Skip links

Хувьцаа хэдэн сард хамгийн өсөлттэй байдаг вэ? 🔎🤩

Энэхүү асуултанд хариулахаар бид Монголын хөрөнгийн биржийн ТОП-20 индексийг сонгон авч, тус индексийн сар бүрийн түүхэн дундаж өсөлт, бууралтыг 2012 – 2024 оны хооронд авч үзлээ. Тус шинжилгээг хийхдээ индексийн өсөлт, бууралтын өөрчлөлтийг оны эхэн үе болон өмнөх сарын мөн үетэй харьцуулсан байдлаар хийж гүйцэтгэсэн болно.

Дээрх графикаас харахад сүүлийн 12 жилийн хугацаанд ТОП 20 индексийн сар бүрийн дундаж ханш оны эхэн үетэй харьцуулахад хамгийн их өсдөг сарууд 11 болон 12-р сарууд байгаа бол хамгийн их уналттай байдаг сарууд 5, 6-р сарууд байна.

Харин ТОП-20 индексийн сар бүрийн дундаж ханшийг өмнөх сартай харьцуулахад хамгийн өндөр хувь хэмжээгээр 4 дүгээр сард буурдаг хандлага ажиглагдаж байна. Энэ нь богино хугацаанд ашиг хүртэх зорилготой хөрөнгө оруулагчдын зах зээлээс гарах хөдөлгөөнтэй холбоотой байх магадлалтай. Нөгөө талаас, энэхүү улирлын шинжтэй бууралтыг урьдчилан таамаглах боломжтой зах зээлийн боломж гэж үзвэл, ижил хугацаанд хөрөнгө оруулалт хийх нь урт хугацааны өгөөжийг нэмэгдүүлэх нэгэн боломжит стратеги байж болохыг үгүйсгэхгүй юм.

Та бүхэн арилжаанд оролцохыг хүсвэл дараах линкээр мэдээллээ бөглөнө үү 👇👇https://forms.office.com/r/kG33uwiF55

Хуваалцах:

Бусад мэдээлэл