Skip links

Трамп-Ши хоёрын уулзалтаас Онцлох 5 Ишлэл

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 9 жилийн дараа Бээжинд 2026 оны 05-р сарын 14-15 өдрүүдэд албан ёсны айлчлал хийж, БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй хоёр өдөр уулзлаа. Талууд худалдаа, газрын тос, Тайвань, Иран зэрэг өргөн хүрээний асуудлуудыг хэлэлцсэн бөгөөд тус уулзалтаар яригдсан онцлох 5 асуудлыг та бүхэнд бэлтгэн хүргэж байна.

  1. Стратегийн тогтвортой байдал

Хоёр улсын тэргүүн “БНХАУ–АНУ-ын хооронд стратегийн тогтвортой байдал”-ийг цаашид бүтээлч байдлаар хөгжүүлэх, үүнийг зөвхөн “уриалга” биш, хоёр талд харилцан ашигтай хамтын ажиллагааг бий болгох, аливаа үл ойлголцолыг хамтран зөвшилцөх замаар шийдвэрлэж байхаар тохиролцсон байна. Ши Жиньпин үүнийг ирэх гурван жилийн хугацаанд хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг чиглүүлэх удирдамж болно хэмээн онцлов.

  1. Худалдааны яриа хэлэлцээр: АНУ-ын бизнесүүдэд БНХАУ-ын үүд хаалга нээлттэй

Тус уулзалтаас өмнөх АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент, БНХАУ-ын Ерөнхий сайдын орлогч Хэ Лифэнг тэргүүтэй төлөөлөгчдийн Өмнөд Солонгост хийсэн худалдааны яриа хэлэлцээрээр хоёр улсын худалдааны үр дүн “ерөнхийдөө тэнцвэртэй, эерэг үр дүнд” хүрсэн гэдгийг талууд хүлээн зөвшөөрсөн.

Ши Жиньпин хэлэхдээ “АНУ-ын бизнес эрхлэгчдийг БНХАУ-ын зах зээлд харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлж, илүү өргөн хүрээнд бизнес эрхлэхэд манай улсын үүд хаалга улам бүр нээлттэй байна гэдгийг цохон тэмдэглэсэн юм.

Трампын хувьд Хятадын зах зээлд АНУ-ын компаниудын нэвтрэх боломжийг өргөтгөх, өөрийн улсын аж үйлдвэрлэлийн салбарт БНХАУ-ын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, фентанилийн урсгалыг таслан зогсоох, Америкийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний худалдан авалтыг нэмэгдүүлэх асуудлыг хөндлөө. Уулзалтад Tesla-гийн Илон Маск, Nvidia-гийн Жэнсэн Хуан зэрэг АНУ-ын топ 17 компанийн удирдлагууд хамт оролцов.

  1. Хормузын хоолой ба газрын тосны худалдан авалт

Талууд Хормузын хоолой нээлттэй байх, эрчим хүчний урсгалыг чөлөөтэй нэвтрүүлэх ёстой гэдэгт нэгдсэн байр суурьтай байлаа. Ши эрчим хүчний энэхүү артерийг “цэргийн зориулалтаар ашиглах”, “дамжин өнгөрөх хураамж тогтоох” оролдлогыг эрс эсэргүүцэж байгаагаа давтан мэдэгдэв.

Хятад улс Ойрхи Дорнодын газрын тосноос хамаарлаа бууруулах зорилгоор АНУ-аас илүү ихээр газрын тос худалдан авах сонирхлоо илэрхийлсэн. Түүнчлэн Иран улсыг хэзээ ч цөмийн зэвсэгтэй болж болохгүй гэдэгт хоёр тал тохиролцов.

  1. Тайвань: “хамгийн эмзэг цэг”

Ши Жиньпин Тайваны асуудал бол “БНХАУ–АНУ-ын харилцааны хамгийн чухал асуудал” хэмээн тодотгож, тус асуудлаар хатуу байр суурь илэрхийлсэн юм.

Тэрбээр “Асуудлыг зөв зохистой шийдвэл хамтын ажиллагаа тогтвортой байх болно. Асуудал буруугаар эргэвэл хоёр улс зөрчил, мөргөлдөөнд ч хүрэх эрсдэлтэй” гэлээ.

  1. Дараагийн алхам: Ши-гийн АНУ-д хийх айлчлал

Дональд Трамп Ши Жиньпиныг 2026 оны 9 сарын 24-нд Цагаан ордонд айлчлахыг урив. Энэ нь худалдааны яриа хэлэлцээр уулзалтын дараа ч үргэлжлэхийг илтгэж байна. Түүнчлэн талууд цаашид 11 сард Шэньжэньд болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт, 12 сард Флоридад болох G20-ийн дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулахад нэг нэгнээ дэмжихээр тохиролцов.

Дүгнэлт

Бээжингийн уулзалт ёслол төгөлдөр уур амьсгалд өнгөрсөн ч яриа хэлэлцээний агуулга илүү ерөнхий асуудалд төвлөрлөө. Хятадын талын мэдэгдэл илүү “стратегийн тогтвортой байдал, харилцан ашигтай хамтын ажиллагаа, Тайваны асуудал” гэх хүрээг түлхүү онцолсон бол АНУ-ын хэвлэл мэдээлэлд тухайн уулзалтыг илүү бодит гэрээгээр буюу “Хятадын тал АНУ-ын газрын тос болон Boeing-ын 200 нисэх онгоц худалдан авахаар тохиролцсон, NVidia-с сүүлийн үеийн хагас дамжуулагч худалдан авах яриа хэлэлцээр өрнөлөө.” гэх мэдээллүүдэд илүү ач холбогдол өгч байлаа.

Эх сурвалж: СNBC, CNN, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн цахим хуудас, Шинхуа агентлаг

Бусад мэдээлэл

Бондод захиалга өгөх -> Бондуудын нөхцөл

Бондуудын нөхцөл

Арилжаанд оролцох-> Дотоод арилжаа

Дотоод арилжаа
  • Өөрийн үнэт цаасны дансны гүйлгээ, үлдэгдлийг хянах
  • Дотоодын хувьцааны арилжааны захиалга өгөх
  • Мөнгө хүсэх хүсэлтээ илгээх
  • Өөрийн ашиг алдагдал, өгөөж зэргийг хянах боломжтой

IPO захиалга өгөх буюу анхдагч зах зээлийн арилжаанд оролцох:    (Энэ нь хөрөнгийн бирж дээр анх удаа олон нийтэд хувьцаагаа санал болгож байгаа компанийн хувьцааг захиалах гэсэн үг юм.)

  • Ucc.mn вебсайтаар: Та анхдагч арилжааны данс буюу өөрийн үнэт цаасны дансанд мөнгөө байршуулаад захиалгаа өгнө.
  • Ulzii&Co capital app: Та анхдагч арилжааны данс буюу өөрийн үнэт цаасны дансанд мөнгөө байршуулаад захиалгаа өгнө

Хоёрдогч зах зээлийн арилжаанд оролцох:

Ucc.mn вебсайтаар Та хоёрдогч арилжааны данс буюу номинал дансанд мөнгөө байршуулаад захиалгаа өгнө.

Ulzii&Co capital app:
Та хоёрдогч арилжааны данс буюу номинал дансанд мөнгөө байршуулаад захиалгаа өгнө

Утсаар холбогдох:
Та дараах утсаар брокертой холбогдон арилжаанд оролцох боломжтой. (77776377)

Данс нээх -> Гадаад данс нээх

Салбараар үйлчлүүлэх

Харилцагч гадаад арилжааны данс нээлгэх бол Өлзий энд ко капитал ҮЦК-ийн байранд өөрийн биеэр хүрэлцэн ирэх /Сүхбаатар дүүрэг, 8 хороо Сити Тауэр, 25 давхар, 2506 тоот/

Брокертой холбогдох утас : 89996377

Данс нээх -> Дотоод данс нээх

Ucc.mn вебсайтаар
Жич: Мэдээлэл дутуу эсвэл буруу бөглөгдсөнөөр данс нээгдэхгүй хүлээгддэг учраас бүрэн бөглөнө үү. Таны илгээсэн мэдээллийг ҮЦТХТ-өөс шалгаад ажлын 1-2 хоногийн дотор үнэт цаасны данс нь нээгдэнэ.
Ulzii&Co capital app
Жич: Мэдээлэл дутуу эсвэл буруу бөглөгдсөнөөр данс нээгдэхгүй хүлээгддэг учраас бүрэн бөглөнө үү. Таны илгээсэн мэдээллийг ҮЦТХТ-өөс шалгаад ажлын 1-2 хоногийн дотор үнэт цаасны данс нь нээгдэнэ.
Апп татах
Салбараар үйлчлүүлэх
Иргэний үнэмлэхтэйгээ ирж данс нээлгэнэ. Насанд хүрээгүй бол эцэг эхийн аль нэгний иргэний үнэмлэх, хүүхдийн төрсний гэрчилгээнд үндэслэж нээнэ.