Skip links

“Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль”-ийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Монгол Улсын Их Хурал Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг 2021 оны 12-р сарын 16-ны өдөр хийлээ. Дэлхий дахинд хурдацтайгаар хувьсан өөрчлөгдөж буй технологийн дэвшилтэй зэрэгцэн виртуал хөрөнгийн салбарын зах зээл манай оронд ч эрчимтэй тэлж байгаатай зэрэгцэн салбарын зохицуулалт, олон нийтийн тодорхойгүй байдлыг арилгах, санхүүгийн залилан, луйвраас хамгаалах, олон улсын стандарт шаардлагыг хангах хүрээнд тус салбарын хууль эрх, зүйн орчинг бүрдүүлэх шаардлага нэн тэргүүнд үүссэн.

Монголбанк, Санхүүгийн мэдээллийн алба, СЗХ, ХЗДХЯ болон бусад холбогдох эрх бүхий байгууллагууд виртуал хөрөнгийн салбарын хууль эрх зүйн орчныг бий болгох зорилгоор 2020 оноос эхлэн олон улсын туршлагыг судалж, хуулийн төсөл боловсруулах хэрэгцээ шаардлагыг тодорхойлох чиглэлээр ажилласан. Улмаар Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төсөл болон дагалдах хуулиудад оруулах нэмэлт өөрчлөлтүүдийг Хууль, тогтоомжийн тухай хууль болон бусад олон улсын туршлага, стандартад нийцүүлэн боловсруулж, УИХ-д 2021 оны 5-р сард Хууль зүй дотоод хэргийн сайд, Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үндэсний зөвлөлийн дарга Х.Нямбаатар өргөн барьсан. 

УИХ-аас Н.Учрал гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг Эдийн засгийн байнгын хороо болон Инноваци, цахим бодлогын байнгын хороодтой хамтран “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль” болон дагалдах хуулиудад оруулах нэмэлт өөрчлөлтүүдийг боловсруулан хамтран ажиллалаа. Өнөөдөр буюу 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн УИХ-ын чуулганаар “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль”-ийн эцсийн хэлэлцүүлгийг хийж гишүүдийн олонх дэмжлээ.

Уг хууль батлагдсанаар Монгол Улсад виртуал хөрөнгийн салбарын хууль, эрх зүйн орчин бүрдэж, ФАТФ-ын зөвлөмжийг биелүүлэх, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хяналт шалгалтын тогтолцоо бүрдэх, мэдээлэх үүрэгтэй этгээдийг тодорхойлох, салбарын эрсдэлийг үнэлэх, стандарт шаардлагад нийцсэн виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчидтэй болох зэрэг ач холбогдолтой тодотгов.

Ашигласан эх сурвалж: mongolbank.mn

Бусад мэдээлэл

Бондод захиалга өгөх -> Бондуудын нөхцөл

Бондуудын нөхцөл

Арилжаанд оролцох-> Дотоод арилжаа

Дотоод арилжаа
  • Өөрийн үнэт цаасны дансны гүйлгээ, үлдэгдлийг хянах
  • Дотоодын хувьцааны арилжааны захиалга өгөх
  • Мөнгө хүсэх хүсэлтээ илгээх
  • Өөрийн ашиг алдагдал, өгөөж зэргийг хянах боломжтой

IPO захиалга өгөх буюу анхдагч зах зээлийн арилжаанд оролцох:    (Энэ нь хөрөнгийн бирж дээр анх удаа олон нийтэд хувьцаагаа санал болгож байгаа компанийн хувьцааг захиалах гэсэн үг юм.)

  • Ucc.mn вебсайтаар: Та анхдагч арилжааны данс буюу өөрийн үнэт цаасны дансанд мөнгөө байршуулаад захиалгаа өгнө.
  • Ulzii&Co capital app: Та анхдагч арилжааны данс буюу өөрийн үнэт цаасны дансанд мөнгөө байршуулаад захиалгаа өгнө

Хоёрдогч зах зээлийн арилжаанд оролцох:

Ucc.mn вебсайтаар Та хоёрдогч арилжааны данс буюу номинал дансанд мөнгөө байршуулаад захиалгаа өгнө.

Ulzii&Co capital app:
Та хоёрдогч арилжааны данс буюу номинал дансанд мөнгөө байршуулаад захиалгаа өгнө

Утсаар холбогдох:
Та дараах утсаар брокертой холбогдон арилжаанд оролцох боломжтой. (77776377)

Данс нээх -> Гадаад данс нээх

Салбараар үйлчлүүлэх

Харилцагч гадаад арилжааны данс нээлгэх бол Өлзий энд ко капитал ҮЦК-ийн байранд өөрийн биеэр хүрэлцэн ирэх /Сүхбаатар дүүрэг, 8 хороо Сити Тауэр, 25 давхар, 2506 тоот/

Брокертой холбогдох утас : 89996377

Данс нээх -> Дотоод данс нээх

Ucc.mn вебсайтаар
Жич: Мэдээлэл дутуу эсвэл буруу бөглөгдсөнөөр данс нээгдэхгүй хүлээгддэг учраас бүрэн бөглөнө үү. Таны илгээсэн мэдээллийг ҮЦТХТ-өөс шалгаад ажлын 1-2 хоногийн дотор үнэт цаасны данс нь нээгдэнэ.
Ulzii&Co capital app
Жич: Мэдээлэл дутуу эсвэл буруу бөглөгдсөнөөр данс нээгдэхгүй хүлээгддэг учраас бүрэн бөглөнө үү. Таны илгээсэн мэдээллийг ҮЦТХТ-өөс шалгаад ажлын 1-2 хоногийн дотор үнэт цаасны данс нь нээгдэнэ.
Апп татах
Салбараар үйлчлүүлэх
Иргэний үнэмлэхтэйгээ ирж данс нээлгэнэ. Насанд хүрээгүй бол эцэг эхийн аль нэгний иргэний үнэмлэх, хүүхдийн төрсний гэрчилгээнд үндэслэж нээнэ.