Skip links

Монгол Улсын ГВУН-ийн өнөөгийн нөхцөл байдал 🧐

Монголбанкнаас ГВУН-ийг сар тутам зарладаг бөгөөд 2025 оны 03-р сарын байдлаар 4,995.97 сая ам.доллар байгаа нь оны эхнээс 9.33%-иар, өмнөх оны мөн үеэс 4.8%-иар тус тус буурсан үзүүлэлт болж байна. Харин Монголбанкнаас зарласан ам.долларын ханш 2025 оны 04 дүгээр сарын 3-ны өдрийн байдлаар 3,501.8 төгрөг байгаа нь оны эхнээс 2.4%-иар, өнгөрсөн оны мөн үеэс 3.7%-иар тус тус чангараад байна.

Гадаад валютын дуудлага худалдаагаар Монголбанкнаас 2025 оны эхний улирлын байдлаар банкуудаас ирүүлсэн 1,902.2 тэрбум төгрөгийн валют худалдан авах саналыг биелүүлээд байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 61.8%-иар нэмэгдсэн үзүүлэлт байна.

Харин Монгол улсын 2025 оны эхний 2 сарын гадаад худалдааны мэдээгээр экспорт өнгөрсөн оны мөн үеэс 10.5%-иар буурч, 2,004.9 сая ам долларт, импорт 7.2%-иар өсөж, 1,710.9 сая ам долларт тус тус хүрснээр гадаад худалдааны тэнцэл 294.0 сая ам.долларын ашигтай гарсан байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 49.9%-иар буурсан үзүүлэлт байна.

🧐 МУ-ын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй ажил:

Монгол Улсын Засгийн газраас “Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг богино хугацаанд эрчимжүүлэх, валютын нөөцийг нэмэгдүүлэх үүрэг бүхий ажлын хэсэг”-ийг ирэх 1-2 сарын хугацаанд валютын нөөцийг 1.0 тэрбум орчим ам.доллароор нэмэгдүүлэх зорилгоор байгуулж, тус ажлын хэсгийг Сангийн сайд ахлахаар тогтсон байна. Энэ хүрээнд дараах ажлуудыг төлөвлөөд байгаа тухай мэдээлсэн байна. Үүнд:

  • Монголбанкнаас БНХАУ-ын Ардын банктай байгуулсан своп хэлцлийн ашиглалтыг 550 сая ам.доллароор нэмэгдүүлэх,
  • МУ-ын Засгийн газраас хэрэгжүүлэхээр төлөвлөж буй “Алт-3 аян”-ы хүрээнд Гадаадын банк санхүүгийн байгууллагаас алтны орлогоос эргэн төлөх нөхцөлтэй 300 сая ам.доллар татах,
  • Хадгаламжийн даатгалын корпораци, Төрийн банкнаас тэдгээрийн эзэмшиж буй Монгол Улсын Засгийн газрын гадаад үнэт цаасыг олон улсад арилжаалах замаар 283.4 сая ам.долларын нөөцийг буцаан төвлөрүүлэхээр шийдвэрлэсэн байна.
  • Мөн гадаад валютын гадагшлах урсгалыг хумих ажлын хүрээнд Монголбанкнаас (банкуудад) хэрэглээний зээлийн өр/орлогын харьцааг 50/50 байхаар бууруулсан бол СЗХ-ноос (ББСБ-уудад) уг харьцааг 60/40 болгож хумьсан байгааг дурдах нь зүйтэй гэж үзэж байна.

📌 Дүгнэлт: Монгол Улсын ГВУН-ийн хэмжээ ийнхүү буурч байгаа нь төсвийн орлогын гол хэсгийг бүрдүүлэгч нүүрсний үнэ олон улсын зах зээл дээр унаж байгаатай ихээхэн холбоотой ч одоогийн байгаа ГВУН нь түүхэн дээд хэмжээнээс 9.3%-иар бага байна. Энэ нь өмнөх жилүүдтэй харьцуулахад “боломж”-ийн үзүүлэлт гэж харахаар байна.

Түүнчлэн энэ оны эхний улирлын ам.долларын зах зээл дэх эрэлт өнгөрсөн оны мөн үеэс 61.8%-иар нэмэгдсэн байгаа нь “хэвийн” гэж үзэхэд учир дутагдалтай байна.

Бусад мэдээлэл

Бондод захиалга өгөх -> Бондуудын нөхцөл

Бондуудын нөхцөл

Арилжаанд оролцох-> Дотоод арилжаа

Дотоод арилжаа
  • Өөрийн үнэт цаасны дансны гүйлгээ, үлдэгдлийг хянах
  • Дотоодын хувьцааны арилжааны захиалга өгөх
  • Мөнгө хүсэх хүсэлтээ илгээх
  • Өөрийн ашиг алдагдал, өгөөж зэргийг хянах боломжтой

IPO захиалга өгөх буюу анхдагч зах зээлийн арилжаанд оролцох:    (Энэ нь хөрөнгийн бирж дээр анх удаа олон нийтэд хувьцаагаа санал болгож байгаа компанийн хувьцааг захиалах гэсэн үг юм.)

  • Ucc.mn вебсайтаар: Та анхдагч арилжааны данс буюу өөрийн үнэт цаасны дансанд мөнгөө байршуулаад захиалгаа өгнө.
  • Ulzii&Co capital app: Та анхдагч арилжааны данс буюу өөрийн үнэт цаасны дансанд мөнгөө байршуулаад захиалгаа өгнө

Хоёрдогч зах зээлийн арилжаанд оролцох:

Ucc.mn вебсайтаар Та хоёрдогч арилжааны данс буюу номинал дансанд мөнгөө байршуулаад захиалгаа өгнө.

Ulzii&Co capital app:
Та хоёрдогч арилжааны данс буюу номинал дансанд мөнгөө байршуулаад захиалгаа өгнө

Утсаар холбогдох:
Та дараах утсаар брокертой холбогдон арилжаанд оролцох боломжтой. (77776377)

Данс нээх -> Гадаад данс нээх

Салбараар үйлчлүүлэх

Харилцагч гадаад арилжааны данс нээлгэх бол Өлзий энд ко капитал ҮЦК-ийн байранд өөрийн биеэр хүрэлцэн ирэх /Сүхбаатар дүүрэг, 8 хороо Сити Тауэр, 25 давхар, 2506 тоот/

Брокертой холбогдох утас : 89996377

Данс нээх -> Дотоод данс нээх

Ucc.mn вебсайтаар
Жич: Мэдээлэл дутуу эсвэл буруу бөглөгдсөнөөр данс нээгдэхгүй хүлээгддэг учраас бүрэн бөглөнө үү. Таны илгээсэн мэдээллийг ҮЦТХТ-өөс шалгаад ажлын 1-2 хоногийн дотор үнэт цаасны данс нь нээгдэнэ.
Ulzii&Co capital app
Жич: Мэдээлэл дутуу эсвэл буруу бөглөгдсөнөөр данс нээгдэхгүй хүлээгддэг учраас бүрэн бөглөнө үү. Таны илгээсэн мэдээллийг ҮЦТХТ-өөс шалгаад ажлын 1-2 хоногийн дотор үнэт цаасны данс нь нээгдэнэ.
Апп татах
Салбараар үйлчлүүлэх
Иргэний үнэмлэхтэйгээ ирж данс нээлгэнэ. Насанд хүрээгүй бол эцэг эхийн аль нэгний иргэний үнэмлэх, хүүхдийн төрсний гэрчилгээнд үндэслэж нээнэ.