Skip links

ХАРИЛЦАГЧИЙН ТУСЛАХ

Манай youtube хаягт зочлох

Та хөрөнгө оруулалт, санхүүгийн богино видео зөвлөгөөнүүдийг үзэх боломжтой.

Данс нээх -> Дотоод данс нээх

Ucc.mn вебсайтаар
Жич: Мэдээлэл дутуу эсвэл буруу бөглөгдсөнөөр данс нээгдэхгүй хүлээгддэг учраас бүрэн бөглөнө үү. Таны илгээсэн мэдээллийг ҮЦТХТ-өөс шалгаад ажлын 1-2 хоногийн дотор үнэт цаасны данс нь нээгдэнэ.
Ulzii&Co capital app
Жич: Мэдээлэл дутуу эсвэл буруу бөглөгдсөнөөр данс нээгдэхгүй хүлээгддэг учраас бүрэн бөглөнө үү. Таны илгээсэн мэдээллийг ҮЦТХТ-өөс шалгаад ажлын 1-2 хоногийн дотор үнэт цаасны данс нь нээгдэнэ.
Апп татах
Салбараар үйлчлүүлэх
Иргэний үнэмлэхтэйгээ ирж данс нээлгэнэ. Насанд хүрээгүй бол эцэг эхийн аль нэгний иргэний үнэмлэх, хүүхдийн төрсний гэрчилгээнд үндэслэж нээнэ.

Данс нээх -> Гадаад данс нээх

Салбараар үйлчлүүлэх

Харилцагч гадаад арилжааны данс нээлгэх бол Өлзий энд ко капитал ҮЦК-ийн байранд өөрийн биеэр хүрэлцэн ирэх /Сүхбаатар дүүрэг, 8 хороо Сити Тауэр, 25 давхар, 2506 тоот/

Брокертой холбогдох утас : 88043898

Арилжаанд оролцох-> Дотоод арилжаа

Дотоод арилжаа
  • Өөрийн үнэт цаасны дансны гүйлгээ, үлдэгдлийг хянах
  • Дотоодын хувьцааны арилжааны захиалга өгөх
  • Мөнгө хүсэх хүсэлтээ илгээх
  • Өөрийн ашиг алдагдал, өгөөж зэргийг хянах боломжтой

IPO захиалга өгөх буюу анхдагч зах зээлийн арилжаанд оролцох:    (Энэ нь хөрөнгийн бирж дээр анх удаа олон нийтэд хувьцаагаа санал болгож байгаа компанийн хувьцааг захиалах гэсэн үг юм.)

  • Ucc.mn вебсайтаар: Та анхдагч арилжааны данс буюу өөрийн үнэт цаасны дансанд мөнгөө байршуулаад захиалгаа өгнө.
  • Ulzii&Co capital app: Та анхдагч арилжааны данс буюу өөрийн үнэт цаасны дансанд мөнгөө байршуулаад захиалгаа өгнө

Хоёрдогч зах зээлийн арилжаанд оролцох:

Ucc.mn вебсайтаар Та хоёрдогч арилжааны данс буюу номинал дансанд мөнгөө байршуулаад захиалгаа өгнө.

Ulzii&Co capital app:
Та хоёрдогч арилжааны данс буюу номинал дансанд мөнгөө байршуулаад захиалгаа өгнө

Утсаар холбогдох:
Та дараах утсаар брокертой холбогдон арилжаанд оролцох боломжтой. (88043898, 88816377)

Арилжаанд оролцох-> Гадаад арилжаа

Гадаад арилжаа

Арилжааны заавар: Гадаад арилжаанд захиалга өгөхдөө утас, и-мэйл, өөрийн биеээр хүрэлцэн ирж захиалга өгөх боломжтой.

Утсаар захиалга өгөх: Гадаад арилжааны захиалга – 88043898

И-мэйл, захиалга өгөх: Харилцагч захиалга өгөхдөө өөрийн нэр, регистерийн дугаар, худалдан авах эсвэл худалдах захиалга хувьцааны нэр, код, ширхэгээ бичиж info@ucc.mn хаягаар илгээнэ.

Бондод захиалга өгөх -> Бондуудын нөхцөл

Бондуудын нөхцөл

Бусад үйлчилгээ-> Мөнгө хүсэх

Үнэт цаасны данснаас зарлага гаргах заавар

Ucc.mn вебсайт

Анхдагч арилжааны данс:

  • Мөнгө хүсэх өргөдөл
  • Ногдол ашгийн мөнгө авах
  • ҮЦТХТ бэлэн мөнгө (Мөнгө хүлээн авах данс өөрийн нэр дээр байх шаардлагатай)

Хоёрдогч арилжааны данс:

  • Мөнгө хүсэх өргөдөл
  • Мөнгө авах хоёрдогч арилжааны (Мөнгө хүлээн авах данс өөрийн нэр дээр байх шаардлагатай)

Ulzii&Co capital app


Анхдагч арилжааны данс:

  • Профайл цэс – зарлага гаргах – Анхдагч арилжааны данс – Дансны төрөл сонгох – ҮЦТХТ бэлэн мөнгө (Мөнгө хүлээн авах данс өөрийн нэр дээр байх шаардлагатай)

Хоёрдогч арилжааны данс:

  • Профайл цэс – зарлага гаргах – Хоёрдогч арилжааны данс (Мөнгө хүлээн авах данс өөрийн нэр дээр байх шаардлагатай)

Салбараар үйлчлүүлэх: Та иргэний үнэмлэхийн хамт ирж хүсэлтээ өгөөрэй

Бусад үйлчилгээ-> Дансны хуулга харах

Дансны хуулга харах : Та манай ucc.mn вебсайт болон Ulzii&Co capital app ашиглан нэвтэрч ороод өөрийн дансны хуулгыг харах боломжтой