Skip links

НҮҮРСНИЙ ЗАХ ЗЭЭЛ БА ЦААШДЫН ТӨЛӨВ

Монгол улсын нийт экспортын орлогын (2025 оны эхний 7 сарын байдлаар) 37.6%-ийг бүрдүүлж буй нүүрсний зах зээлийн өнөөгийн байдал, цаашдын төлөв байдлын тухай олон улсын байгууллагуудаас гаргасан тайлан, дотоодын болон гол худалдан авагч БНХАУ-ын нүүрсний зах зээлийн дата мэдээлэлд хийсэн дүн шинжилгээг та бүхэнд танилцуулж байна.

✅ МУ-ын нүүрсний экспорт: Манай улсын хувьд 2025 оны эхний 7 сарын байдлаар 2.9 тэрбум ам.долларын үнэ бүхий 41.3 сая тонн чулуун нүүрс, 0.1 тэрбум ам.долларын үнэ бүхий 3.0 сая тонн хүрэн нүүрсийг тус тус экспортлоод байгаа бөгөөд энэ нь өнгөрсөн оны мөн үеэс тоо хэмжээний хувьд 6.6%-иар, үнийн дүнгийн хувьд 44.3%-иар тус тус буурсан үзүүлэлт юм. Нэгж үнийн хувьд эхний 7 сарын нүүрсний дундаж үнэ 68.0 ам.доллар байгаа нь өмнөх оны мөн үеэс 40.4%-иар буурсан байна.

✅ БНХАУ-ын нүүрсний импорт: БНХАУ-ын хувьд дэлхийн нийт нүүрсний хэрэглээний 56%-ийг дангаар бүрдүүлдэг бөгөөд манай улсын нүүрсний экспортын цорын ганц худалдан авагч юм. Тус улсын нүүрсний импорт 2025 оны эхний 7 сарын байдлаар 13.0-иар буурч, 257.3 сая тонн-д хүрсэн бол дундаж үнийн хувьд 25.1%-иар буурч 74.5 ам.доллартай тэнцэж байгаа нь худалдааны дайн, тарифын нөлөөнөөс үүдэн импортын эрэлт суларч байгааг харуулж байна.

✅ ОУ-ын нөхцөл байдал: ОУ-ын эрчим хүчний агентлагийн мэдээлснээр 2024 онд нүүрсний нийт эрэлт 1.5%-иар өсөж 8.79 тэрбум тонн-д хүрсэн нь түүхэн дээд үзүүлэлт болоод байна. Уг тайланд 2025 оны эхний хагаст сэргээгдэх эрчим хүчний гарц нэмэгдсэн, эрчим хүчний дотоод эрэлт суларсан зэргээс үүдэн гол хэрэглэгч орнууд болох БНХАУ, БНЭУ-ын хэрэглээ бага зэрэг буурсан байгаа ч цаашид оны эцэс гэхэд нүүрсний эрэлт 2024 оны орчимд хадгалагдах төлөвтэй байна.

✅ Цаашдын төлөв: Нүүрсний хэрэглээ 2026 онд 2024, 2025 оны орчимд байх ч үнийн хувьд бага зэрэг сэргэлт ажиглагдаж магадгүй байна. Харин коксжих нүүрсний тухайд дэлхийн эдийн засгийн байдал тодорхойгүй, ДНБ-ий өсөлт удааширсан зэргээс шалтгаалан эрэлт 2025 онд 1.6%-иар буурах хүлээлтийг үүсгээд байна. Энэ оны тухайд эрэлтээ давсан их хэмжээний нүүрсний овоолго үүссэн байгаа нь нэгж үнэ одоо байгаа түвшинд хадгалагдах, магадгүй буурах нөхцөлийг бүрдүүлж байна.

📌Дүгнэлт: МУ-ын Засгийн газраас боловсруулсан 2026 оны төсвийн төсөлд экспортын нүүрсний дундаж үнийг 70.0 ам.доллар байхаар төлөвлөсөн нь 2025 онд төсөвлөсөн 105.0 ам доллар/тн нэгж үнэтэй харьцуулахад харьцангуй бодит байдалд ойрхон байх магадлалтай харагдаж байна.

Түүнчлэн 2025 оны 07-р сараас эхлэн биржээр арилжаалсан нүүрсний арилжаа сэргэж, оны эхний хагас жилд 610.4 тэрбум төгрөг байсан арилжааны дүн 7, 8-р саруудад нийт 1,673.1 тэрбум төгрөгт хүрч, 2.7 дахин нэмэгдсэн нь цаашид нүүрс экспортын дундаж үнэ сэргэх магадлалыг нэмэгдүүлж байна. Цаашид дэлхийн эдийн засгийн тодорхойгүй байдал буурснаар аж үйлдвэрлэлийн гол түүхий эд болох ган, төмрийн үйлдвэрлэл сэргэж, коксжих нүүрсний эрэлт нэмэгдэх боломжтой юм.

Бусад мэдээлэл

Бондод захиалга өгөх -> Бондуудын нөхцөл

Бондуудын нөхцөл

Арилжаанд оролцох-> Дотоод арилжаа

Дотоод арилжаа
  • Өөрийн үнэт цаасны дансны гүйлгээ, үлдэгдлийг хянах
  • Дотоодын хувьцааны арилжааны захиалга өгөх
  • Мөнгө хүсэх хүсэлтээ илгээх
  • Өөрийн ашиг алдагдал, өгөөж зэргийг хянах боломжтой

IPO захиалга өгөх буюу анхдагч зах зээлийн арилжаанд оролцох:    (Энэ нь хөрөнгийн бирж дээр анх удаа олон нийтэд хувьцаагаа санал болгож байгаа компанийн хувьцааг захиалах гэсэн үг юм.)

  • Ucc.mn вебсайтаар: Та анхдагч арилжааны данс буюу өөрийн үнэт цаасны дансанд мөнгөө байршуулаад захиалгаа өгнө.
  • Ulzii&Co capital app: Та анхдагч арилжааны данс буюу өөрийн үнэт цаасны дансанд мөнгөө байршуулаад захиалгаа өгнө

Хоёрдогч зах зээлийн арилжаанд оролцох:

Ucc.mn вебсайтаар Та хоёрдогч арилжааны данс буюу номинал дансанд мөнгөө байршуулаад захиалгаа өгнө.

Ulzii&Co capital app:
Та хоёрдогч арилжааны данс буюу номинал дансанд мөнгөө байршуулаад захиалгаа өгнө

Утсаар холбогдох:
Та дараах утсаар брокертой холбогдон арилжаанд оролцох боломжтой. (77776377)

Данс нээх -> Гадаад данс нээх

Салбараар үйлчлүүлэх

Харилцагч гадаад арилжааны данс нээлгэх бол Өлзий энд ко капитал ҮЦК-ийн байранд өөрийн биеэр хүрэлцэн ирэх /Сүхбаатар дүүрэг, 8 хороо Сити Тауэр, 25 давхар, 2506 тоот/

Брокертой холбогдох утас : 89996377

Данс нээх -> Дотоод данс нээх

Ucc.mn вебсайтаар
Жич: Мэдээлэл дутуу эсвэл буруу бөглөгдсөнөөр данс нээгдэхгүй хүлээгддэг учраас бүрэн бөглөнө үү. Таны илгээсэн мэдээллийг ҮЦТХТ-өөс шалгаад ажлын 1-2 хоногийн дотор үнэт цаасны данс нь нээгдэнэ.
Ulzii&Co capital app
Жич: Мэдээлэл дутуу эсвэл буруу бөглөгдсөнөөр данс нээгдэхгүй хүлээгддэг учраас бүрэн бөглөнө үү. Таны илгээсэн мэдээллийг ҮЦТХТ-өөс шалгаад ажлын 1-2 хоногийн дотор үнэт цаасны данс нь нээгдэнэ.
Апп татах
Салбараар үйлчлүүлэх
Иргэний үнэмлэхтэйгээ ирж данс нээлгэнэ. Насанд хүрээгүй бол эцэг эхийн аль нэгний иргэний үнэмлэх, хүүхдийн төрсний гэрчилгээнд үндэслэж нээнэ.