🌍“Дэлхийн Алтны Зөвлөл”-өөс гаргасан статистик мэдээллээр алтны эрэлт 2025 оны 3-р улирлын байдлаар өнгөрсөн оны мөн үеэс 5.4%-иар нэмэгдэж, 1,257.9 тоннд хүрсэн бол үүнээс хөрөнгө оруулалтын зориулалтаар эзэмшиж буй алтны хэмжээ хамгийн өндөр буюу 47.3%-иар өсөж, 537.2 тоннд хүрсэн байна.
💰Хөрөнгө оруулалтын зориулалтаар эзэмшиж буй нийт алтны 41.3%-ийг ETF сангуудаар дамжуулан худалдан авсан бөгөөд энэ дүн өнгөрсөн оны мөн үеэс 134.2%-иар өсөж, 221.7 тоннд хүрсэн нь онцлох үзүүлэлт болоод байна.
📌Жилийн дүнгээр авч үзвэл 2024 оны алтны нийт эрэлт 4,623.0 тоннд хүрч, өмнөх оны мөн үеэс 2.4%-иар өссөн бөгөөд сүүлийн 10 жилийн хугацаанд жилд дунджаар 1.0%-иар өссөн байна.Дээрх хугацаанд үнэт эдлэл, гоёл чимэглэлийн зориулалтаар хэрэглэх алтны хэмжээ нийт дүнгийн 56.5%-иас 40.9% хүртэл буурсан нь алтын үнэ өссөнтэй холбоотой бөгөөд сүүлийн улирлын байдлаар 419.2 тоннд хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 23%-иар буурсан үзүүлэлттэй байна.Түүнчлэн Төвбанкууд Орос-Украйны дайн эхэлсэн үеэс буюу 2022 оноос эхлэн алт худалдан авах үйл ажиллагааг эрчимжүүлж, тус онд нийт 1080 тонн алт худалдан авсан нь өмнөх оны дүнгээс 2.4 дахин нэмэгдсэн үзүүлэлт байсан ба үүнээс хойш жил бүрийн худалдан авалтын хэмжээ дээрх түвшинд хадгалагдсан хэвээр байна. Харин нийлүүлэлтийн түвшин энэ оны 3-р улиралд 1,313.1 тоннд хүрсэн нь улиралд нийлүүлсэн түүхэн дээд үзүүлэлт бөгөөд алтны ханш өссөнтэй холбоотойгоор уурхайн үйлдвэрлэл нэмэгдэж 976.6 тоннд хүрчээ. Сүүлийн 10 жилийн дунджаар нийт нийлүүлэлтийн 74.9%-ийг алтны үйлдвэрлэлээс, харин үлдсэн хувийг дахин боловсруулалтаас бүрдүүлсэн байна. Дээрх үзүүлэлтээс харахад алтны ханш өсөх тусам гоёл чимэглэлд ашиглах хэрэглээ нь буурч, эсрэгээр хөрөнгө оруулалтын зориулалт бүхий худалдан авалтууд нэмэгдэж байгаа дүр зурагтай байна. Хэдий тус металлын энэ оны эхний 3 улирлын нийт нийлүүлэлт өнгөрсөн оны мөн үеэс 1.0%-иар нэмэгдсэн ч, хөрөнгө оруулалтын чиглэлээрх эрэлт 47.3%-иар, Төвбанкуудын худалдан авалт 10.2%-иар тус тус нэмэгдсэн нь эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэрт түвшинд томоохон өөрчлөлт болжээ.
🧑🏻💻Бид дараагийн дугаарт алтны ханш, ханшийн өсөлт, бууралт, цаашдын таамаглал болон хөрөнгө оруулалтын боломжийн талаар та бүхэнд мэдээлэл хүргэх болно.
📌Та бүхэн дотоод хувьцааны талаар мэдээлэл авч арилжаанд оролцохыг хүсэж байвал дараах линкээр мэдээллээ бөглөнө үү.
https://forms.office.com/r/kG33uwiF55
📌Та бүхэн энэхүү мэдээллийг 7 хоног бүр имэйлээр хүлээн авахыг хүсвэл дараах линкээр имэйл хаягаа бүртгүүлээрэй 👇
https://dashboard.mailerlite.com/…/15543202277228…/share
☎️Бидэнтэй холбогдох утас: 7777-6377☎️

