Skip links

📈 Дотоодын нийт бүтээгдэхүүн 2026 оны эхний хагас жилд 7.7%-иар өслөө

2026 оны эхний хагас жилд ДНБ 16.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 1.2 их наяд төгрөгөөр нэмэгдлээ.
*Урьдчилсан гүйцэтгэлээр, 2015 оны зэрэгцүүлэх үнээр.

ДНБ-ний өсөлтөд эзлэх нэгж хувиар нь авч үзвэл:
⛏️ Уул уурхай, олборлолт – 3.9 нэгж хувь
🌾 Хөдөө аж ахуй – 1.4 нэгж хувь
💼 Үйлчилгээ – 1.8 нэгж хувь
🏗️ Үйлдвэрлэл, барилга – 0.5 нэгж хувь
💰 Бүтээгдэхүүний цэвэр татвар – 0.1 нэгж хувийг эзэлжээ.

2025 оны эхний хагас жилд уул уурхай, олборлолтын салбар 0.1 нэгж хувийг эзэлж байсан бол 2026 оны эхний хагас жилд 3.9 нэгж хувь болж тус салбарын идэвхжил нэмэгдсэн байна.

⛏️ Уул уурхай-Өсөлтийн гол хөдөлгөгч

Уул уурхайн бүтээгдэхүүний олборлолт, экспортын идэвхжил, түүхий эдийн гадаад эрэлт болон үнийн таатай нөхцөл нь салбарын нэмэгдэл өртгийг өсгөж, улмаар эдийн засгийн өсөлтийн гол хөдөлгөгч болжээ.

2026 оны эхний 7 сард экспорт өмнөх оны мөн үеэс 4.5 тэрбум ам.доллароор өссөн байна.
Экспортын өсөлтөд:
🟠 Зэсийн хүдэр, баяжмал – 2.6 тэрбум ам.доллар
⚫ Нүүрс – 1.7 тэрбум ам.доллар
🧶 Самнасан ноолуур – 71.2 сая ам.доллар
🗻Гянтболдын хүдэр, баяжмал – 42.0 сая ам.доллар
🍪Хар тугалганы хүдэр, баяжмал – 37.6 сая ам.доллар голлон нөлөөлжээ.

    БНХАУ-ын эрэлт чухал хэвээр байна.

    Монгол Улсын экспортын гол бүтээгдэхүүн болох нүүрс, зэсийн хүдэр, баяжмалын нийлүүлэлт БНХАУ-ын зах зээлд өндөр төвлөрсөн хэвээр байна. БНХАУ-д экспортолсон барааны 41.0%-ийг нүүрс, 47.4%-ийг зэсийн хүдэр, баяжмал эзэлж байна.

    Иймээс цаашдын эдийн засгийн өсөлтөд түүхий эдийн үнэ, БНХАУ-ын эрэлт болон дэлхийн зах зээлийн нөхцөл чухал нөлөө үзүүлсээр байх төлөвтэй байна.

    Бусад мэдээлэл

    Бондод захиалга өгөх -> Бондуудын нөхцөл

    Бондуудын нөхцөл

    Арилжаанд оролцох-> Дотоод арилжаа

    Дотоод арилжаа
    • Өөрийн үнэт цаасны дансны гүйлгээ, үлдэгдлийг хянах
    • Дотоодын хувьцааны арилжааны захиалга өгөх
    • Мөнгө хүсэх хүсэлтээ илгээх
    • Өөрийн ашиг алдагдал, өгөөж зэргийг хянах боломжтой

    IPO захиалга өгөх буюу анхдагч зах зээлийн арилжаанд оролцох:    (Энэ нь хөрөнгийн бирж дээр анх удаа олон нийтэд хувьцаагаа санал болгож байгаа компанийн хувьцааг захиалах гэсэн үг юм.)

    • Ucc.mn вебсайтаар: Та анхдагч арилжааны данс буюу өөрийн үнэт цаасны дансанд мөнгөө байршуулаад захиалгаа өгнө.
    • Ulzii&Co capital app: Та анхдагч арилжааны данс буюу өөрийн үнэт цаасны дансанд мөнгөө байршуулаад захиалгаа өгнө

    Хоёрдогч зах зээлийн арилжаанд оролцох:

    Ucc.mn вебсайтаар Та хоёрдогч арилжааны данс буюу номинал дансанд мөнгөө байршуулаад захиалгаа өгнө.

    Ulzii&Co capital app:
    Та хоёрдогч арилжааны данс буюу номинал дансанд мөнгөө байршуулаад захиалгаа өгнө

    Утсаар холбогдох:
    Та дараах утсаар брокертой холбогдон арилжаанд оролцох боломжтой. (77776377)

    Данс нээх -> Гадаад данс нээх

    Салбараар үйлчлүүлэх

    Харилцагч гадаад арилжааны данс нээлгэх бол Өлзий энд ко капитал ҮЦК-ийн байранд өөрийн биеэр хүрэлцэн ирэх /Сүхбаатар дүүрэг, 8 хороо Сити Тауэр, 25 давхар, 2506 тоот/

    Брокертой холбогдох утас : 89996377

    Данс нээх -> Дотоод данс нээх

    Ucc.mn вебсайтаар
    Жич: Мэдээлэл дутуу эсвэл буруу бөглөгдсөнөөр данс нээгдэхгүй хүлээгддэг учраас бүрэн бөглөнө үү. Таны илгээсэн мэдээллийг ҮЦТХТ-өөс шалгаад ажлын 1-2 хоногийн дотор үнэт цаасны данс нь нээгдэнэ.
    Ulzii&Co capital app
    Жич: Мэдээлэл дутуу эсвэл буруу бөглөгдсөнөөр данс нээгдэхгүй хүлээгддэг учраас бүрэн бөглөнө үү. Таны илгээсэн мэдээллийг ҮЦТХТ-өөс шалгаад ажлын 1-2 хоногийн дотор үнэт цаасны данс нь нээгдэнэ.
    Апп татах
    Салбараар үйлчлүүлэх
    Иргэний үнэмлэхтэйгээ ирж данс нээлгэнэ. Насанд хүрээгүй бол эцэг эхийн аль нэгний иргэний үнэмлэх, хүүхдийн төрсний гэрчилгээнд үндэслэж нээнэ.