Skip links

БРОКЕРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

Та манай үнэт цаасны компаниар дамжуулан дотоод болон гадаадын компаниудын хувьцаа, бонд болон бусад хөрөнгө оруулалтын хэрэгслүүдэд хөрөнгө оруулалт хийж арилжаанд оролцох боломжтой.

Дотоод зах зээлийн арилжаанд оролцох

Монголын хөрөнгийн бирж дээрх Топ 20 хувьцаат компанийн жагсаалт

Дэлгэрэнгүй

Үнэт цаасны данс нээх заавар

Дэлгэрэнгүй

Арилжаанд орох зааварчилгаа

Дэлгэрэнгүй

Гадаад зах зээлийн арилжаанд оролцох

Үнэт цаасны данс нээх заавар

Дэлгэрэнгүй

Арилжаанд орох зааварчилгаа

Дэлгэрэнгүй

Үнэт цаасны арилжаанд оролцох хүсэлт илгээх

Монголын Хөрөнгийн Бирж дээрх Топ 20 хувьцаат компанийн жагсаалт

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн “Үнэт цаасны үнийн индекс тооцох тухай журам” -ын дагуу ТОП-20 индексийн багцыг жил бүр шинэчлэн гаргадаг.
2023 оны үзүүлэлтээр ТОП-20 индексийн багцыг шинэчлэхэд өмнөх багцад багтаж байсан 15 компани хэвээр үлдэж, “Ард санхүүгийн нэгдэл” ХК, “Эрдэнэ ресурс девелопмент корпорэйшн” ХК, “Улсын их дэлгүүр” ХК, “Ард даатгал” ХК, “Бодь даатгал” ХК-иуд хасагдаж, шинээр “Хаан банк” ХК, “Худалдаа хөгжлийн банк” ХК, “Монголын хөрөнгийн бирж” ХК, “Монложистикс холдинг” ХК, “Газар шим үйлдвэр” ХК-иуд нэмэгдэн шинэчилсэн багцыг бүрдүүллээ.
Үнэт цаасны нэрҮсгэн кодЗах зээлийн үнэлгээ /2023.12.30/Арилжааны үнийн дүнӨдрийн дундаж гүйлгээ
ХААН БАНКKHAN2,302,286,392,00018,848,969,62076,003,910
ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНКTDB1,695,131,054,50015,134,321,84061,025,491
АПУAPU1,287,262,413,77316,271,329,33065,610,199
ИНВЕСКОР ББСБINV530,588,688,40533,476,638,979134,986,447
ГОЛОМТ БАНКGLMT733,241,925,64213,054,583,63052,639,450
ТАВАН ТОЛГОЙTTL937,967,212,0004,575,569,09018,449,875
CЭНТРАЛ ЭКСПРЕСС СИ ВИ ЭСGUMN121,414,110,4264,711,198,02218,449,875

Данс нээх -> Дотоод данс нээх

Ucc.mn вебсайтаар
Жич: Мэдээлэл дутуу эсвэл буруу бөглөгдсөнөөр данс нээгдэхгүй хүлээгддэг учраас бүрэн бөглөнө үү. Таны илгээсэн мэдээллийг ҮЦТХТ-өөс шалгаад ажлын 1-2 хоногийн дотор үнэт цаасны данс нь нээгдэнэ.
Ulzii&Co capital app
Жич: Мэдээлэл дутуу эсвэл буруу бөглөгдсөнөөр данс нээгдэхгүй хүлээгддэг учраас бүрэн бөглөнө үү. Таны илгээсэн мэдээллийг ҮЦТХТ-өөс шалгаад ажлын 1-2 хоногийн дотор үнэт цаасны данс нь нээгдэнэ.
Апп татах
Салбараар үйлчлүүлэх
Иргэний үнэмлэхтэйгээ ирж данс нээлгэнэ. Насанд хүрээгүй бол эцэг эхийн аль нэгний иргэний үнэмлэх, хүүхдийн төрсний гэрчилгээнд үндэслэж нээнэ.

Арилжаанд оролцох-> Дотоод арилжаа

Дотоод арилжаа
  • Өөрийн үнэт цаасны дансны гүйлгээ, үлдэгдлийг хянах
  • Дотоодын хувьцааны арилжааны захиалга өгөх
  • Мөнгө хүсэх хүсэлтээ илгээх
  • Өөрийн ашиг алдагдал, өгөөж зэргийг хянах боломжтой

IPO захиалга өгөх буюу анхдагч зах зээлийн арилжаанд оролцох:    (Энэ нь хөрөнгийн бирж дээр анх удаа олон нийтэд хувьцаагаа санал болгож байгаа компанийн хувьцааг захиалах гэсэн үг юм.)

  • Ucc.mn вебсайтаар: Та анхдагч арилжааны данс буюу өөрийн үнэт цаасны дансанд мөнгөө байршуулаад захиалгаа өгнө.
  • Ulzii&Co capital app: Та анхдагч арилжааны данс буюу өөрийн үнэт цаасны дансанд мөнгөө байршуулаад захиалгаа өгнө

Хоёрдогч зах зээлийн арилжаанд оролцох:

Ucc.mn вебсайтаар Та хоёрдогч арилжааны данс буюу номинал дансанд мөнгөө байршуулаад захиалгаа өгнө.

Ulzii&Co capital app:
Та хоёрдогч арилжааны данс буюу номинал дансанд мөнгөө байршуулаад захиалгаа өгнө

Утсаар холбогдох:
Та дараах утсаар брокертой холбогдон арилжаанд оролцох боломжтой. (88043898, 88816377)

Арилжаанд оролцох-> Гадаад арилжаа

Гадаад арилжаа

Арилжааны заавар: Гадаад арилжаанд захиалга өгөхдөө утас, и-мэйл, өөрийн биеээр хүрэлцэн ирж захиалга өгөх боломжтой.

Утсаар захиалга өгөх: Гадаад арилжааны захиалга – 88043898

И-мэйл, захиалга өгөх: Харилцагч захиалга өгөхдөө өөрийн нэр, регистерийн дугаар, худалдан авах эсвэл худалдах захиалга хувьцааны нэр, код, ширхэгээ бичиж info@ucc.mn хаягаар илгээнэ.