Skip links

Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа

Уул уурхайн биржийн системтэй холбогдож, арилжаа явуулахад бэлэн боллоо

Манай “Өлзий энд Ко капитал” ҮЦК нь Санхүүгийн зохицуулах хороо болон Монголын хөрөнгийн биржээс уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны брокерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлүүдийг авч, “УУЛ УУРХАЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ БИРЖ” –ийн ISTOCK COMEX системтэй бүрэн холбогдоод байна. 

Бид сүүлийн 5 жилийн хугацаанд салбартаа ХАМГИЙН ОЛОН буюу 14 нээлттэй үнэт цаасыг олон нийтэд санал болгосон Монголын хөрөнгийн зах зээл дэх тэргүүлэгч үнэт цаасны компани бөгөөд үйл ажиллагаагаа өргөтгөн уул уурхайн бүтээгдэхүүний брокерийн үйл ажиллагаа эрхлэх бэлтгэл ажлаа хангаад байна.

Уул уурхайн биржийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах үүднээс уул уурхайн биржийн арилжаа брокерийн компаниар дамжин  явагдахаар болоод байна. Үүнтэй холбоотойгоор та уул уурхайн брокерийн компанид хандан дансаа нээлгэн, систем дээр туршилтын арилжаа хийж бэлтгэлээ хангахыг санал болгож байна. 

Биржээр арилжаалагдаж буй уул уурхайн бүтээгдэхүүний төрөл

ТӨМӨР

1 багц 3,250тн

ЗЭС

1 багц 1,000 – 2,000тн

ХАЙЛУУР ЖОНШ

1 багц 65тн

Эрх зүйн орчин

Мөрдөгдөж буй журмууд:

Уул уурхaйн биржийн арилжаанд оролцох дараалал, заавар

Худалдагч тал

  • Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  • Оршин суугаа улсын татвар төлөгчийн гэрчилгээ, татвар төлөгчийн дугаар
  • Харилцагч банкны дансны тодорхойлолт (банкны тамгатай) эсвэл үндсэн хадгаламжийн дансны мэдээлэл (компанийн тамгатай)
  • Захирлын нэр (гадаад пасспорт эсвэл иргэний үнэмлэхний хуулбар), имэйл, утас
  • Гадаад хэл дээрх баримт бичгийг Англи эсвэл Монгол хэлээр албан ёсны орчуулга хийлгэсэн байх шаардлагатай. (Орчуулга болон компанийн тамгатай)
  • KYC форм
  • Брокерийн УУБ-ийн цахим системд бүртгүүлэх
  • Бүтээгдэхүүний төрөл, ангилал, багцын тоо
  • Итгэмжлэгдсэн лабораторын шинжилгээний бичиг
  • Дуудах доод үнэ, валютын төрөл
  • Монголын Хөрөнгийн бирж бүрдүүлбэрийг хянаж, арилжааны зарыг 5 хоногийн өмнө нийтэлнэ.

Худалдан авагч тал

  • Монгол улсад салбар төлөөлөгчийн газартай эсэх мэдээлэл  
  • Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар 
  • Оршин суугаа улсын татвар төлөгчийн гэрчилгээ, татвар төлөгчийн дугаар 
  • Харилцагч банкны дансны тодорхойлолт (банкны тамгатай) эсвэл үндсэн хадгаламжийн дансны мэдээлэл (компанийн тамгатай) 
  • Захирлын нэр(гадаад пасспорт эсвэл иргэний үнэмлэхний хуулбар), имэйл, утас 
  • Гадаад худалдаа эрхлэгчийн бүртгэлийн хуудас эсвэл гаалийн мэдүүлгийн нэгж бүртгэлийн мэдээллийн маягт (Хятад компаниудад хамааралтай) 
  • Гадаад хэл дээрх баримт бичгийг Англи эсвэл Монгол хэлээр албан ёсны орчуулга хийлгэсэн байх шаардлагатай. (Орчуулга болон компанийн тамгатай)
  • Сонгосон бүтээгдэхүүний доод үнээр илэрхийлсэн нийт үнийн дүнгийн 10% (спот арилжаа болон брокероор дамжин оролцох үед дэнчин 5%) + банкны гүйлгээний шимтгэл
  • Дэнчингийн мэдээллийг брокерийн уул уурхайн цахим систем 5 минут тутам шинэчлэн харуулна.
  • Брокерийн УУБ-ийн цахим системээр дамжуулан Монголын Хөрөнгийн биржийн уул уурхайн арилжаанд захиалгаа байршуулна.
  • Талууд экспортын гэрээг ажлын 5-7 өдрийн дотор байгуулах, гэрээний төлбөрийг дэнчинг хассан дүнгээр экспортын гэрээ байгуулснаас хойш ажлын 5 хоногийн хугацаанд эсвэл арилжааны зард тусгагдсан хугацаанд төлнө. 
  • Шимтгэл – Брокерийн арилжааны шимтгэлийг арилжаа хийснээс хойш 5 хоногийн дотор шилжүүлнэ. Монголын Хөрөнгийн биржийн шимтгэлийг нийт хийгдсэн хэлцлийн 0,1%-тай тэнцэх арилжааны шимтгэлийг нэхэмжлэх хүлээж авснаас хойш ажлын 3 хоногийн дотор төлнө. 

Зах зээлийн мэдээлэл