Skip links

Парисын таксины тэргүүлэгч “G7” компани хүний амь эрсдэсэн ослын улмаас “Тесла” компанийн Модель 3 автомашины хэрэглээг түр зогсоолоо.

Парисын таксины тэргүүлэгч “G7” компани өнгөрсөн бямба гаригт 1 жолооч нь осолдож, 1 хүн нас барж, 20 хүн хүнд болон хөнгөнөөр гэмтэж бэртсэн хэргийн мөрдөн байцаалтын явцыг дуустал урьдчилан сэргийлэх арга хэмжээ болгон өөрийн паркдаа “Tesla” (NASDAQ:TSLA) компанийн Model 3 загварын 37 автомашины хэрэглээг түр зогсооно гэж мэдэгджээ.

 Францын Тээврийн сайд Жан-Батист Жеббари болон “G7” компанийн удирдлагын зүгээс “Анхны дүгнэлтээр осол техникийн саатлын асуудлаас болоогүй” гэж мэдэгдэв.  Ийнхүү Парисын прокурорын газраас хүний ​​амь насыг санаатай хөнөөсөн, санамсаргүйгээр гэмтээсэн хэргээр мөрдөн байцаалтын ажиллагааг эхлүүлээд байна.

“Tesla” (NASDAQ:TSLA) компани 1 сая гаруй ширхэг Model 3 загварын автомашиныг борлуулсан бөгөөд энэ нь дэлхийн хамгийн их борлуулалттай цахилгаан автомашины нэг болгоод байна. Model 3 загварын функцийг “Autopilot” болгон зах зээлд гаргаж, бүрэн өөрөө жолооддог гэж тодруулсан бөгөөд одоогоор хэрэглэгчид бета хувилбараар ч ашиглах боломжтой болсон.

Гэсэн ч хэрэглэгчид өмнө нь уг функцийг урвуулан ашиглах нь элбэг байсан бөгөөд машиныг жолоодож байх үед утсаа ашиглахаас эхлээд хөдөлгөөний үеэр жолооны арын суудлыг эзэнгүйгээр орхих зэрэг тохиолдолыг гаргаж байсан. Өнгөрсөн 1 дүгээр сард гэхэд АНУ-ын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний алба Теслагийн жолооч нар гэнэтийн хурд хэтрүүлсэн гэх 127 гомдлыг албан ёсоор шалгаж байна гэж мэдэгдсэн байна.

(Бичвэрт агуулагдсан мэдээлэл нь зөвхөн мэдээллийн чанартай бөгөөд энд дурдагдсан хувьцаа болон аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно.)

Ашигласан эх сурвалж: www.investing.com, www.reuters.com

Хуваалцах:

Бусад мэдээлэл