Skip links

ЗАСГИЙН ГАЗРЫН ҮНЭТ ЦААС-д хөрөнгө оруулах 5 шалтгаан 🤩✅

ЗАСГИЙН ГАЗРЫН ҮНЭТ ЦААСНЫ ДАРААГИЙН АРИЛЖАА 5 САРЫН 28-НД ЭХЭЛНЭ 📣📣📣

Иймд хөрөнгө оруулагч та бүхэнд ЗГҮЦ-д хөрөнгө оруулснаараа ямар давуу талтай буюу ХӨРӨНГӨ ОРУУЛАХ 5 ШАЛТГААН -ыг хүргэж байна.

  1. Татваргүй  – ЗГҮЦ нь хүүгийн орлогын албан татвараас чөлөөлөгддөг буюу татвар 0%
    • Хадгаламж, хаалттай бондын хүүгийн орлогын татвар 10%
    • Хувьцааны ногдол ашгийн өгөөж, нээлттэй бонд, ХБҮЦ-ны хүүгийн орлогын татвар 5% байдаг.

    2. Эрсдэлгүй – Засгийн газраас гаргаж байгаа “төгрөг”-ийн бонд учир хөрөнгө оруулагчдын хувьд эрсдэлгүй, эргэн төлөгдөх баталгаатай санхүүгийн хэрэгсэл гэж үздэг.         

    3. Тендерийн баталгаа болдог 

    Тендерт оролцогч нь тендерийн баталгааг банкны, Монгол Улсын Засгийн газрын үнэт цаасны, Монгол Улсын даатгагчаас гаргасан баталгааны аль боломжтойгоор гаргана гэж хуульд заасан байдаг. Иймд ЗГҮЦ-ыг ашигласнаар тендерийн баталгаа гаргах шаардлагыг биелүүлэхийн хамт Засгийн газрын бондын хөрөнгө оруулалтаас давхар өгөөж хүртэх давуу талтай.                 

    4. Хөрвөх чадвартай 

    Засгийн газрын үнэт цаас нь хоёрдогч зах зээл дээр арилжаалагддаг тул хөрөнгө оруулагч шаардлагатай үед түүнийг мөнгөн хөрөнгө болгон хөрвүүлэх боломжтой.    

    5. “Эрсдэлээс хамгаалах сан”-г бүрдүүлэх боломжтой  

    Зохицуулалттай этгээдийн эрсдэлээс хамгаалах сангийн 30.0 хүртэлх сая төгрөгийг мөнгөн хөрөнгөөр, үлдсэн хэсгийг Хөрөнгийн биржийн ТОП-20 индексэд багтсан ХК-ийн хувьцаа, Засгийн газрын богино хугацаат өрийн бичгээр бүрдүүлж болдог.  

    ЗГҮЦ-ны төрөл:     

    • Хямдруулалттай бонд нь нэрлэсэн үнээсээ хямд үнээр арилжаалагдаж, хугацааны эцэст нэрлэсэн үнэтэй тэнцэх төлбөрийг худалдан авагчид олгодог.            
    • Купонтой (хүүтэй) бонд нь нэрлэсэн үнээрээ худалдаалагдаж, хагас жил эсхүл улирал тутам хүү олгодог байна.           

    График 1: Хямдруулалттай ЗГҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжааны мэдээ 

    График 2: Купонтой ЗГҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжааны мэдээ 

    ЗГҮЦ-ны 5 болон 6-р сарын арилжааны хуваарь   

    Арилжаа,  төлбөр тооцооны огноо Үнэт цаасны төрөл Мэдэгдэл зарлах өдөр Хугацаа Хэмжээ, тэрбум ₮ 
    2025.05.28 Хямдруулалттай 2025.05.21 52 долоо хоног 5.0 
    2025.05.28 Купонтой 2025.05.21 3 жил 5.0 
    2025.06.10 Хямдруулалттай 2025.06.03 26 долоо хоног 5.0 
    2025.06.10 Купонтой 2025.06.03 2 жил 5.0 
    2025.06.25 Хямдруулалттай 2025.06.18 52 долоо хоног 5.0 
    2025.06.25 Купонтой 2025.06.18 3 жил 5.0 

    ✅Брокерт захиалга өгөх

    Та бүхэн арилжаанд оролцохыг хүсвэл дараах линкээр мэдээллээ бөглөнө үү 👇👇https://forms.office.com/r/U8134mTvdQ

    ✅Аппликэйшнээр арилжаанд оролцох – Апп татах линк 👇👇

    – Android – https://shorturl.at/On6Ye

    – IOS – https://shorturl.at/ybM2f

    Үнэт цаасны данс нээх заавар – https://shorturl.at/Gdiow

    ☎️ 7777 – 6377

    Хуваалцах:

    Бусад мэдээлэл