдээлэх юм.

📌 ДҮГНЭВЭЛ:

Дээрх графикаас харахад ханшийн зөрүүний ашиг болон ногдол ашгийн өгөөжийн түвшнээр хамгийн өндөр нь Тавантолгой ХК, Лэндмн ББСБ ХК, Монголын хөрөнгийн бирж ХК -ууд тэргүүлсэн байна. Харин Хаан банк ХК болон Инновэйшн инвестмент ХК хувьд ханшийн зөрүү харьцангуй тогтвортой, ногдол ашгийн өгөөж өндөр байна.

Та бүхэн дотоод хувьцааны талаар мэдээлэл авч арилжаанд оролцохыг хүсэж байвал дараах линкээр мэдээллээ бөглөнө үү.👇👇

https://forms.office.com/r/kG33uwiF55

☎️ 7777 – 6377

Эх сурвалж: www.mse.mn

Хуваалцах:

Бусад мэдээлэл