Бид өмнөх 2 нийтлэлээрээ дараагийн алт – Зэсийн эрэлт, нийлүүлэлтийн талаарх мэдээллийг та бүхэнд хүргэсэн бөгөөд ирэх 10 жилийн хугацаанд зэсийн эрэлт, нийлүүлэлтээсээ 10 орчим сая тонноор давах магадлалтай болохыг мэдээлсэн. Харин энэ удаагийн дугаарт зэсийн салбарт хөрөнгө оруулах боломжийн талаар онцлон хүргэж байна.

Хэдий зэсийн эрэлт, нийлүүлэлтийн зөрүү дараагийн 10 жилийн хугацаанд томоохон сорилттой тулгарах магадлал өндөр байгаа ч богино хугацаанд дэлхийн гео-улстөрийн нөхцөл байдал, түүний эдийн засаг дахь нөлөөлөл ямар байхаас шалтгаалан сүүлийн саруудад тонн тутам дахь зэсийн үнэ нилээдгүй хэлбэлзэл өндөр байна. Өнөөдрийн байдлаар буюу 2026 оны 04-р сарын 07-ны өдрийн байдлаар 1 тонн зэсийн үнэ 12,424 ам.доллароор арилжаалагдаж байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 40.8%-иар өссөн үзүүлэлт юм.

Мөн тус салбарын томоохон компаниудын төлөөлөл Freeport-McMoRan (NYSE: FCX), BHP Group (NYSE: BHP), Glencore (LSE: GLEN) компаниуд бөгөөд хөрөнгө оруулагчдын хувьд дээр дурдсан бизнес, санхүүгийн үйл ажиллагааг судлан үзсэний үндсэн дээр хөрөнгө оруулалт хийх боломжтой.
Түүнчлэн дэлхийн гео-улстөрийн нөхцөл байдал, зөрчил мөргөлдөөний улмаас зэсийн баяжуулалтад хэрэглэгдэг “sulfur”-ын тасалдал, боомтын ачаалал, тээврийн маршрут, саатал, гацалт үүсэх, тээврийн зардал нэмэгдэх зэрэг хүчин зүйлсийн нөлөөлөл нэмэгдэж байгааг анхаарна уу.
Жич: Энэхүү мэдээлэл нь зөвхөн мэдээллийн зорилгоор бэлтгэгдэж байгаа бөгөөд хөрөнгө оруулагч та хөрөнгө оруулалтын шийдвэрээ бие даан гаргана уу. Түүнчлэн тус мэдээллээс үүдсэн аливаа хариуцлагыг шинжээч болон ҮЦК хариуцахгүй болно.







