Skip links

📊 Гадаад зах зээлийн 7 хоногийн тойм

Өнгөрсөн 7 хоногт АНУ болон Азийн хөрөнгийн зах зээлд уналт эрчимжиж, голлох индексүүд бууралттай хаагдав.

📌 Уналтад нөлөөлсөн хүчин зүйлс:

🤖 Хиймэл оюун ухааны (AI) салбарт оруулж буй их хэмжээний хөрөнгө оруулалтын өгөөжтэй холбоотой болгоомжлол

Тухайлбал, технологийн компаниуд AI дэд бүтцэд их хэмжээний хөрөнгө зарцуулж байгаа ч эдгээр хөрөнгө оруулалт ирээдүйд хангалттай орлого, ашиг бий болгож чадах эсэхэд хөрөнгө оруулагчид эргэлзэж эхэлсэн. Үүний зэрэгцээ хагас дамжуулагчийн хувьцааны борлуулалт эрчимжиж, Philadelphia Semiconductor Index долоо хоногт 17.1%-иар буурсан байна.

🏦 Холбооны Нөөцийн Сангийн бодлогын хүүгийн талаарх хүлээлт
АНУ-ын инфляцын дарамт болон Холбооны Нөөцийн Сангийн удирдлагуудын мэдэгдлүүдийн дараа бодлогын хүү цаашид өндөр түвшинд хадгалагдах, цаашлаад нэмэгдэх боломжийн талаарх болгоомжлол нэмэгдэв. CME группийн тооцооллоор ирэх 12-р сарын мөнгөний бодлогын хурлаар ХНС бодлогын хүүг 0.25 нэгж хувиар нэмэгдүүлэх магадлалыг 95%, хэвээр хадгалах магадлалыг 5%-тай байна гэж шинжээчид үнэлж байна.

📱 Технологийн хувьцааны борлуулалт бусад салбарт нөлөөлөв

AI салбарын томоохон компаниудын өндөр үнэлгээнд болгоомжлох хандлага нэмэгдэж, хөрөнгө оруулагчид эрсдэлтэй хөрөнгөөс татгалзан илүү хамгаалалттай салбар руу шилжих хандлага ажиглагдав. Түүнчлэн, зах зээлийн тодорхойгүй байдал нэмэгдсэнийг илтгэх VIX индекс 11/20-нд 35.89 нэгжид хүрч, өмнөх долоо хоногоос 86%-иар өссөн байна. Энэ нь хөрөнгө оруулагчид ойрын хугацааны зах зээлийн хэлбэлзлийг өндөр түвшинд хүлээж байгааг харуулж байна.
AI салбарын хөрөнгө оруулалтын өгөөж, мөнгөний бодлогын чиглэл болон технологийн салбарын өндөр үнэлгээтэй холбоотой эргэлзээ нь АНУ-аас Азийн зах зээлд дамжин нөлөөлж, олон улсын хөрөнгийн зах зээлд борлуулалтын дарамт нэмэгдэхэд түлхэц болж байна. Инфляцын мэдээ, ХНС-ийн шийдвэр болон технологийн компаниудын санхүүгийн үр дүн хөрөнгө оруулагчдийн анхаарлын төвд байна.

Бусад мэдээлэл

Бондод захиалга өгөх -> Бондуудын нөхцөл

Бондуудын нөхцөл

Арилжаанд оролцох-> Дотоод арилжаа

Дотоод арилжаа
  • Өөрийн үнэт цаасны дансны гүйлгээ, үлдэгдлийг хянах
  • Дотоодын хувьцааны арилжааны захиалга өгөх
  • Мөнгө хүсэх хүсэлтээ илгээх
  • Өөрийн ашиг алдагдал, өгөөж зэргийг хянах боломжтой

IPO захиалга өгөх буюу анхдагч зах зээлийн арилжаанд оролцох:    (Энэ нь хөрөнгийн бирж дээр анх удаа олон нийтэд хувьцаагаа санал болгож байгаа компанийн хувьцааг захиалах гэсэн үг юм.)

  • Ucc.mn вебсайтаар: Та анхдагч арилжааны данс буюу өөрийн үнэт цаасны дансанд мөнгөө байршуулаад захиалгаа өгнө.
  • Ulzii&Co capital app: Та анхдагч арилжааны данс буюу өөрийн үнэт цаасны дансанд мөнгөө байршуулаад захиалгаа өгнө

Хоёрдогч зах зээлийн арилжаанд оролцох:

Ucc.mn вебсайтаар Та хоёрдогч арилжааны данс буюу номинал дансанд мөнгөө байршуулаад захиалгаа өгнө.

Ulzii&Co capital app:
Та хоёрдогч арилжааны данс буюу номинал дансанд мөнгөө байршуулаад захиалгаа өгнө

Утсаар холбогдох:
Та дараах утсаар брокертой холбогдон арилжаанд оролцох боломжтой. (77776377)

Данс нээх -> Гадаад данс нээх

Салбараар үйлчлүүлэх

Харилцагч гадаад арилжааны данс нээлгэх бол Өлзий энд ко капитал ҮЦК-ийн байранд өөрийн биеэр хүрэлцэн ирэх /Сүхбаатар дүүрэг, 8 хороо Сити Тауэр, 25 давхар, 2506 тоот/

Брокертой холбогдох утас : 89996377

Данс нээх -> Дотоод данс нээх

Ucc.mn вебсайтаар
Жич: Мэдээлэл дутуу эсвэл буруу бөглөгдсөнөөр данс нээгдэхгүй хүлээгддэг учраас бүрэн бөглөнө үү. Таны илгээсэн мэдээллийг ҮЦТХТ-өөс шалгаад ажлын 1-2 хоногийн дотор үнэт цаасны данс нь нээгдэнэ.
Ulzii&Co capital app
Жич: Мэдээлэл дутуу эсвэл буруу бөглөгдсөнөөр данс нээгдэхгүй хүлээгддэг учраас бүрэн бөглөнө үү. Таны илгээсэн мэдээллийг ҮЦТХТ-өөс шалгаад ажлын 1-2 хоногийн дотор үнэт цаасны данс нь нээгдэнэ.
Апп татах
Салбараар үйлчлүүлэх
Иргэний үнэмлэхтэйгээ ирж данс нээлгэнэ. Насанд хүрээгүй бол эцэг эхийн аль нэгний иргэний үнэмлэх, хүүхдийн төрсний гэрчилгээнд үндэслэж нээнэ.