Skip links

Байден Омикрон хувилбартай тэмцэх нэмэлт арга хэмжээг танилцуулж вакцин хийлгээгүй иргэдэд анхааруулга өглөө

 АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден мягмар гарагт COVID-19-ийн хувилбараас үүдэлтэй Омикроны өсөлтийг арилгахын тулд вакцинжуулалт болон шинжилгээний газруудыг шинээр зарлаж, 1-р сараас эхлэн 500 сая түргэн шинжилгээ хийгчийг үнэгүй тараах бөгөөд америкчууд гэртээ шинжилгээ хийх боломжтой болно гэж мэдэгдэв.

Байден вакцин хийлгээгүй хүмүүст анхааруулга болгон “Вакциныг бүрэн хийлгээгүй Америкийн насанд хүрэгчдийн дөрөвний нэг нь эмнэлэгт хэвтэх цаашлаад бүр амь насаа алдах эрсдэл өндөр байна” хэмээн дурдахын зэрэгцээ вакцин хийлгэсэн хүмүүс уг шинэ хувилбарыг үл харгалзан амралтын өдрөөр цугларах боломжтой хэмээн мэдэгдлээ. Мөн 1,000 орчим цэргийн эмч, сувилагчид COVID-19 өвчний улмаас ачаалалтай байгаа эмнэлгүүд дээр нэмэлтээр хувиарлагдан ажиллаж байгааг онцлов. Омикроны хувилбар нь вакцин хийлгэсэн америкчуудад ч халдварлах боломжтой боловч хүндээр өвчлөх магадлал хамаагүй бага гэдгийг Байден дурдлаа.

Орон нутгийн албан тушаалтнууд вакцинжуулалтыг дэмжих, шинжилгээний хамрагдалтыг нэмэгдүүлж тохиолдлын тоог бууруулах арга хэмжээг авч байна. Нью-Йорк хотын дарга Билл де Блазио оны эцэс гэхэд хотын захиргаанаас COVID-19-ийн вакцинд хамрагдсан иргэдэд 100 долларын урамшуулал олгохоо мягмар гарагт зарлав. Калифорнид амбан захирагч Гэвин Ньюсом твиттер хуудсандаа “Бүх эрүүл мэндийн ажилтнууд нэмэлт вакцин хийлгэх шаардлагатай” гэж мэдэгдэв. Тус муж лхагва гарагт нэмэлт арга хэмжээг хэрэгжүүлэх төлөвтэй байна. Харин Чикаго хотын дарга Лори Лайтфут мягмар гаригт “1-р сарын 3-наас эхлэн ресторан, баар, биеийн тамирын заал болон бусад олон нийтийн газар үйлчлүүлэхдээ COVID-19-ийн вакцины баталгааг шаардах болно” гэв.

  Өнгөрсөн долоо хоногт гэхэд COVID-19-ийн шинэ тохиолдол 19%-иар, 12-р сарын эхэн үеэс 72%-иар өссөн байна гэж “Ройтерс” агентлаг мэдээллээ. Энэ сард эмнэлэгт хэвтсэн COVID-19 өвчтнүүдийн тоо 27%-иар нэмэгдсэн бөгөөд энэ оны эхээр гарч ирсэн Дельта хувилбарын улмаас зарим бүс нутгийн эмнэлгүүд аль хэдийн хүнд байдалд орсон байна. Ердөө 7 хоногин өмнө нийт халдварын тохиолдлын 87%-ийг дельта хувилбар, 12.6%-ийг Омикрон бүрдүүлж байсан бол энэ долоо хоногт нийт тохиолдлын 73%-ийг нь Омикрон эзэлж байна.

Цар тахал эхэлснээс хойш АНУ-д 51 сая гаруй халдвар бүртгэгдэж, 810,000 гаруй хүн коронавирусын улмаас нас барсан тохиолдол бүртгэгдсэн нь дэлхийн хэмжээнд хамгийн өндөр үзүүлэлт юм. Халдварын хурдацтай өсөлт нь улс орон даяар ажил, амьдралыг дахин тасалдуулж магадгүйн улмаас Нью-Йорк, Вашингтон болон АНУ-ын бусад хотуудад Христмас баярын өмнө халдвар авсан эсэхээ мэдэхийн тул COVID-19 шинжилгээнд хамрагдах урт дараалал үүсгээд байна.

(Бичвэрт агуулагдсан мэдээлэл нь зөвхөн мэдээллийн чанартай бөгөөд энд дурдагдсан хувьцаа болон аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно.)

Ашигласан эх сурвалж: investing.com

Хуваалцах:

Бусад мэдээлэл