Skip links

🔔Дараагийн алт – 🚀ЗЭС

Бид өмнөх нийтлэлээрээ бидний өдөр тутмын амьдралын салшгүй хэсэг болох зэсийн эрэлт ирэх жилүүдэд хэрхэн өөрчлөгдөж болох тухай өгүүлсэн бол энэ удаагийн дугаарт зэсийн нийлүүлэлтийн талаарх мэдээллийг онцлон хүргэж байна. Зэсийн нийлүүлэлт ирэх 10 жилийн хугацаанд 10 орчим сая тонны нийлүүлэлтийн дутагдалд орох магадлал өндөр байна.

Зэсийн нийлүүлэлт үндсэн хоёр эх үүсвэрээс бүрддэг бөгөөд уул уурхайн олборлолт, боловсруулалтын үйлдвэрлэл голлох нийлүүлэлтийг хангадаг бол дахин боловсруулалтаас 1/3 орчмыг бүрдүүлдэг байна.

BHP Insights -с гаргасан судалгааны тайланд 2025 оны 9-р сарын байдлаар нийт зэсийн нийлүүлэлт жилийн 31 сая орчим тонн байгаа бол анхдагч эх үүсвэрээс буюу уурхайн олборлолтоос 22 сая тонныг нийлүүлж байна.

Цаашид дахин боловсруулалтаас нийлүүлэх хэмжээг 2035 он гэхэд 40%-д, 2050 он гэхэд нийт зэсийн нийлүүлэлтийн 50%-д хүргэх таамагтай байна.

Газар зүйн байршлын хувьд зэсийн уурхайн ихэнх нь Латин Америк, Африк, Ази (Ази-Номхон далай) тивүүдэд төвлөрч байгаа бол эдгээр тивүүд нь нийт нийлүүлэлтийн 40%, 16% болон 18%-ийг тус тус бүрдүүлж байна.                   

Хөрөнгө оруулагчдын хувьд одоо байгаа төслүүдэд нэмэлт хөрөнгө оруулалт хийж, өргөтгөл шинэчлэлт хийснээр гарцыг нэмэгдүүлэх, ингэснээр 2035 он гэхэд нийт нийлүүлэлтийн 30%-ийг бүрдүүлэх боломжтой гэж үзэж байна. Харин шинээр уурхай нээх нь хөгжүүлэлтийн болон нийгмийн олон төрлийн шаардлагыг даван туулах томоохон сорилттой нүүр тулах шаардлага үүсч буй байгаа нь хөрөнгө оруулагч, томоохон компаниудад  хүндрэлтэй хэвээр байна.       

S&P Global-ын судалгааны тайланд дурдсанаар зэсийн нөөц илрүүлэхээс үйлдвэрлэлийн процесс эхлэх хүртэлх хугацаа нь 2005-2009 оны хооронд дунджаар 12.7 жил байсан бол 2020-2023 оны хооронд 17.9 жил болж уртассан байна. Хугацаа ийнхүү нэмэгдэхэд хайгуул, зөвшөөрөл болон судалгааны хугацаа уртассан, мөн техник эдийн засгийн үндэслэл гарснаас хойш төслийн санхүүжилт, ажил эхлүүлэх зөвшөөрөл авах зэргээс шалтгаалан барилгын ажил эхлэх хугацаа удааширдаг нь голчлон нөлөөлж байна.          

Эх сурвалж: BHP Insights, Reuters, S&P Global 

Бусад мэдээлэл

Бондод захиалга өгөх -> Бондуудын нөхцөл

Бондуудын нөхцөл

Арилжаанд оролцох-> Дотоод арилжаа

Дотоод арилжаа
  • Өөрийн үнэт цаасны дансны гүйлгээ, үлдэгдлийг хянах
  • Дотоодын хувьцааны арилжааны захиалга өгөх
  • Мөнгө хүсэх хүсэлтээ илгээх
  • Өөрийн ашиг алдагдал, өгөөж зэргийг хянах боломжтой

IPO захиалга өгөх буюу анхдагч зах зээлийн арилжаанд оролцох:    (Энэ нь хөрөнгийн бирж дээр анх удаа олон нийтэд хувьцаагаа санал болгож байгаа компанийн хувьцааг захиалах гэсэн үг юм.)

  • Ucc.mn вебсайтаар: Та анхдагч арилжааны данс буюу өөрийн үнэт цаасны дансанд мөнгөө байршуулаад захиалгаа өгнө.
  • Ulzii&Co capital app: Та анхдагч арилжааны данс буюу өөрийн үнэт цаасны дансанд мөнгөө байршуулаад захиалгаа өгнө

Хоёрдогч зах зээлийн арилжаанд оролцох:

Ucc.mn вебсайтаар Та хоёрдогч арилжааны данс буюу номинал дансанд мөнгөө байршуулаад захиалгаа өгнө.

Ulzii&Co capital app:
Та хоёрдогч арилжааны данс буюу номинал дансанд мөнгөө байршуулаад захиалгаа өгнө

Утсаар холбогдох:
Та дараах утсаар брокертой холбогдон арилжаанд оролцох боломжтой. (77776377)

Данс нээх -> Гадаад данс нээх

Салбараар үйлчлүүлэх

Харилцагч гадаад арилжааны данс нээлгэх бол Өлзий энд ко капитал ҮЦК-ийн байранд өөрийн биеэр хүрэлцэн ирэх /Сүхбаатар дүүрэг, 8 хороо Сити Тауэр, 25 давхар, 2506 тоот/

Брокертой холбогдох утас : 89996377

Данс нээх -> Дотоод данс нээх

Ucc.mn вебсайтаар
Жич: Мэдээлэл дутуу эсвэл буруу бөглөгдсөнөөр данс нээгдэхгүй хүлээгддэг учраас бүрэн бөглөнө үү. Таны илгээсэн мэдээллийг ҮЦТХТ-өөс шалгаад ажлын 1-2 хоногийн дотор үнэт цаасны данс нь нээгдэнэ.
Ulzii&Co capital app
Жич: Мэдээлэл дутуу эсвэл буруу бөглөгдсөнөөр данс нээгдэхгүй хүлээгддэг учраас бүрэн бөглөнө үү. Таны илгээсэн мэдээллийг ҮЦТХТ-өөс шалгаад ажлын 1-2 хоногийн дотор үнэт цаасны данс нь нээгдэнэ.
Апп татах
Салбараар үйлчлүүлэх
Иргэний үнэмлэхтэйгээ ирж данс нээлгэнэ. Насанд хүрээгүй бол эцэг эхийн аль нэгний иргэний үнэмлэх, хүүхдийн төрсний гэрчилгээнд үндэслэж нээнэ.