Skip links

ХАСБАНК ХК | Earnings call Q4 2024 -оос онцлох мэдээ

CMM – Capital Markets Mongolia -аас зохион байгуулж буй Earnings call – д Хас банкны Гүйцэтгэх захирал Г.Цэвэгжав Хас банкны 2024 оны үйл ажиллагааны талаар хийсэн уулзалтаас дараах мэдээллийг онцлон та бүхэнд хүргэж байна.

  1. Сүүлийн 4 жилийн хугацаанд эздийн өмчийн өгөөжийг 20.0-с дээш хувьд барьж ажилласан. 2024 онд дээрх үзүүлэлт 25.6%-тай байсан байна.
  2. Нийт зээлийн тоо 14.5%-иар, зээлийн багц 34.5%-иар, зээлийн хүүгийн орлого 40.3%-иар тус тус нэмэгдсэн байна.
  3. Нийт эх үүсвэрийн 2/3-ыг дотоод эх үүсвэрээс, 1/3-ийг гадаад эх үүсвэрээс бүрдүүлэх стратеги баримтлан ажилладаг. Энэ хүрээнд 2024 онд татсан гадаад эх үүсвэрийн хэмжээ 35.8%-иар өссөн.
  4. Банк эх үүсвэр татах болон зээлийн олголт хийхдээ аль болох төвлөрлийг бууруулах бодлого баримталдаг.
  5. Худалдаа, үйлчилгээ, жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарт илүү төвлөрч ажиллана.
  6. 2025 онд банкны ашигт ажиллагаа, санхүүгийн харьцаа үзүүлэлтүүдийг 2024 оны түвшинд барьж ажиллахаар төлөвлөж байна.
  7. Хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчдадаа хувьцааны ханшийн өсөлтөөс өгөөж хүртээх тал дээр илүү төвлөрч ажиллана.
  8. Ногдол ашгийг жилд 2 удаа олгох бодлогоо хэвээр хадгалах бөгөөд ногдол ашгийн өгөөжийг жилийн 6.0-8.0%-д барихаар төлөвлөж байна. Гэхдээ нийт ашгийн хувь гэхээс илүүтэй олгох дүн дээр анхаарч ажиллахаа онцоллоо.
  9. Банк бизнесийн үйл ажиллагаа, санхүүгийн суурь үзүүлэлт дээр илүүтэй анхаарч ажилласнаар хөрөнгө оруулагчдын сонирхлыг илүүтэй татах боломжтой гэж үзэж байна.
  10. Нийт зээлийн 65-70.0%-ийг иргэдийн банкаар, үлдсэн хэсгийг байгууллагын болон лизингийн банкны үйл ажиллагаанд гаргах стратеги баримтална.
  11. Хэрэглээний зээлийн түвшнийг огцом бууруулах, зээлийн хүүгийн тааз тогтоох зэрэг нь банкуудын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй тул зохистой түвшнийг баримтлах нь зүйтэй тухай дурдсан болно.

Хуваалцах:

Бусад мэдээлэл