Skip links

БНХАУ-ын КНТХ-оос 15-р “Таван жилийн төлөвлөгөө”-г боловсруулах зөвлөмжийг хэлэлцэн баталлаа.  

БНХАУ-ын Коммунист Намын Төв Хороо (КНТХ)-ны 4-р бүгд хурал өнгөрсөн 7 хоногт Бээжин хотноо хуралдаж, тус улсын эдийн засаг, нийгмийн амьдралыг ирэх 5 жилд (2026-2030) чиглүүлэх 15-р таван жилийн төлөвлөгөөний үндсэн зарчим, голлох зорилтуудыг баталсан (2025.10.23) байна.  Тус хурлын албан ёсны мэдэгдэлд “энэхүү ирэх 5 жил нь тус улсын “2035 он гэхэд 1 хүнд ногдох ДНБ-ий хэмжээг хөгжингүй улсын дундаж түвшинд хүргэх зорилт”-ын суурийг бэхжүүлэх, бүх талбарт ахиц дэвшил гаргах ёстой чухал цаг хугацаа юм” гэдгийг тодотгосон байна.  

📍Ирэх 5 жилийн төлөвлөгөөг боловсруулахад баримтлах үндсэн зарчмуудыг дараах байдлаар томьёолсон байна.          

  1. Коммунист намын манлайллыг бүх түвшинд дэмжин ажиллах.
  1. Ард түмэн нэн тэргүүнд бодлогыг баримтлах.   
  1. Хөгжлийн “чанар”-т илүүтэй анхаарах.     
  1. Хувьсгалын үйл хэргийг өргөн хүрээнд төгөлдөржүүлэх.     
  1. Үр ашигт зах зээл, засгийн газрын үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах,   
  2. Улс орны хөгжил дэвшил, аюулгүй байдлыг бататгах, тэнцвэрт байдлыг хангах.     

📍Мөн хурлаар 15-р 5 жилийн голлох зорилтуудыг дараах байдлаар тодорхойлсон байна.        

  1. Хөгжлийн “чанар”-т томоохон ахиц гаргах,    
  1. Шинжлэх ухаан, технологийн бие даасан байдлыг нэмэгдүүлэх, бэхжүүлэх,   
  1. Хувьсгалын үйл хэргийг өргөн хүрээнд төгөлдөржүүлэх,  
  1. Нийгэм дэх соёлын арга хэмжээг дэмжих,  
  1. Амьдралын чанарыг улам сайжруулах,        
  1. “Үзэсгэлэнт Хятад” санаачилгын хүрээнд томоохон алхмуудыг авч хэрэгжүүлэх, ногоон шилжилтийг түргэтгэх,   
  1. Үндэсний батлан хамгаалах чадварыг хүчитгэх,  

Дээрх зорилтуудаас гадна энэхүү хурлын мэдэгдлийн үндсэн агуулгаас харахад тус улс нь энэхүү хугацаанд     

  • дотоодын зах зээлийг илүүтэй хөгжүүлэх, түүнд тулгуурласан эдийн засгийн шинэ бүтцийг бий болгох,   
  • орчин үеийн техник, технологийн давуу талыг ашиглан бүтээмжийг нэмэгдүүлж, бодит эдийн засгийн (хөдөө аж ахуй, үйлдвэрлэл гэх мэт) суурийг бэхжүүлэх,      
  • орон нутгийн хөгжлийг дэмжих, хөгжлийн хурд гэхээс илүүтэй ард иргэдийнхээ амьдралын чанарыг сайжруулах, хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх,    
  • гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих, зах зээлээ нээх,   
  • ногоон шилжилтийг түргэтгэх зэрэгт илүүтэй анхаарахаар байгаа нь харагдаж байна.    

Тиймээс хөрөнгө оруулагчдын хувьд БНХАУ-ын хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулахдаа эдгээр салбарт үйл ажиллагаа явуулдаг хувьцаат компаниудад анхаарал хандуулах, тэр дундаа технологийн болон ногоон эрчим хүчний салбарын компаниудын үйл ажиллагаа, нийт зах зээлийн цаашид өсөх потенциал, амьжиргааны түвшин нэмэгдэх хандлага зэргийг тооцон үзэх нь чухал юм.  

✅Та бүхэн гадаад хувьцааны талаар мэдээлэл авч арилжаанд оролцохыг хүсэж байвал дараах линкээр мэдээллээ бөглөнө үү. 👉https://forms.office.com/r/3ZRv8AKGAi   

Хуваалцах:

Бусад мэдээлэл