Skip links

🏦2026 онд төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэл батлагдлаа.

УИХ-аас 2026 онд хэрэгжүүлэх мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг мөнгөний болон макро зохистой бодлого, банкны салбарын тогтвортой байдал болон санхүүгийн захын дэд бүтцийг бэхжүүлэх гэсэн 3 түвшний хүрээнд баталлаа.

  1. Мөнгөний болон макро зохистой бодлогын хүрээнд: 
  • Эдийн засгийн өсөлтийн тогтвортой байдлыг дэмжих, иргэдийн орлогыг хамгаалах хүрээнд инфляцыг дунд хугацаанд 5 хувийн /+-2 нэгж хувийн интервалтай/ орчимд тогтворжуулахад чиглэсэн мөнгөний бодлогыг зах зээлийн зарчимд тулгуурлан хэрэгжүүлнэ. Ингэхдээ инфляцын одоогийн голч зорилт болох 6 хувийг 2027 оноос 5 хувь болгон бууруулна. 
  • Макро-санхүүгийн харилцан нөлөөг харгалзан санхүүгийн системийн болзошгүй эрсдэлийг үнэлж, удирдахад чиглэсэн макро зохистой бодлогыг мөнгөний бодлоготой хослуулан хэрэгжүүлнэ.  
  • Төгрөгийн гадаад валюттай харьцах ханш нь макро эдийн засгийн суурь нөхцөлтэй нийцсэн уян хатан тогтох зарчмыг баримтална.  
  • Төв банкны бодлого, шийдвэрийг хүртээмжтэй хүргэх, хүлээлтийг удирдахад чиглэсэн олон нийттэй харилцах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. 

💰Онцлох нь 

Эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахын тулд инфляцыг дунд хугацаанд 5 ± 2 хувийн зорилтот түвшинд тогтворжуулах, улмаар 2027 оноос 5% болгон бууруулах зорилт дэвшүүлж,  төгрөгийн ханшийг макро эдийн засгийн суурь нөхцөлтэй нийцүүлэн уян хатан тогтоох, санхүүгийн системийн эрсдэлийг бууруулах, мөн Төв банкны бодлогын ил тод байдал ба хүлээлтийн удирдлагыг сайжруулахад чиглэж байна.  

  • Банкны салбарын тогтвортой байдлын хүрээнд: 
  • Банкны өөрийн хөрөнгийн бүтэц, бүрэлдэхүүнийг үр ашигтай байдлаар төрөлжүүлэн банкны системийн эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэх замаар банкны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг хяналт шалгалтын олон улсын стандартад нийцүүлэх арга хэмжээг үргэлжлүүлнэ. 
  • Монгол Улсын эрсдэлийн үнэлгээ болон Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын зөвлөмж стандартуудын өөрийн үнэлгээний үр дүнд суурилан Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх (МУТСТ) үндэсний бодлогыг шинэчилнэ. 
  • Банк, санхүүгийн тогтвортой байдалд дэмжлэг үзүүлэх хүрээнд иргэдийн санхүү, эдийн засгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх арга хэмжээг хэрэгжүүлнэ. 

💰Онцлох нь 

Дээрх бодлогын чиглэлүүд нь банкны салбарын эрсдэлийг даах чадварыг нэмэгдүүлэх, үйл ажиллагааг олон улсын стандартад нийцүүлэх, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх бодлогыг шинэчлэх, иргэдийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх замаар банк, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэхэд чиглэж байна. 

Санхүүгийн захын дэд бүтэц, түүний институцыг бэхжүүлэх хүрээнд: 

  • Цахим шилжилтийн хүрээнд үндэсний төлбөрийн системийн эрх зүйн орчныг сайжруулах замаар төлбөрийн системийн зохицуулалтыг боловсронгуй болгох, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг дэмжиж, “Стэйблкойн”-ийг төлбөрийн хэрэгсэл болгох боломжийг судалж, олон улсын зарчмын дагуу төлбөрийн систем дэх хяналтын чиг үүргийг хэрэгжүүлнэ. 
  • Банкны салбарын эрх зүйн шинэтгэлийг үргэлжлүүлэн хөгжлийн түгээмэл хандлага, олон улсын сайн туршлагад тулгуурлан холбогдох хуульд
  • хэрэгжилтийн үр нөлөөг үнэлж, үнэлгээний үр дүнд тулгуурлан шаардлагатай хууль тогтоомжийн төсөл боловсруулах, чанаргүй зээлийг бууруулах хүрээнд активын удирдлагын мэргэшсэн институцийн эрх зүйн орчныг бүрдүүлнэ. 
  • Бизнесийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд банкны зээл олголтын нөхцөл, шаардлагыг судалж, зээлдэгчийн хэрэгцээ, салбарын онцлогт нийцсэн зээлийн бүтээгдэхүүний нэр төрөл, хүрээг өргөжүүлэхэд чиглэсэн дунд хугацааны бодлогын арга хэмжээг боловсруулна. 

💰Онцлох нь  

Цахим шилжилтийн хүрээнд төлбөрийн системийн эрх зүйн орчныг шинэчилж, “стэйблкойн”-ийн хэрэглээг судлах, банкны хууль эрх зүйн шинэчлэл болон активын удирдлагын институцыг бүрдүүлэх, бизнесийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх замаар цахим шилжилт болон олон улсын санхүүгийн орчны өөрчлөлтөд нийцсэн тогтвортой санхүүгийн системийг бүрдүүлэхэд чиглэж байна. 

Эх сурвалж: Монголбанк🏦

✅Та бүхэн дотоод хувьцааны талаар мэдээлэл авч арилжаанд оролцохыг хүсэж байвал дараах линкээр мэдээллээ бөглөнө үү.
https://dashboard.mailerlite.com/forms/1498534/155432022772286687/share

☎️Зөвлөгөө мэдээлэл авах утас 7777 – 6377 ☎️

Хуваалцах:

Бусад мэдээлэл