Skip links

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТАА ТӨГРӨГӨӨР ХИЙХ ҮҮ, АМ.ДОЛЛАРООР ХИЙХ ҮҮ? 🔎🧐

Хөрөнгө оруулагчдын зүгээс хөрөнгө оруулалт хийхдээ төгрөгөөр хийх үү эсхүл ам.доллароор хийх үү гэсэн асуулт зүй ёсоор гарч ирдэг.     

Энэ хүрээнд өнгөрсөн 3 жилийн хугацаанд төгрөгийн болон ам.долларын хөрөнгө оруулалтын өгөөж ямар байсныг дараах байдлаар харьцуулалт хийлээ. Ингэхдээ дээрх хугацаанд төгрөгөөр хийсэн хөрөнгө оруулалтын өгөөжийг ойролцоогоор 20.0%, ам.доллароор хийсэн хөрөнгө оруулалтын өгөөжийг 10.0% байсан гэж үзэв.                 

Дээрх графикаас харахад 2022 онд ам долларын ханш төгрөгийн эсрэг оны эхнээс 20.9%-иар чангарсантай холбоотой ам.долларын хөрөнгө оруулалтын өгөөж төгрөгийн өгөөжөөс 12.4%-иар илүү байсан бол энэхүү нөхцөл байдал 2023, 2024 онуудад эсрэгээр буюу төгрөгөөр хийсэн хөрөнгө оруулалтууд илүү өндөр өгөөжтэй байсан байна.           

Тухайлбал 2023 онд ам.доллар төгрөгийн эсрэг оны эхнээс 1.0%-иар суларснаар төгрөгийн хөрөнгө оруулалт ам.долларын хөрөнгө оруулалтаас 11.1%-иар илүү байсан бол 2024 онд мөн л валютын ханш тогтвортой байснаар 9.7%-ийн өндөр өгөөжтэй байсан байна.

✅ Харин энэ оны хувьд 2025 оны 05-р сарын 08 өдрийн Монголбанкнаас зарласан ам.долларын ханш 3,572.6 төгрөг байгаа нь ам.доллар төгрөгийн эсрэг оны эхнээс 4.4%-иар өссөн байгааг харуулж байгаа бөгөөд энэхүү ханшийг эхний хагас жилийн төгсгөл хүртэл өөрчлөгдөхгүй, оны эцэст ам.долларын ханш оны эхнээс 6.7%-иар өсөж, 3,650.0 төгрөгт (тооцооллын зорилгоор таамагласан ханш болно) хүрнэ гэж үзэхэд төгрөгөөр хийсэн хөрөнгө оруулалт ам.долларын хөрөнгө оруулалтаас 2.7%-иар өндөр байхаар байна.

Тиймээс хөрөнгө оруулагч та бүхэн хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахдаа ханшийн түүхэн өгөгдөл болон эдийн засгийн ирээдүйн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж үзэх нь таны хөрөнгө оруулалтын өгөөжид нэн чухал болохыг үүгээр харуулахыг зорьлоо.

📌 Энэхүү мэдээллийг Монголбанкнаас зарласан ам.долларын түүхэн ханшийг (жилийн эхний, дунд, сүүлийн өдрийн) ашиглан “зөвхөн мэдээллийн зорилгоор” боловсруулсан бөгөөд зах зээлийн болон бусад хүчин зүйлсийн нөлөөгөөр өөрчлөгдөж болохыг анхаарна уу.

Манай компани дээр 3-24 сарын хугацаатай, жилийн 14-22% хүүтэй бондууд дээр захиалга авч байна. Харилцагч та бүхэн хөрөнгө оруулалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол доорх линкээр орж мэдээллээ бөглөнө үү. Бид тан руу холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно. 👇👇👇https://forms.office.com/r/cfaiteW6q5

☎ 7777 – 6377

Хуваалцах:

Бусад мэдээлэл