Мөнгөний нийлүүлэлт 2026 оны 7 дугаар сарын эцэст 53.1 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 25.2%-иар өсжээ.
Өсөлтөд:
💸Төгрөгийн харилцах 24.6%
💵Төгрөгийн хадгаламж 25.1%
💰Валютын харилцах 76.9% өссөн нь голлон нөлөөлсөн байна.
📍Эх сурвалж: Үндэсний Статистикийн хороо
Мөнгөний нийлүүлэлт буюу M2 гэж юу вэ?
Эдийн засаг дахь мөнгөний нийлүүлэлтийг илэрхийлэх үзүүлэлт бөгөөд хадгаламжийн байгууллагаас гадуурх мөнгө, төгрөгийн болон валютын харилцах, хадгаламж, цэвэршүүлсэн алтны харилцах, хадгаламжийн сертификатын нийлбэрийг хэлнэ.










