Skip links

Дараагийн алт – ЗЭС – Зэсийн эрэлт  

Дэлхийн улс орнуудын геополитикийн зөрчилдөөн, худалдааны дайн, тариф, тэдгээртэй холбоотой тодорхой бус байдал зах зээлд давамгайлснаар алтны ханш 2026 оны 01-р сард түүхэн дээд ханш болох 5600 ам.доллар/унц орчимд хүрсэн бөгөөд бид алтны тухай 3 цуврал нийтлэлийг 2025 оны 12-р сарын эхээр (ханш 4200 орчим ам.доллар/унц) та бүхэнд хүргэсэн билээ.

Харин энэ удаагийн нийтлэлээр дараагийн “алт” байх магадлал хамгийн өндөр өнгөт металлын нэг “Зэс”-ийг онцолж байна.

Зэс нь бидний өдөр тутмын амьдралын салшгүй хэсэг бөгөөд утас, интернет, тог цахилгаан, автомашин гэх мэт зэс орохгүй цахилгаан хэрэгсэл байхгүй гэхэд хэтрүүлсэн болохгүй.

Түүнчлэн өнөөдрийн байдлаар хөгжиж буй улс орнуудын хүн амын тоо хөгжингүй улс орнуудын хүн амын тооноос ойролцоогоор 5 дахин өндөр байгаа бөгөөд тэдгээр улс орнуудын иргэдийн амьдралын чанар сайжрахын хэрээр цахилгааны хэрэглээ улам нэмэгдэх нь гарцаагүй юм.

Гэтэл энэхүү уламжлалт хэрэглээнээс гадна техник, технологийн дэвшлийн үр дүнд зэсийн хэрэглээ улам бүр нэмэгдэх шинэ салбарууд гарч ирсээр байгаа нь зэсийн эрэлтийг улам бүр өрдөж байна.

Үүний томоохон төлөөлөл нь сүүлийн жилүүдэд дэлхий даяар шуугиж буй “HOT” сэдвүүд болох “Эрчим хүчний ногоон шилжилт” болон Цахим шилжилт AI, тэр дундаа “Өгөгдөл Боловсруулах Төв”-үүдийн үйл ажиллагааны эрчимжилт юм.

Тус тайланд дурдсанаар өнөөгийн цахилгааны хэрэгцээний 92%-ийг уламжлалт хэрэглээ, 7%-ийг эрчим хүчний шилжилт, 1%-ийг цахим шилжилт эзэлж байгаа бол 2050 он гэхэд энэхүү үзүүлэлт 71%, 23%, 6% болж өөрчлөгдөнө хэмээн таамаглал дэвшүүлсэн байна.

Энэхүү өөрчлөлтөд үндэслэн дэлхийн зэсийн эрэлт 2050 он гэхэд өнөөгийн түвшнээс ойролцоогоор 70%-иар өсөн нэмэгдэж, 50 сая орчим тоннд хүрнэ хэмээн таамаглал дэвшүүлсэн байна.

Бусад мэдээлэл

Бондод захиалга өгөх -> Бондуудын нөхцөл

Бондуудын нөхцөл

Арилжаанд оролцох-> Дотоод арилжаа

Дотоод арилжаа
  • Өөрийн үнэт цаасны дансны гүйлгээ, үлдэгдлийг хянах
  • Дотоодын хувьцааны арилжааны захиалга өгөх
  • Мөнгө хүсэх хүсэлтээ илгээх
  • Өөрийн ашиг алдагдал, өгөөж зэргийг хянах боломжтой

IPO захиалга өгөх буюу анхдагч зах зээлийн арилжаанд оролцох:    (Энэ нь хөрөнгийн бирж дээр анх удаа олон нийтэд хувьцаагаа санал болгож байгаа компанийн хувьцааг захиалах гэсэн үг юм.)

  • Ucc.mn вебсайтаар: Та анхдагч арилжааны данс буюу өөрийн үнэт цаасны дансанд мөнгөө байршуулаад захиалгаа өгнө.
  • Ulzii&Co capital app: Та анхдагч арилжааны данс буюу өөрийн үнэт цаасны дансанд мөнгөө байршуулаад захиалгаа өгнө

Хоёрдогч зах зээлийн арилжаанд оролцох:

Ucc.mn вебсайтаар Та хоёрдогч арилжааны данс буюу номинал дансанд мөнгөө байршуулаад захиалгаа өгнө.

Ulzii&Co capital app:
Та хоёрдогч арилжааны данс буюу номинал дансанд мөнгөө байршуулаад захиалгаа өгнө

Утсаар холбогдох:
Та дараах утсаар брокертой холбогдон арилжаанд оролцох боломжтой. (77776377)

Данс нээх -> Гадаад данс нээх

Салбараар үйлчлүүлэх

Харилцагч гадаад арилжааны данс нээлгэх бол Өлзий энд ко капитал ҮЦК-ийн байранд өөрийн биеэр хүрэлцэн ирэх /Сүхбаатар дүүрэг, 8 хороо Сити Тауэр, 25 давхар, 2506 тоот/

Брокертой холбогдох утас : 89996377

Данс нээх -> Дотоод данс нээх

Ucc.mn вебсайтаар
Жич: Мэдээлэл дутуу эсвэл буруу бөглөгдсөнөөр данс нээгдэхгүй хүлээгддэг учраас бүрэн бөглөнө үү. Таны илгээсэн мэдээллийг ҮЦТХТ-өөс шалгаад ажлын 1-2 хоногийн дотор үнэт цаасны данс нь нээгдэнэ.
Ulzii&Co capital app
Жич: Мэдээлэл дутуу эсвэл буруу бөглөгдсөнөөр данс нээгдэхгүй хүлээгддэг учраас бүрэн бөглөнө үү. Таны илгээсэн мэдээллийг ҮЦТХТ-өөс шалгаад ажлын 1-2 хоногийн дотор үнэт цаасны данс нь нээгдэнэ.
Апп татах
Салбараар үйлчлүүлэх
Иргэний үнэмлэхтэйгээ ирж данс нээлгэнэ. Насанд хүрээгүй бол эцэг эхийн аль нэгний иргэний үнэмлэх, хүүхдийн төрсний гэрчилгээнд үндэслэж нээнэ.