Skip links

2023 ОНД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙЖ ЭХЛЭХ 5 ШАЛТГААН

1. Хөрөнгийн үнэ цэнээ хамгаалах

Өнөөдрийн тогтворгүй эдийн засгийн нөхцөл байдалд таны мөнгө үнэ цэнээ алдсаар байгаа бөгөөд ялангуяа гадаад, дотоод олон хүчин зүйлсээс ихээхэн хамааралтай байдаг манай улсад инфляцад өртөхгүй, хөрөнгийн үнэ цэнээ хамгаалах нь хамгийн чухал асуудлуудын нэг болоод байна.

Жишээлбэл, 2022 оны 12 дугаар сард улсын хэмжээнд инфляцын түвшин 13.2% байсан гэдэг нь таны жилийн өмнө авч байсан 1’000’000 төгрөгийн цалин өнөөдөр 868’000 төгрөг болсон байгаа гэсэн үг. Ийнхүү жил ирэх тусам таны мөнгөний худалдан авах чадвар буурч байгаа ба таны түрийвч дэх мөнгө бодитоор багасаж байна гэсэн үг билээ. Гэхдээ та ухаалаг хөрөнгө оруулалт хийж чадвал, инфляцыг дагаж биш сөрж мөнгөний үнэ цэнээ хамгаалж чадна.

2. Нийлмэл хүү буюу хүүгээс хүү бодогдох

“Нийлмэл хүү бол дэлхийн 8 дах гайхамшиг юм” Алберт Эйнштейн

Хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэх тусам өгөөжийн хэмжээ нэмэгдэнэ. Жишээлбэл, та эхний жилд 10 сая төгрөгөөр 1 жилийн 18%-ийн өгөөжтэй хөрөнгө оруулалт хийлээ гэж бодоход таны нэг жилийн хүүгийн өгөөж 1’800’000 төгрөг байхад, дараагийн жилд хүртэх таны өгөөж нь 2’124’000 төгрөг, дараа жил нь 2’506’320 төгрөг болоод өсөөд явах юм. Тиймээс энэ нь бидэнд яагаад залуу байгаа дээрээ хөрөнгө оруулалт хийх хэрэгтэйг харуулж байна.

10 жилийн дараах байдлаар энгийн хүүгийн өгөөж 263% байхад, нийлмэл хүүгийн өгөөж 934% болж өсөх боломжтой.

3. Таны хөрөнгө оруулалт орлогын тань нэг эх үүсвэр

Нийлмэл хүүгийн жишээнээс харахад, магадгүй 5,10 жилийн дараа таны хөрөнгө оруулалтын өгөөж нь таны санхүүгийн нэгэн эх үүсвэр болохыг үгүйсгэхгүй. Та ажил хийгээд цагт эсвэл өдөрт хэдэн төгрөгний цалин авдаг вэ? Цалингаасаа багаар хуримтлуулдаг хэдий ч хуримтлалаа хэрхэн өсгөх талаар боддоггүй юм биш биз? тэгвэл та эрт хөрөнгө оруулалт хийж эхлэх тусмаа таны хөрөнгө оруулалтын өгөөж нэмэгдэж, та цалингийнхаа хажуугаар дахин нэг орлогын эх үүсвэртэй болох боломжтой.

4. Та ирээдүйгээ хяналтандаа авч чадна

Хөрөнгө оруулалт нь таны амьдралдаа сурах ёстой нэг чухал чадвар юм. Зарим хүмүүс үүнийг бодох шаардлагагүйгээр хийдэг бөгөөд зуршил болгосон байдаг. Та одоо хөрөнгө оруулалт хийж эхэлснээр ирээдүйд тохиолдох олон асуудлуудыг шийдэх боломжтой. Жишээлбэл, бид бүхэнд тохиолддог байрны урьдчилгаа төлбөр, өөрийнхөө болон хүүхдийнхээ боловсролд хөрөнгө оруулах, автомашин эсвэл томоохон худалдан авалтдаа зориулах, хөрөнгө оруулалтын өгөөжөөрөө аялалд гарах, тэтгэвэрт гарахдаа амар тайван орлоготой амьдрах гэх мэт олон бодит боломж, жинхэнэ санхүүгийн эрх чөлөөг танд бэлэглэх юм. Их хэмжээний худалдан авалт хийхдээ урьдчилан мөнгөө хуримтлуулах нь эдгээр худалдан авалтыг зээлээр хийх үеийн хүү, шимтгэл хураамж гэх мэт санхүүгийн зардалд нэмэлт мөнгө төлөхгүй гэсэн үг юм.   

5. Яаралтай тусламжийн сантай болж чадна

Гэнэтийн зардлыг нөхөхийн тулд яаралтай тусламжийн сантай байх нь чухал. Судалгаанаас үзэхэд 10 насанд хүрсэн хүн тутмын дөрөв нь зээл ашиглаж гэнэтийн зардлаа төлөх эсвэл гэр бүл, найз нөхдөөсөө мөнгө зээлэх шаардлагатай болдог. Яаралтай тусламжийн сан нь гэнэтийн машины засвар, өндөр үнэтэй эмнэлгийн төлбөр, эсвэл гэнэтийн байдлаар та ажлаас гарах шаардлагатай болсон зэрэг хүнд нөхцөл байдалд таныг аврах хэрэгсэл юм. Хэрвээ та ажлаасаа нэг л өдөр халагдлаа гэж бодоход шинэ ажил олох хүртлээ өмнө нь яаралтай тусламжийн сандаа маш их хэмжээний мөнгө цуглуулсандаа талархах болно. Таны яаралтай тусламжийн санд гурваас зургаан сарын зардлыг тань нөхөх хэмжээний мөнгө байх ёстой гэж үздэг.

Та өндөр өгөөжтэй, баталгаат хөрөнгө оруулалт сонирхож байвал доорх формыг бөглөнө үү. Бид удахгүй тантай холбогдох болно.

https://forms.gle/1xJ32kuq5NuQSbsC9

Цаг хугацаа бол хөрөнгө оруулагчидын хамгийн том хөрөнгө юм.

Та яг одоо эхлээрэй. Манайхаас ирж хөрөнгө оруулалтын зөвлөгөө аваарай. Амжилт хүсье.

Хуваалцах:

Бусад мэдээлэл