2026 оны эхний 7 сарын байдлаар үнэт цаасны зах зээлд нийт 926.2 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгдэж, өмнөх оны мөн үеэс 407.5 тэрбум төгрөгөөр буюу 78.6%-иар өссөн байна.
Арилжааны бүтцээр нь авч үзвэл:
📌63.8%-ийг анхдагч,
📌36.2%-ийг хоёрдогч зах зээлийн арилжаа эзэлж байна.
Харин үнэт цаасны төрлөөр нь авч үзвэл:
🔹 52.1% — Компанийн бонд
🔹 17.1% — Компанийн хувьцаа
🔹 15.9% — Засгийн газрын бонд
🔹 14.7% — Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас
🔹 0.2% — Хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрх
2026 оны эхний 7 сарын байдлаар компанийн бондын арилжаа нийт үнэт цаасны арилжааны хамгийн өндөр хувийг бүрдүүлж байна.
📌Эх сурвалж: Үндэсний Статистикийн Хороо
2026 оны эхний хагас жилд аймаг, нийслэлийн бондуудын анхдагч арилжаа зохион байгуулагдаж, Монголын анхны биржээр арилжаалагддаг “Гоулд Траст” ETF нэвтэрсэн нь арилжааны идэвхийг дэмжихэд эерэг нөлөө үзүүлсэн байна.









