Skip links

АНУ-ын гангийн импортын тариф ба түүний Монгол, Хятадад үзүүлэх нөлөө

⏳АНУ-ын шинэ тарифын шийдвэр

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 2025 оны 2-р сарын 13-нд ган, хөнгөн цагааны импортод 25%-ийн тариф ногдуулах шийдвэр гаргасан. Энэхүү тариф нь АНУ-ын дотоодын үйлдвэрлэлийг хамгаалах зорилготой боловч олон улсын худалдаанд томоохон өөрчлөлт авчрах төлөвтэй байна. 

🧐Тэгвэл энэхүү тариф МУ-ын эдийн засагт хэрхэн нөлөөлөх вэ?

  • Монгол Улс 2024 онд нийт 7,510.5 мянган ам.долларын үнэ бүхий 5,713 мянган тонн төмрийн хүдэр, баяжмалыг БНХАУ-д экспортолсон ба энэ нь МУ-ын нийт экспортын 3.8%-ийг эзлэж байгаа юм.
  • Тэгвэл энэхүү түүхий эдийн голлох худалдан авагч БНХАУ нь өнгөрсөн 2024 онд нийт 132,220.0 сая ам.долларын үнэ бүхий 1,236.5 сая тонн төмрийн хүдэр, баяжмал импортолсон байна.       Харин АНУ-ын гангийн импортод БНХАУ-ын эзлэх хувь өнгөрсөн жилүүдэд дараах байдалтай байсан байна.
    • 2018 он – 5.3%,
    • 2020 он – 3.6% (өмнөх тарифын нөлөөгөөр буурсан)
    • 2024 он – 2 хүрэхгүй хувийг бүрдүүлсэн байна.    
  • Ийнхүү АНУ руу чиглэсэн Хятадын гангийн экспорт сүүлийн жилүүдэд багассан нь БНХАУ Европ, Зүүн Өмнөд Ази, Африк руу илүү их экспорт хийх хандлагатай болж байгаагаас харж болохоор байна. АНУ-ын хувьд гангийн импортын гол нийлүүлэгчид нь Канад, Мексик, Бразил зэрэг улсууд бөгөөд АНУ руу чиглэсэн Хятадын гангийн экспорт сүүлийн жилүүдэд багассан тул энэ удаагийн тариф Хятад улсын хувьд өмнөх шигээ том дарамт болохгүй байх магадлал өндөр байна.       
  • Монгол Улсын хувьд энэхүү тарифын дарамт шууд гэхээс илүүтэй дам байдлаар ирэх магадлалтай бөгөөд хэрэв тус тариф БНХАУ-ын гангын экспортод нөлөөлөх нөлөөлөл нь бага байх тусам манай улсын экспорт хэвийн үргэлжлэх боломж нэмэгдэх юм.
Хуваалцах:

Бусад мэдээлэл