Өнгөрсөн 7 хоногт ТОП 20 индекс 56,664.4 нэгжид хүрч өмнөх 7 хоногоос 1.78%-иар өслөө.
Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаат компаниудын зах зээлийн үнэлгээ 2026 оны 08-р сарын 21-ний байдлаар 14.3 их наяд төгрөгт хүрч, өмнөх 7 хоногтой харьцуулахад 1.58%-ийн өсөлт үзүүллээ.
Хамгийн их өссөн:
Түмэн шувуут ХК (TUM)-ийн хувьцаа ТОП 20 индексийн хамгийн өндөр өсөлттэй хувьцаагаар тодорлоо. Тус компани нь UNCCD COP17–Ulaanbaatar 2026-ыг угтан 100% органик компост бордоогоор хөрсний үржил шим, нөхөн сэргээлт, цөлжилтийн эсрэг үйл ажиллагааг дэмжин оролцож байна.
Түмэн шувуут ХК (TUM)-ийн хувьцааны ханш 40 төгрөгөөр нэмэгдэж, 453 төгрөгт хүрсэн нь 9.6%-ийн өсөлтийг авчирлаа.
Хамгийн их буурсан:
Монложистикс Холдинг ХК (MLG)-ийн хувьцаа 6.8 төгрөгөөр буурч, 165 төгрөгт хүрсэн нь 4.0%-н уналт болж, хамгийн их бууралтыг үзүүлэв.
💰Хамгийн их дүнгээр арилжаалагдсан:
Эм Жи Эл Акуа ХК (MGLA)-ийн хувьцаа 2.61 тэрбум ₮-ийн үнийн дүнгээр хамгийн их дүнгээр арилжаалагдсан байна. Тус арилжааны 91.3%-ийг багцын арилжаа эзлэв.
📌Тухайлбал:
Эм Жи Эл Акуа ХК-ийн 08-р сарын 18-нд 1.62 сая ширхэг хувьцаа 300₮-өөр, нийт 488 сая ₮-ийн дүнгээр багцаар арилжаалагдсан нь өмнөх өдрийн 297.02 хаалтын ханшаас 1.00%-аар өндөр түвшинд юм.
Харин 08-р сарын 21-нд 7.1 сая ширхэг хувьцааг 263.82₮-өөр, нийт 1.8 тэрбум ₮-ийн дүнгээр арилжаалагдсан бөгөөд өмнөх өдрийн 300₮ хаалтын ханшаас 12.06%-иар буурсан үзүүлэлттэй байна.









