2025.03.31-ний байдлаар ТОП 20 ХК-иудын хувьцаа эзэмшигчдийн тоо 258,126-д хүрч 2024 оны жилийн эцсээс 2.9%, 2023 жилийн эцсээс 23.4%-иар өссөн хэдий ч хувьцаа эзэмшигчдийн төвлөрөлд онцлох өөрчлөлтийг үзүүлээгүй байна.
Хувьцааны төвлөрөл гэж юу вэ?
Хувьцаат компанийн төвлөрөл нь компанийн хөрвөх чадвар, зах зээлийн үнэлгээ, хөрөнгө оруулагчдын шийдвэрт чухал нөлөөтэй байдаг. Хувьцааны төвлөрөл өндөр байх нь цөөн тооны хувьцаа эзэмшигч компанийн дийлэнх хувьцааг эзэмшиж байгааг илэрхийлдэг бөгөөд хөрөнгө оруулалт хийх, шинэ төсөл эхлүүлэх үед шийдвэрийг цаг алдалгүй гаргах боломжтой байдгаараа давуу талтай байдаг. Нөгөө талаас төвлөрөл өндөр хувьцаат компаниудын хувьд хөрвөх чадвар бага, арилжааны идэвхи сул байдаг бөгөөд дансны үнэ болон зах зээлийн үнэлгээний хооронд зөрүү үүсэх эрсдэлийг нэмэгдүүлж, олон нийтэд чөлөөтэй арилжаалагддаг хувьцааны тоо хязгаарлагдсанаар хөрөнгө оруулагчдын эрх ашиг хохирч болзошгүй байдаг.

ТОП 20 индекст багтах хувьцаат компаниудын хувьд нийт хувьцаа эзэмшигчдийн 0.02% нь нийт хувьцааны тоо ширхэгийн 83.9%-г бүрдүүлж байгаа бол үлдсэн 258,066 ширхэг хувьцаа эзэмшигч нийт хувьцааны тооны 16.1%-ийг бүрдүүлж байна.

- ТОП 20 индексээс Хас банк ХК, Төрийн банк ХК, Сүү ХК, Худалдаа хөгжлийн банк ХК, Монгол шуудан ХК-иуд төвлөрөл хамгийн өндөртэй байна.
- ТОП 20 индексийн хувьд нөлөө бүхий хувьцаа эзэмшигчид нийт хувьцааны тооны 80.5%-ийг эзэмшиж байгаа бол жижиг хувьцаа эзэмшигчид 19.5%-ийг бүрдүүлж байна.Дараах графикууд дээрээс дүгнэхэд:
Бусад улс орнуудаас хөрөнгийн зах зээлийн хөгжлөөр тэргүүлэгч Америкийн нэгдсэн улсын хувьд 2025 оны 4-р сарын 4-ний өдрийн байдлаар тус улсын хамгийн том 500 компанийг хамарсан S&P 500 индексийн зах зээлийн үнэлгээ 2010 онд 78%-ийг эзэлж байсан бол 2024 онд 84%-ийг эзэлж байна.
Америкийн нэгдсэн улсын хувьд нөлөө бүхий хувьцаа эзэмшигчид нь институцийн хөрөнгө оруулагч байдаг буюу мэргэжлийн сангууд байдаг нь амжилттай хөрөнгө оруулалтын стратегийг боловсруулж, эрсдэлийг тараан байршуулах, том хэмжээний хөрөнгө оруулалт хийх, харьцангуй бага зардлаар ил тод тогтолцоог бий болгож байна.
Та бүхэн дотоод хувьцааны талаар мэдээлэл авч арилжаанд оролцохыг хүсэж байвал дараах линкээр мэдээллээ бөглөнө үү. https://forms.office.com/r/kG33uwiF55
7777 – 6377
Эх сурвалж: https://www.mcsd.mn/