Skip links

АНУ-ын Техас мужийн газрын тос боловсруулах үйлдвэрт гал гарч дөрвөн хүн шархаджээ.

АНУ-ын хамгийн том нефть боловсруулах химийн үйлдвэрүүдийн нэг болох Техас мужийн Бэйтаун дахь “Exxon Mobil” (NYSE: XOM ) компанийн үйлдвэрт пүрэв гарагт гал гарсны улмаас дөрвөн хүн шархадлаа. “Exxon Mobil” (NYSE: XOM) компанийн зүгээс менежер Рохан Дэвис хэлэхдээ “Гал бензин үйлдвэрлэдэг нэгжид гарсан бөгөөд галын шалтгааныг одоогоор тогтоогоогүй, хэрэгтэй холбогдох мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байна” хэмээн мэдэгдэв.

Компанийн тухай дурдвал 135 гаруй жилийн түүхэнтэй “Exxon Mobil” (NYSE: XOM ) компани нь дэлхий дахинаа шатах тослох материал буюу газрын тос, байгалийн хий, химийн бодис дундаа синтетик резин, үйлдвэрийн спирт, уусгагч зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэх, жижиглэн худалдаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Улмаар дэлхийн хамгийн том газрын тос, байгалийн хийн хувьцаат компани болсон бөгөөд Esso , Exxon , Mobil , ExxonMobil гэсэн дөрвөн брэндийн дор бүтээгдэхүүнээ зах зээлд гаргадаг байна.

(Бичвэрт агуулагдсан мэдээлэл нь зөвхөн мэдээллийн чанартай бөгөөд энд дурдагдсан хувьцаа болон аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно.)

Ашигласан эх сурвалж: www.reuters.com, corporate.exxonmobil.com

Хуваалцах:

Бусад мэдээлэл