Skip links

ТОП 20 ИНДЕКСИЙН БҮРТГЭЛИЙН ӨДРҮҮД АЙСУЙ 🤩🤩🤩

Монголын Хөрөнгийн биржийн ТОП 20 индексэд багтах компаниудаас 14 ХК нь 2024 оны цэвэр ашгаасаа нийт 1.1 их наяд төгрөгийн ногдол ашиг тараахаа зарлаад байгаа билээ.

Тус 14 ХК-иас Төрийн банк ХК, Инвескор ББСБ ХК 2 бүртгэлийн өдрөө зарлаагүй бол ЛэндМН ХК-ийнх 2-р сарын 26-нд, Голомт банк ХК-ийнх өнөөдрөөр дуусаж байгаа юм. Та бүхэнд үлдсэн 10 хувьцаат компанийн бүртгэлийн өдрүүдийн мэдээллийг хүргэж байна.

Дээрх хүснэгтээс харвал хамгийн ойрын хугацаанд СҮҮ ХК болон Монголын Хөрөнгийн бирж ХК-иудын бүртгэлийн өдрүүд 3 сард дуусахаар байгаа бол бусад компаниудынх 4 сарын эхний 2 долоо хоногт дуусахаар байна.

📌Жич: АПУ ХК, Хас банк ХК, Инновэйшн инвестмент ХК-иуд нь 2024 онд 2 удаа ногдол ашиг хуваарилж байгаа бөгөөд энэхүү хүснэгтэд бүтэн жилийн ногдол ашгаар өгөөжийг тооцсон болно.

✅ БҮРТГЭЛИЙН ӨДӨР ГЭЖ ЮУ ВЭ?

Бүртгэлийн өдөр гэдэг нь ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг гаргадаг өдөр буюу энэ өдрөөр хувьцааг эзэмшиж байсан тохиолдолд ногдол ашиг авах эрх үүсэх юм. Харин та бүхэн төлбөр тооцооны Т+2 горимын дагуу тус өдрөөс нь 2-оос доошгүй хоногийн өмнө хувьцааг худалдаж авах ёстойг анхаараарай.

Та бүхэн дотоод хувьцааны талаар мэдээлэл авч арилжаанд оролцохыг хүсэж байвал дараах линкээр мэдээллээ бөглөнө үү. 👉👉 https://forms.office.com/r/kG33uwiF55

☎️ 7777 – 6377

Эх сурвалж: www.mse.mn

Хуваалцах:

Бусад мэдээлэл