Skip links

ЖЕНДЭР БОНДЫН ҮНЭТ ЦААС ТАНИЛЦУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ АМЖИЛТТАЙ БОЛЖ, ӨНДӨРЛӨЛӨӨ 🌱🟠

Дотоодын АНХНЫ ЖЕНДЭР БОНД – ыг Монголын хамгийн том банк ХААН БАНК гаргаж байна.

Энэхүү бондыг НҮБ-ын Тогтвортой хөгжлийн нэг зорилт болох Жендэрийн эрх тэгш байдлыг хангах, эдийн засгийн өсөлт, баталгаат ажлын байрыг бий болгох, тэр дундаа эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлт, эдийн засгийн оролцоо, манлайллыг дэмжихэд чиглэсэн санхүүжилт олгох зорилгоор гаргаж буй.

Жендэр бондын үнэт цаас танилцуулах арга хэмжээ 7 сарын 2-нд ХААН Банкны Сөүл оффис, Хаан театрт амжилттай болж өндөрлөлөө. 

Үнэт цаас гаргагч “Хаан банк” ХК-ийг ОУ-ын үнэлгээний Fitch ratings агентлагаас “В+/Тогтвортой”, Moody’s агентлагаас “В2/Тогтвортой” гэж үнэлсэн. Энэхүү үнэлгээ нь ЗГДҮЦ-тай зээлжих зэрэглэлийн үнэлгээ ижил түвшинд боловч ЗГДҮЦ-ны хүүгийн түвшнээс даруй 5.45%-иар өндөр хүүтэй байна.

Жендэр бондын нөхцөл ✅✅✅

  • Нэгж бондын үнэ: 100.000 төгрөг 
  • Бондын өгөөж (жилийн): 16% 
  • Бондын хугацаа: 36 сар 
  • Хүү төлөх давтамж: Хагас жил тутам 
  • Үндсэн төлбөр: Хугацааны эцэст 
  • Нийт татан төвлөрүүлэх үнийн дүн: 30 тэрбум ₮ 
  • Хүүгийн орлогын албан татвар: 5%

Харилцагч та бүхэн дотоодын АНХНЫ ЖЕНДЭР БОНД – д ХӨРӨНГӨ ОРУУЛАХЫГ ХҮСВЭЛ дараах линкээр орж мэдээллээ бөглөнө үү. Бид удахгүй холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл хүргэх болно. 👇

БОНДОД ЗАХИАЛГА ӨГӨХ 👉 https://forms.office.com/r/DDYYSGN7Lx

Хуваалцах:

Бусад мэдээлэл