Өнгөрсөн 7 хоногт Монголын Хөрөнгийн Биржид бүртгэлтэй хувьцаат компаниудын нийт зах зээлийн үнэлгээ 17.1 их наяд төгрөгт хүрч, өмнөх 7 хоногоос 2.13%-иар өссөнөөр түүхэн дээд түвшнээ дахин шинэчиллээ.
📊Дотоод арилжаа: ТОП-20 индекс 66,715.0 нэгжид хүрч, өмнөх 7 хоногоос 0.19%-иар буурсан бол 2026 оны эхэн үеэс 22.5%-иар өссөн үзүүлэлттэй байна.
⬆️ Хамгийн их өссөн:
“Хаан Банк” ХК (KHAN)-ийн хувьцааны ханш 10.9%-иар өсөж, 2028 төгрөгт хүрэн түүхэн дээд ханшаа шинэчиллээ.
⬇️ Хамгийн их буурсан:
“Эм Жи Эл Акуа” ХК (MGLA)-ийн хувьцааны ханш 8.0%-иар буурч, 276 төгрөгт хүрсэн нь долоо хоногийн хамгийн их бууралт байв.
💰 Хамгийн өндөр үнийн дүнгээр арилжаалагдсан:
“Премиум Нэксус” ХК (CUMN)-ийн хувьцаа долоо хоногийн хугацаанд нийт 10.57 тэрбум төгрөгийн үнийн дүнгээр арилжаалагдаж, хамгийн өндөр үнийн дүнтэй арилжааг бүрдүүлэв. Үүний 99.4%-ийг багцын арилжаа эзэлжээ.
📌 Багцын арилжаа: 10/05-ны өдөр тус компанийн 30 сая ширхэг хувьцааг нэг бүрийг нь 350 төгрөгөөр, нийт 10.5 тэрбум төгрөгөөр арилжсан байна. Энэ нь 10/02-ны өдрийн 304.99 төгрөгийн хаалтын ханшаас 14.8%-иар өндөр байна.
🏦 “Хаан Банк” ХК-ийн хувьцааны ханшийн өсөлт долоо хоногийн онцлох өөрчлөлтүүдийн нэг байв. Тус компанийн зах зээлийн үнэлгээ 3.9 их наяд төгрөгт хүрч, ТОП-20 индексийн бүрэлдэхүүн дэх зах зээлийн үнэлгээгээр тэргүүлсэн хэвээр байна.









